Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 651

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Д.Э******агийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох “...Төрийн өмчийн хорооны захиргааны акт гаргахаас үндэслэлгүй татгалзсан хууль бус үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-г хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах Төр хурахын амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тогтоол гарган, Д.Э******а миний нэр дээр шилжүүлэн, хүлээлгэн өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******а нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Д.Э******агийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн хороонд холбогдох “Захиргааны акт гаргахаас үндэслэлгүй татгалзсан хууль бус үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-г хүчингүй болгож Төр хурхын амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тогтоол гарган Д.Э******агийн  нэр дээр шилжүүлэн, хүлээлгэн өгөхийг даалгах” тухай захиргааны хэрэг тус дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. 

Тус нэхэмжлэлтэй холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас хянан хэлэлцэж “Төрийн өмчийн хороог хууль зөрчсөн” гэж үзсэн тул дээрх нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд хэргийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******а нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдогдуулан гаргасан  “...Төрийн өмчийн хорооны захиргааны акт гаргахаас үндэслэлгүй татгалзсан хууль бус үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-г хүчингүй болгож, Баянзүрх дүүрэгт байрлах Төр хурахын амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тогтоол гарган, Д.Э******а миний нэр дээр шилжүүлэн, хүлээлгэн өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний  шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э******а нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Д.Э******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э******агийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох “...Төрийн өмчийн хорооны захиргааны акт гаргахаас үндэслэлгүй татгалзсан хууль бус үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-г хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах Төр хурахын амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тогтоол гарган, Д.Э******а миний нэр дээр шилжүүлэн, хүлээлгэн өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Э******а нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОДМАА