Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2025/00071

 

 

 

 

 

 

 

 

 

         2025        02          17                                          137/ШШ2025/00071                              

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн С дүүргийн ..-р хороо, П-ын гудамж А ....... давхар ... тоотод байрлах, “И.Х” ББСБ ХХК /УБД:, РД:, утас:88031401/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын ... дүгээр баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Х овогт  М-ын Ш /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 15,439,697.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И.Х” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Ш нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр L03700729/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч М.Ш-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 7813199502 зээлийн дансны дугаартай, 1,139,000.00 /нэг сая нэг зуун гучин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ....... банкны тоот дансанд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 7100362608 зээлийн дансны дугаартай, 2,470,000.00 /хоёр сая дөрвөн зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ................ банкны тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 7100260646 зээлийн дансны дугаартай, 2,470,000.00 /хоёр сая дөрвөн зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .............. банкны тоот дансанд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 7100109733 зээлийн дансны дугаартай, 8,510,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ................... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 1 сарын 16-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд: 2024 оны 2 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 911,199.41, шимтгэл 18,000.00, үндсэн хүү 267,368.37, нэмэгдүүлсэн хүү 47,182.66, нийт 1,243,750.44 төгрөг,     

2024 оны 1 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 2,469,997.49, шимтгэл 0.00, үндсэн хүү 717,336.18, нэмэгдүүлсэн хүү 23,904.60, нийт  3,211,238.27 төгрөг,

          2023 оны 12 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 2,158,946.31, шимтгэл 0.00, үндсэн хүү 624,899.62, нэмэгдүүлсэн хүү 38,980.65, нийт 2,822,826.58 төгрөг,

2023 оны 9 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл 6,172,084.94, шимтгэл 0.00, үндсэн хүү 1,804,345.61, нэмэгдүүлсэн хүү 176,951.22, нийт  8,153,381.77 төгрөг,

 Шүүхэд нэхэмжлэл  гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 8,500 төгрөг. Иймд хариуцагч М.Ш-аас нийт 15,439,697.06 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:“...Хариуцагч М.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г би “И.Х” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,439,697.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И.Х” ББСБ ХХК  нь хариуцагч М.Ш-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,439,697.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт 15,439,697.06 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И.Х” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ш-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 15,439,697.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Шийлэгнямбуу нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235,148.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 117,574.245 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 117,574.245 төгрөгийг хариуцагч М.Ш-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                    

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ