Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01186

 

Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаар магадлалтай,

Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй

“ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 989.655.831,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДПЧС" ХХК нь тус банктай 2012 оны 12 дугаар capын 21-ний өдөр 079 тоот Зээлийн гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 079/29-1 тоот Зээлийн нэмэлт гэрээг, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079/04, 079/05 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 079/29 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, мөн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 079/06, 079/07, 079/08, 079/09, 0 79/10, 079/11, 079/12, 079/13, 079/14, 079/15, 079/16, 079/17, 079/18, 079/19, 079/20, 079/21, 079/22, 079/23, 079/24, 079/25, 079/26, 079/27 тоот "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулан 860.000.000,00 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. "ДПЧС" ХХК нь банктай 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ 170 тоот зээлийн гэрээг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗБ-170-1, ЗБ-170-2, ЗБ-170-3 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг, мөн 2014 оны 3 дугаар сарын Т7-ны өдөр ЗБД-170 A ЗБД-170-5 тоот батлан даалтын гэрээнүүд, 2014 оны 03 дугаар сарын 17 ны өдөр Ф-170-6, Ф-170-7, Ф-170-8, МаФ-170-9, Ф-170-10, Ф-170-11, Ф-170 12, Ф-170-13, Ф170-14 тоот "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээнүүдийг байгуулан 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн. Зээлдэгч "ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 079-н тоот "Зээлийн гэрээ" болон 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ-170-н тоот "Зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

1. Н.Энхтунгалагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203015111 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000146718 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 186.41 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,

2. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017653 дугаар) бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000105991 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3-н тоот хаягт байрлах 134.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,

3. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203026740 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000265095 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар. дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/, 1 дүгээр хэсэг 470-н тоот хаягт байрлах 323 м.кв тайлбайтай хувийн сууц, 000472240 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18643333962636-н тоот дугаартай 699 м.кв зуслангийн зориулалттай газрын хамт,

4. Д.Алтанлишийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205030313 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000055120-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 53.8 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,

5. Тээврийн хэрэгслүүдийг Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдээр банкны өмчлөлд шилжүүлж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус барьцаалж, зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээл-1.Үндсэн зээл болох 860.000.000 төгрөгөөс 416.002.746,06 төгрөг, хүү 141.946.050,000 төгрөг, нийт 416.273.888,40 төгрөгөөс 363.492.566,30 төгрөгийг төлсөн.

Зээл-2. Үндсэн зээл болох 500.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 141.946.050 төгрөгөөс 103.938.079,71 төгрөгийг төлсөн.

Зээл-1: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 443.997.253,94 төгрөг, хүүгийн үлдэгдэл: 50.251.174,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.530.147,29 төгрөг, нийт 496.778.576,04 төгрөг.

Зээл-2: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээл 400.000.000 төгрөг; хүү 35.038.240,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.969.730,21 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 123.000 төгрөг, нийт 438.130.970,29 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч "ДПЧС" ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд зээл, хүүг төлж барагдуулалгүй, ноцтой зөрчиж байгаа учир 079, ЗГ170-Н тоот зээлийн гэрээнүүдийг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч “ДПЧС” ХХК-тай байгуулсан 079, ЗГ170-Н тоот зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 934.909.546,33 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.832.497,74 төгрөгийг тус тус зээлдэгч нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.

2. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Зээлдэгч “ДПЧС” ХХК болон иргэн Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нар нь 079 тоот болон ЗГ-170 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг нэмэгдүүлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг 24.460.583,55 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 959.370.129,88 төгрөг нэхэмжилж байна.

Зээл-1: Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл 443.997.253,94 төгрөг, хүү 61.695.356,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.379.645,46 төгрөг, нийт 510.072.255,48 төгрөг байна. Зээл-2: Зээлдэгч “ДПЧС” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл 400.000.000 төгрөг, хүү 44.703.993,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.470.880,89 төгрөг, зардал: 123.000 төгрөг, нийт 449.297.874 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 959.370.129,88 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.112.750,65 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг 30.285.701,55 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 989.655.831,43 төгрөг нэхэмжилж байна. /Зээлдэгч "ДПЧС" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээл 443.997.253,94 төгрөг, хүү 75.475.084,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.135.591,15 төгрөг, нийт 526.607.929,64 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээл-2: 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээл 400.000.000 төгрөг, хүү 56.342.349,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.582.552,12 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 123.000 төгрөг, нийт 463.047.901,79 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 989.655.831,43 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.422.129,15 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд шүүхэд гаргасан тайлбартаа: “ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079 дугаар зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас 860.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авсан. Мөн 079 дугаар зээлийн гэрээнд 2014 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан байх тул 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр уг гэрээний хугацаа нь дуусгавар болох ёстой байсан. 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ170 дугаартай гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас 500.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс “гэрээг ноцтой зөрчсөн” үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. "ДПЧС" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 079 тоот “зээлийн гэрээ” болон 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ170 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Харин “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-гээр банкны өмчлөлд нэр бүхий 54 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Хариуцагч "ДПЧС" ХХК нь хоёр зээлийн гэрээнд зааснаар хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж, үүргээ сайн биелүүлж байсан. Монгол Улсад болж буй эдийн засгийн гэнэтийн хүчин зүйлс, эдийн засгийн хямралаас шалтгаалан компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, тогтоосон хуваарийн дагуу эргэн төлөлтийг гүйцэтгэхэд хүндрэл үүсч зээлийн эргэн төлөлтийг хугацаа алдан төлөх болсон. Хариуцагчийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Хариуцагч нь эргэн төлөлтийг огт төлөхгүй байсан удаагүй. Хариуцагч компанийн үйл ажиллагаа нь улирлын чанартай, үйл ажиллагаа жигдэрснээр зээлийг тогтоосон хугацаанд төлөх, төлөгдөөгүй төлбөрийг бүрэн барагдуулах боломж бүрдэнэ. Энэ нь зээлийн гэрээнд барьцаалсан буюу фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн автомашинууд ажиллагаанд орсноор орлого бүрдэх боломжтой байгаагаар нотлогдоно. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангавал хариуцагч "ДПЧС" ХХК нь зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэл учрах зэрэг цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх буюу нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеийн зээлийн үндсэн төлбөр, хүүг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч байна. Иймд гэрээтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь алдагдсантай холбогдуулан зээлийн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуваарь алдагдсан цагаас хойш төлсөн зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээлд тооцон хасалт хийх ёстой. Банк анх зээл авахад зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн, энэ үнэлгээг хийж авахдаа барьцааны хөрөнгийг хэт доогуур үнэлж авсан байдаг. Монгол Улсад мөнгөний инфляци үүссэнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь барьцааны гэрээ байгуулсан үетэй харьцуулахад өнөөгийн байдлаар 2 дахин өссөн, Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээг цуцалснаас /2015.11.16/ хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй. Зээлийн гэрээг цуцлах тухай саналыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан тул нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээний хугацаа энэ өдрөөр дуусгавар болсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Иймд дээрх хугацаанаас хойш нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг дуусгавар болгосон хугацаанаас хойш нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж байна гэсэн тул түүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэрээр: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3. 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хариуцагч "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас зээлийн гэрээний үүрэгт 989.655.831,43 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож, хариуцагч Н.Энхтунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хариуцагч "ДПЧС' ХХК Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан хэмжээгээр Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот /Ү-2203015111/ хаягт байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотот /Ү-2203017653/ байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/ 1 дүгээр хэсэг 470 тоот /Ү-2203026740/ хувийн орон сууц, мөн хаягт байрлах 699 мкв газар /ГД:000472240, нэгж талбар: 18643333962636/, Баянгол дүүрэг. 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгэзр байр, 40 тоотод байрлах /Ү-2205030313/ орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, зохигчдын хооронд байгуулсан 079/06, 79/07, 079/08, 079/09. 079/10, 079/11, 079/12, 079/13, 079/14, 079/15, 079/16, 079/17, 079/18, 079/19, 079/20. 079/21, 079/22, 079/23, 079/24, 079/25, 079/26, 079/27, Ф-170-6, Ф-170-7, Ф-170-8, Ф-170-9, Ф-170-10, Ф-170-11, Ф-170-12, Ф-170-13, Ф-170-14 тоот фидуцийн гэрээнд дурдсан хөдлөх хөрөнгүүдийг бодит байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.422.129,15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ДПЧС" ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас 5.422.129,15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДПЧС” ХХК-иас 079 тоот зээлийн гэрээний үүрэгт 526.607.929 төгрөгийг, хариуцагч “ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас ЗГ-170 тоот зээлийн гэрээний үүрэгт 438.007.970 төгрөг, нийт 964.615.899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 24.793.932 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Энхтунгалагт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ДПЧС” ХХК Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан хэмжээгээр Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот /Ү-2203015111/ хаягт байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотот /Ү-2203017653/ байрлах орон сууц, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14090/ 1 дүгээр хэсэг 470 тоот /Ү-2203026740/ хувийн орон сууц, мөн хаягт байрлах 699 м.кв газар /ГД:000472240, нэгж талбар: 18643333962636/, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19 дүгээр байр, 40 тоотод байрлах /Ү-2205030313/ орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж, 3 дахь заалтын “…5.422.129,15 төгрөг…” гэснийг “…4.981.029 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшингийн төлсөн 431.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн” банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 24.793.932,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байгаа тухай:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт шүүх дүгнэхдээ: Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон тээврийн хэрэгслүүдийн хувьд фидуцийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бичгээр тохиролцсон боловч зээлдэгч тал удаа дараа гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 -т зааснаар хугацаандаа гүйцэтгээгүй болох нь хэргийн 167-168, 217-219 дүгээр талд авагдсан төлбөр төлсөн баримтаар нотлогдсон. Мөн 079-н тоот зээлийн гэрээний 2.2.10, ЗГ-170-н тоот зээлийн гэрээний 2.1.10-т юуг ноцтой зөрчил гэж үзэх талаар талууд тохиролцсон байх тул хариуцагч “ДПЧС” ХХК-ийг гэрээний үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Харин гэрээг цуцалж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхээс энэ талаар шийдвэрлэсэн хэсэг үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн байна.

Дээрх зээлийн хүүг 24.793.932.00 төгрөгөөр хорогдуулсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхээс хууль хэрэглэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлд “Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах” талаар зохицуулсан байхад гэрээг цуцлах эрх зүйн зохицуулалт мэтээр шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Зээлийн гэрээнүүдийн хугацаа тус тус дууссан байхад зээлдэгч нар нь зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг хангахгүйгээр нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс 24,793,932.00 төгрөгийг хасаж илт үндэслэл муутай хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрхийг хохироосон байх тул шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

2. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдсан 53 ширхэг тээврийн хэрэгслүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдах талаар орхигдуулсан тухай:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт шүүх дүгнэхдээ: Барьцаа болон фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдгээрээ төстэй боловч агуулга, үүргийг хангах журмын хувьд зарчмын ялгаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь барьцааны хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж фидуцийн гэрээний талаар дүгнэж, тогтоох хэсэгтээ шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсэгт нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэсэн байна.

Банк анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн агуулга хэсэгт “Зээлдэгч “ДПЧС” ХХК нь 2012 оны өдөр байгуулсан 079-н тоот “Зээлийн гэрээ” болон 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №ЗГ-170-н тоот “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: гээд нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгүүд болон тээврийн хэрэгслүүдийг жагсаалт хэлбэрээр бичсэн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагын 2 дах хэсэгт “Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах заалтад илт үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нүүдийг байгуулсан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальсан мэтээр илт үндэслэл муутай тайлбарлаж 53 ширхэг тээврийн хэрэгслийг орхигдуулан шийдвэрлэснийг залруулж анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүйгээр багасгаж тооцсон тухай:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт шүүх дүгнэхдээ: Анхан шатны шүүхээс 989.655.831,42 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бодоход 5.106.229,00 төгрөг болж байхад 5.422.129,15 төгрөгийг буюу 315.900,00 төгрөгийг хариуцагчаас илүү гаргуулсныг зөвтгөж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Харин магадлалын тогтоох хэсэгт: 3 дахь заалтын “...5.422.129,15 төгрөг ...” гэснийг “...4.981.029,00 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж” шийдвэрлэсэн байна.

Банкнаас анхны нэхэмжлэлийн дүн 934.909.546,33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4.832.497,74 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 24.460.583,55 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 280.252,91 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага болох 30.285.701,55 ногдох улсын тэмдэгтийн хураамж 309.378,50 төгрөг нийт 5.422.129,15 төгрөгийг Улсын тэмдэгтийн хуурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дах заалтыг үндэслэн зөв бодож улсын төсвийн дансанд тушаасан байгаа.

Магадлалын улсын тэмдэгтийн хураамж тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дах заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

Иймд, нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаас 24.793.932,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг хянаж “ДПЧС” ХХК болон Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас нэмж гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах заалт болон 3 дах заалтыг тус тус хэвээр үлдээж, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1., 172 дугаар зүйлийн 172.2.1,-т заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 .-д заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ нэг талын санаачилгаар цуцалсан гэрээний эрх, үүргийг нэхэмжлэгчид эдлүүлж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр гаргуулж шийдвэрлэсэн талаар:

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь шүүхэд анх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ “...банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг тус тус цуцлах бүрэн үндэслэлтэй...” гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримтаа шүүхэд тайлбарлан нотолсон. Гэрээг цуцалснаар тус гэрээтэй холбогдох эрх, үүрэг дуусгавар болно. Хариуцагчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг нэхэмжлэгчийн зүгээс гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эрх, үүрэг нь дуусгавар болсон байхад нийт 54.746.285 төгрөгийг зээлийн гэрээтэй холбогдуулж нэмэгдүүлсэн.

Давж заалдах шатны шүүхээс дээрх нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулсан гомдлын зарим хэсгийг хангахдаа “...нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Харин гэрээг цуцалж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхээс энэ талаар шийдвэрлэсэн хэсэг үндэслэлгүй болжээ..." гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн гэрээг цуцалснаас хойш шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй, өөрөөр хэлбэл хоёр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалснаас хойш үндэслэлгүйгээр тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох 54.746.285 төгрөгөөс 24.793.932 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч үлдэх 29.952.353 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 29.952.353 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагчийг үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээний харилцааг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг дээрх үндэслэлээр цуцалж, зээлийн өрийг шаардаж байгаа тохиолдолд гэрээг цуцалснаас /2015.11.16/ хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаар нь үнэлээгүй: Н.Энхтунгалагаас Д.Алтанлишэд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл авагдсан. Тус итгэмжлэлээр Д.Алтанлишэд “...7. Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, 2. Зээлийн гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, 3. Зээлийн болон барьцаалбарын гэрээг УБЕГ-т бүртгүүлэх, бүртгүүлсэн гэрээг эргүүлэн хүлээн авах, 4. Барьцаалбарыг чөлөөлөх өргөдлийг УБЕГ-т гаргах, зохих журмын дагуу бүртгүүлэх, 5. УБЕГ-т лавлагаа хүсэх, өргөдөл гаргах, ...худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах,..” зэрэг эрхийг олгосон. Тус итгэмжлэлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Алтанлиш нь Н.Энхтунгалагийн нэрийн өмнөөс түүний өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах, зээл, барьцааны гэрээнд барьцаалуулах эрх олгосон зүйл байхгүй бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгийн үндэслэлгүйгээр барьцаалсан болно. Хэдийгээр хэргийн 39 дүгээр талд Н.Энхтунгалагаас Д.Аптанлишэд итгэмжлэл олгосон боловч Д.Алтанлиш нь Н.Энхтунгалагийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгон үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд төлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй байна.

079/04 дугаартай гэрээний гарын үсэг зурсан хэсэг буюу 30 дугаар талд “БАРЬЦААЛУУЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ” гээд Н.Энхтунгалаг гэсэн боловч Д.Алтанлиш гарын үсэг зурсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. 079/04 дугаартай тус гэрээ нь төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж гарын үсэг зурсан байх учир гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Түүнчлэн тус гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэхгүй байхад анхан шатны шүүх тус байдлыг тодруулалгүй, зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзан хэргийг шийдвэрлэсэн. 079/04 дугаартай барьцааны гэрээний дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зүйлд Н.Энхтунгалагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот, 186.41 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203015111 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө хамаарахгүй учир эс зөвшөөрч байна.

Зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй талаар:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болох хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардаж байсан гэх тайлбарыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулсан, мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт энэ талаар нотлох ямар нэгэн баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байхад хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1,-д зааснаар хууль болон гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хугацааг зөрчсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөнтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах замаар зээлийн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж авах гэж байгаа нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд ноцтойгоор зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

Учир нь банк анх зээл авахад зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн, энэ үнэлгээг хийж авахдаа барьцааны хөрөнгийг хэт доогуур үнэлж авсан байдаг. Монгол Улсад мөнгөний инфляци үүссэнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь барьцааны гэрээ байгуулсан үетэй харьцуулахад өнөөгийн байдлаар 2 дахин өссөн, энэ талаар болон үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн талаар хариу тайлбарт тодорхой дурдсан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч хянаж үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байх учир магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 29.952.353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч “ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарт холбогдуулан 079, 170 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, зээлийн төлбөрт 934.909.546,43 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 03 дүгээр сарын 03-ний өдрийн байдлаар нийт 989.655.831,43 төгрөгийг шаарджээ /хавтаст хэргийн 1-5, 165-166, 213-218 дугаар тал/.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...гэрээг цуцалснаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой, фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй...” гэж маргажээ.

Зохигчдын хооронд дараахи гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

1.ХХБ нь “ДПЧС” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 079 тоот зээлийн гэрээ байгуулж 860.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 1.6 хувийн хүүтэй, хэтэрсэн тохиолдолд сарын 0.32 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч зээлдүүлсэн ба 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж дээрх зээлийн гэрээний хугацааг 36 сар болгон өөрчилжээ /хэргийн 25-28 дугаар тал/. Нэхэмжлэгч уг гэрээний дагуу үндсэн зээл 443.997.253 төгрөг, хүү 75.475.084 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.135.591 төгрөг буюу 526.607.929 төгрөг шаардсан.

2. “ДПЧС” ХХК нь ХХБ-тай 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 170 тоот зээлийн гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 18 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцохоор тохирч зээлсэн ба нэхэмжлэгч энэ гэрээний дагуу зээл 400.000.000 төгрөг, хүү 56.342.349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.582.552 төгрөг нотариатын үйлчилгээний хөлс 123.000 төгрөг буюу 463.047.901 төгрөг нэхсэн байна /хавтаст хэргийн 110-112 дугаар тал/.

3. Талууд 2012 оны 12 дугаар сарын 21, 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Н.Энхтунгалагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, Д.Алтанлишийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотын 4 өрөө орон сууц, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14090/, 1 дүгээр хэсэг 470-н тоот хаягт байрлах 323 м.кв талбайтай хувийн сууц, 699 м.кв зуслангийн зориулалттай газар, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны 40 тоотын  нэг өрөө орон сууцыг тус тус барьцаалсан /хавтаст хэргийн 29-40,113-118 дугаар тал/.

4. 2012 оны 12 дугаар сарын 25, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Фидуцийн гэрээгээр зээлдэгч нь нийт 53 ширхэг тээврийн хэрэгслийг ХХБ-ны өмчлөлд шилжүүлсэн /хавтаст хэргийн 41-107, 123-147 дугаар тал/.

5. ХХБ нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Алтанлиш, Ц.Энхмандал нартай №ЗБД-170-4 тоот батлан даалтын гэрээ байгуулсан, батлан даагч нар нь 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг батлан даасан байна /хавтаст хэргийн 119-120 дүгээр тал/.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

ХХБ нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч “ДПЧС” ХХК гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр байна. Мөн ипотек, фидуци, батлан даалтын гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. ХХБ нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргааныг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс гадна хариуцагч Н.Энхтунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн фидуцийн гэрээнд заасан хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн тул маргааныг Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэгт заасан зохицуулалтаар хянан шийдвэрлэнэ.

Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа батлан даагчийн хариуцлагыг бүрэн тодорхойлж чадаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон, мөн нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд нөхөх хариуцлага гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлага, төлбөрийг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гэрээнд заасан хэмжээ, нөхцлийн дагуу бүрэн нөхөн гүйцэтгэхийг ойлгоно.

Зээлдэгч “ДПЧС”ХХК нь ХХБ-тай байгуулсан 170 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Алтанлиш, Ц.Энхмандал нар өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирч батлан даалтын гэрээ байгуулсан. Хариуцагч “ДПЧС”ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх батлан даагч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр төлснийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх 2 зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцлах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан, нөгөө талаар зээлдэгч Иргэний  хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна нэхэмжлэлээс 24.793.932 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн 170 тоот зээлийн гэрээнд хамааруулсан нь ойлгомжгүй болжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан. Үүргийн гүйцэтгэлийг хангах энэхүү арга агуулга, үүргийг хангах журмын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас ялгаатай. Иймд нэхэмжлэгч фидуцийн гэрээний талаар шаардлага гаргаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн Нотариатын зардалд нэхэмжилсэн 123.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Зээлдэгч “ДПЧС” ХХК нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр гэрээнд заасан бөгөөд тогтоосон хэмжээгээр төлөөгүй байх тул хариуцагчийн “...төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцоогүй...” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул хариуцагч “ДПЧС” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 989.532.831 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан шаардлагад нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар хариуцагч “ДПЧС” ХХК-с 989.532.831 /есөн зуун наян есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ-д олгож, нэхэмжлэлээс 123.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Д.Алтанлиш, Ц.Энхмандал, Н.Энхтунгалаг нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч  “ДПЧС” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд  барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 3 тоотын  4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14090/, 1 дүгээр хэсэг 470-н тоот хаягт байрлах 323 м.кв талбайтай хувийн сууц, 699 м.кв зуслангийн зориулалттай газар, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны 40 тоотын  нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 3 дах заалтын “хариуцагч “ДПЧС” ХХК, Д.Алтанлиш, Ц.Энхмандал нараас 5.422.129.15 төгрөг гаргуулж...” гэснийг “хариуцагч “ДПЧС” ХХК-с 5.105.614 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарын  гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХБ-с төлсөн 281.919 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 307.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ