Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2025/00072

 

 

 

 

 

 

 

 

 

        2025        02          18                                          137/ШШ2025/00072                              

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүргийн .... дүгээр хороо, . тоотод байрлах.......... “Х.Л ХХК-ний /УБД:, РД:/, утас:............/  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын .... дүгээр баг ... тоотод оршин суух, Б овогт С Д /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 1,954,463.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч С.Д 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БЗГ/2020-896 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,199,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч С.Д нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 1086 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.Даваасамбуутай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 1,954,463.84 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч нь манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн У хот С дүүрэг, ...-р хороо, ... байр ... тоот хаягаар ажиллагаа явуулсан боловч тус хаягандаа амьдардаггүй нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2023/03714 тоот шийдвэрээр С дүүргийн цагдаагийн газрын ... дугаар хэлтэст эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж Д аймгийн З сум, С баг, .... байр .. тоот хаяг нь дээр оршин сууж байгаа нь тогтоогдсон гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие С.Д нь Хэрэглээний лизинг ХХК-ний нэхэмжилсэн 1,954,463.84 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Л ХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,954,463.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь зээлийн гэрээний үүрэгт 1,954,463.84 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,954,463.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 23,111 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 23,111 төгрөгийг хариуцагч С.Д-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                    

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ