Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04288

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.У.Э*******ы нэхэмжлэлтэй, Ю******* ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж 34 998 395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 34 998 395 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 34 998 395 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 700 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 700 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 11 598 395 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.Э*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю******* ХХК-иас 332 942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Э*******д олгосугай.  

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН