| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00013/И |
| Дугаар | 150/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00036
| 202******* оны 02 сарын 18 өдөр | Дугаар 1*******0/ШШ202*******/00036 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **-**аймгийн **сум, ****, “**” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар багт байрлах, “**” ХХК-д холбогдох 78,811,42******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 202******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** сан" нь 2023 оны 07 сарын 0*******-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ** ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "**" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. "**" ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр *******2,*******40,9*******0.00 төгрөг байна. Үүнд: 1. 201******* оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ХӨ-Үр-201*******-01 дугаартай 201******* оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, 2. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ҮР-ХӨ 2018/100 дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар *******2,*******40,9*******0.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг *******0%-иар тооцоход 26,270,47*******.00 төгрөг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн *******2,*******40,9*******0.00 төгрөг, нийт 78,811,42*******.00 төгрөг гаргуулахаар байна. Иймд "**" ХХК-иас үндсэн төлбөр *******2,*******40,9*******0.00 төгрөг, анз 26,270,47*******.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 78,811,42*******.00 /далан найман сая найман зуун арван нэгэн мянга дөрвөн зуун хорин таван / төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү. Жич. Нэхэмжлэгч байгууллага нь ** харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага" болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ТӨХХК нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулан 78,811,42******* төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “**” ХХК нь хариуцагч **регистрийн дугаартай “**" ХХК -д холбогдуулан 78,811,42*******.00 /далан найман сая найман зуун арван нэгэн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч нь үндсэн төлбөрийг төлж барагдуулсан гэж ** ТӨХХК-иас мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, Зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны дагуу Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө гэж хуульчилсан.
Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 261,003 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “**” ХХК-д холбогдох 78,811,42******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “**” ТӨХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “**” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261,003 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА