| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00071/И |
| Дугаар | 137/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 137/ШШ2025/00064
2025 02 14 137/ШШ2025/00064
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Д аймгийн З сумын .... дүгээр баг .... тоотод оршин суух, Н овогт Н-ын Ц /РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын .. дүгээр баг .... тоотод оршин суух, Б овогт Ш..ын Д /РД:, утас:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Н.Ц нь Ш.Д 2024 оны 12 дугаар сарын 31-нд үхэр, хонины махыг 5,570,000 төгрөгөөр худалдсан. Гэвч төлбөрөө хийхгүй худлаа ярьж утсаа авахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд миний худалдсан махны төлбөр 5,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Ш.Д нь Ц-ын нэхэмжилсэн үхэр, хонины мах авсан 5,570,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,570,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 52,035 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 52,035 төгрөгийг хариуцагч Ш.Д-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ