Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/04430

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04430               Улаанбаатар хот

     

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.884.745 төгрөг 09 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад 

       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

 1.Нэхэмжлэгч “Г” банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.767.745 төгрөг 09 мөнгийг хариуцагч Г.А 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар  сарын 25-ны өдөр 2.767.745 төгрөг 09 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.105 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 139.234 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

         3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА