Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Буяндэлгэрийн Б өд холбогдох 201715000126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овогт Б.Б .

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадан цохио” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 03-29 ӨВЗ улсын дугааратй Хенсим маркийн мотоциклийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг мотоцикльд зорчиж явсан иргэн Г.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Болсон явдлын талаарх мэдүүлгүүдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Урьд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учраас дахиж мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийсэн. Би хохирлоо нөхөн төлсөн. Хохирогчтойгоо уулзсан цаашид эмчилгээ хийлгэнэ гэж байсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлыг нь төлнө.  Хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хайрхандулаан сумаас Н  гэж манай ахын хүүхэд Г.Д г дүү Бадамсүрэнгийнх нь хамт утсаар дуудаад “Уушгай” хаданд мөргөе сайн байдаг гэж хэлээд аваад явсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 16-нд  Н , Бадамсүрэн хоёр машинаар манай гэрт 13 цагийн орчим ирсэн. Тэгэхээр нь би Н гээс Г.Д  яасан талаар асуухад манай нөхөр Б.Б тэй мотоциклиор   ирж яваа гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь би өөрийн хүү Ж г, дуудаад Г.Д гийн өмнөөс Н тэй хамт мотоцикльтой явуулсан. Тэгээд л эмнэлэгээс над руу залгаад Г.Д гийн ээж мөн үү? Хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би эмнэлгийн сэхээнд яваад очтол Г.Д  эрчимт эмчилгээнд орсон, харин Б.Б  гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Яг хэргийн газар байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 03-29 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн цэнхэр өнгийн мотоциклийг Б.Б өд 2016 оны 04 дүгээр сарын орчим 400000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. Одоо надад Б.Б өөс авах ямар нэгэн өр авлага байхгүй. Би уг мотоциклийг 2014 оны 05 дугаар сард Нарийнтээл суманд байсан нэрийн үл мэдэх ахаас 400000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр үед 03-29 ӨВЗ гэсэн дугаартай байсан. Одоо бол Б.Б ийн эзэмшлийн мотоцикль юм. Б.Б өд зарахдаа бичиг баримттай нь өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч М.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...5 цаг болж байхад хэсгийн төлөөлөгч Батзул Бүрдний гүүрний хажууд мотоцикльтой хүн ойчсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн 103 руу яриад хэлтэл хариу хэлье гээд салгасан. Ингээд 15 орчим минутын дараа та нар өөрсдөө дуудлагын газар дээрээ оч гэж хэлсэн бөгөөд бид нар дуудлагын газарт очсон. Ослын газарт ирэхэд эмэгтэй нь ухаангүй ам хамарнаас нь цус гарч байсан. Эрэгтэй нь  ухаантай өөрөө босч явж байсан ба толгой нь хагарсан байсан. Эмэгтэйд нь цус тогтоох, зүрх судас орчим даралт тогтворжуулах тариа хийгээд, эрэгтэйд нь үзлэг хийгээд хамтад нь яаралтай аймгийн эмнэлэг рүү хүлээн авахад хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ч ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ачаа хүргэхээр гарсан бөгөөд 05 дугаар сарын 15-ны 23 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар баг “Бүрдэн цохио” гэх газар зам засч байгаа овоолсон шорооны дэргэд өөрийн эзэмшлийн 65-92 УБА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машинтай явж байгаад урд яндан турбаны резва эвдрээд тухайн газраа машиндаа хоносон. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим машинаа янзлаад зогсож байтал Хайрхандулаан сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр рүү чиглэлтэй цэнхэр өнгийн хятад мотоцикльтой ардаа нэг эмэгтэй хүн суулгасан залуу маш өндөр хаазтай давхиад ирсэн. Тэгснээ замын зүүн талд байх гурвалжин тэмдэг хавьд ирээд улам хаазаа нэмсэн ба тормоз ч гишгэлгүйгээр тэр чигээрээ дахиад төв замын хөндлөн овоолж тавьсан шороон дээгүүр харайгаад агаар дээр 20 орчим метр яваад мотоцикль нь газардсан ба эрэгтэй нь ар нуруу хэсгээрээ газар унасан. Эмэгтэй нь нүүр дээд хэсгээрээ газар унасан юм. Тухайн үед тэр хоёр хүн хөдлөхгүй ухаан алдсан шинжтэй 20 орчим минут болоод эрэгтэй нь хөдлөөд орилж байснаа өндийн босч ирээд мотоциклио босгож тавиад буцаад газар хэвтчихсэн ба очоод үзтэл чихнээс нь цус гарч байсан. Эмэгтэй нь хөдлөхгүй ухаангүй байсан. Тэгээд 14 цаг орчим нэг цагаан машинтай хүн хажуугаар өнгөрөхдөө эмнэлэг дуудсан байх. Надад утас байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч С.Э ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр уг шинжилгээг Г.Д гийн биед 16 цагийн орчим хийсэн. Тухайн үед Г.Д гийн биед хийсэн дүрс оношилгооны дүгнэлт нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж бичсэн андуурч анзаараагүйн улмаас хийсэн асуудал юм. Би Г.Д гийн биед хийсэн дүрс оношилгооны дүгнэлт бичихдээ урьд бичсэн дүгнэлтээсээ хуулж аваад бичсэн учир урьд бичсэн он сараа арилгахаа мартсан байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч,

цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаартай: “…Г.Д гийн биед дагз ясны хугарал, баруун гайморийн хөндийн гадна ханын хугарал, тархины эдийн зүүн чамархай хэсгийн эд дэх цус хуралт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, баруун мөрний цус хуралт, баруун шанаа хамар, зүүн нүдний доод зовхи, дээд уруул, доод уруул, эрүү, баруун хацар, зүүн сарвууны ар, баруун эрхий хуруу, эрхий хурууны салааны ар хэсэг, баруун тохой, зүүн алганы зулгаралт арьс нь хууларсан шарх, баруун шанаа, баруун мөр, хацрын зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай: “... Уг хэрэг нь зам тээврийн осол байна. 03-29 ӨВР улсын дугаартай Хенсим маркийн мотоцикль жолоодож явсан Б.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2.2а, 2.3а заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Б ийн буруутай үйлдлээс осол гарсан байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” 9 дүгээр бүлгийн 9.2-р заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг, мөн 2 дугаар бүлгийн 2.2а дахь заалт “... Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3в “...Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэснийг тус тус зөрчсөн байна. 03-29 ӨВР улсын дугаартай Хенсим мотоцикль осол болохоос өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Нэмэлтээр жолооч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ хөдөлгөөнд аюул саад тохиолдсон үед хурдаа хасч явах дүрмийн заалт зөрчсөн байна гэж дүгнэлтийг  гаргалаа...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №06/46 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д гийн №3578 дугаартай өвчний түүх /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94-95, 97-98, 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн яллагдагаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадан цохио” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 03-29 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн мотоцикль жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргаж, уг мотоцикльд зорчиж явсан иргэн Г.Д гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:   Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д ын “...Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны Н , Бадамсүрэн хоёр машинаар манай гэрт 13 цагийн орчим ирсэн. Тэгэхээр нь би Н гээс Г.Д  яасан талаар асуухад манай нөхөр Б.Б тэй мотоциклиор ирж яваа гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь би өөрийн хүү Ж г, дуудаад Г.Д гийн өмнөөс Н тэй хамт мотоцикльтой явуулсан. Тэгээд л эмнэлэгээс над руу залгаад Г.Д гийн ээж мөн үү? Хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би эмнэлгийн сэхээнд яваад очтол Г.Д  эрчимт эмчилгээнд орсон, харин Б.Б  гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч М.Б ын “...5 цаг болж байхад хэсгийн төлөөлөгч Батзул Бүрдний гүүрний хажууд мотоцикльтой хүн ойчсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн 103 руу яриад хэлтэл хариу хэлье гээд салгасан. Инэгээд 15 орчим минутын дараа та нар өөрсдөө дуудлагын газар дээрээ оч гэж хэлсэн бөгөөд бид нар дуудлагын газарт очсон. Би ослын газарт ирэхэд эмэгтэй нь ухаангүй ам хамарнаас нь цус гарч байсан. Эрэгтэй нь  ухаантай өөрөө босч явж байсан ба толгой нь хагарсан байсан. Эмэгтэйд нь цус тогтоох, зүрх судас орчим даралт тогтворжуулах тариа хийгээд, эрэгтэйд нь үзлэг хийгээд хамтад нь яаралтай аймгийн эмнэлэг рүү хүлээн авахад хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24/, гэрч Д.Ч ын “... Өнөөдөр буюу 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим машинаа янзлаад зогсож байтал Хайрхандулаан сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр рүү чиглэлтэй цэнхэр өнгийн хятад мотоцикльтой ардаа нэг эмэгтэй хүн суулгасан залуу маш өндөр хаазтай давхиад ирсэн. Тэгснээ замын зүүн талд байх гурвалжин тэмдэг хавьд ирээд улам хаазаа нэмсэн ба тормоз ч гишгэлгүйгээр тэр чигээрээ дахиад төв замын хөндлөн овоолж тавьсан шороон дээгүүр харайгаад агаар дээр 20 орчим метр яваад мотоцикль нь газардсан ба эрэгтэй нь ар нуруу хэсгээрээ газар унасан. Эмэгтэй нь нүүр буюу дээд хэсгээрээ газар унасан юм. Тухайн үед тэр хоёр хүн хөдлөхгүй ухаан алдсан шинжтэй 20 орчим минут болоод эрэгтэй нь хөдлөөд орилж байснаа өндийн босч ирээд мотоциклио босгож тавиад буцаад газар хэвтчихсэн ба очоод үзтэл чихнээс нь цус гарч байсан. Эмэгтэй нь ер хөдлөхгүй ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26/, гэрч С.Э ийн мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогч Г.Д гийн биед хүнд гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн   2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 172 дугаартай дүгнэлт,  /хх-29/, “...03-29 ӨВР улсын дугаартай Хенсим маркийн мотоцикль жолоодож явсан Б.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2.2а, 2.3а заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Б ийн буруутай үйлдлээс осол гарсан байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” 9 дүгээр бүлгийн 9.2-р заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг, мөн 2 дугаар бүлгийн 2.2а дахь заалт “... Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3в “...Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэснийг тус тус зөрчсөн байна. 03-29 ӨВР улсын дугаартай Хенсим мотоцикль осол болохоос өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Нэмэлтээр жолооч Б.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ хөдөлгөөнд аюул саад тохиолдсон үед хурдаа хасч явах дүрмийн заалт зөрчсөн байна” гэж тогтоосон техникийн шинжээчийн  2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай  дүгнэлт /хх-37/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 8-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15/, хохирогч Г.Д гийн №3578 дугаартай өвчний түүх /хх-ийн 54-57/, Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Б өд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэдийгээр нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн хэдий ч хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон мөн өөрөө мэдүүлэг өгөх чадваргүйн улмаас хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчтойгоо уулзахад цаашид эмчилгээ хийлгэнэ гэж байсан гэж мэдүүлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасныг удирдлага болгон Хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгч Д.Д  нь хохирогч Г.Д гийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурьдаж шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б өд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг,

Шүүгдэгч Б.Б  нь 59 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  нь
гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч
Г.Д гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг харуулсан 4 ширхэг CD, 3 ширхэг рентгэн зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д д буцаан олгож, шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн цэнхэр өнгийн 03-29 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн мотоцикль битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дахь хэсгийн 5.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Боржигин овогт Буяндэлгэрийн Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Буяндэлгэрийн Б өд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.Б  нь 59 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  нь гомдолгүй гэсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгч Д.Д  нь хохирогч Г.Д гийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Г.Д гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг харуулсан 4 ширхэг CD, 3 ширхэг рентгэн зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн цэнхэр өнгийн 03-29 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн мотоцикль битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МАНДАХБАЯР