Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01610

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 29 өдөр

    Дугаар 102/ШШ2022/01610

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “У” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлага 182.000.000 төгрөгийг, хариуцагч “С” ХХК зөвшөөрч, төлбөртөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 93 х 53 метр газраас 4929 метр квадрат талбайг өгч, тооцоогоо хааж, шүүхийн шийдвэр гармагц “У” ХХК-ийн нэр  дээр шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.067.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 533.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж авахгүйгээр эвлэрснийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА