Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Долгорсүрэн

Шүүгдэгч: Ж.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Ц-д холбогдох 1822000030004 тоот хэргийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1978.07.28-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р баг “Аман-Ус” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗК78072819/ Б овогт Ж.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 12 сарын 21-ний 17 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 2-23 тоот хашаанд Б.Өнөрбаянтай маргалдаж толгойн тус газарт цохисны улмаас Б.Өнөрбаянгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Өнөрбаянгийн: 2017.12.21-ний өдөр намайг гэртээ байхад гаднаас Ж.Ц гэрт ирсэн. Мөн удалгүй араас нь Т.Хуягбаатар орж ирсэн. Тэгээд бид хэд 3 шил 0.5 литрийн “Онги” архи хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад нилээд согтсон юм. Тэгээд би Цтай гэрийн гадаа маргалдаж байтал Ж.Ц миний толгой руу гараараа цохиж хагалчихаад яваад өгсөн. Т.Хуягбаатар түргэн тусламж дуудсан, мөн цагдаад мэдэгдсэн. Би Ж.Цг цохиж зодсон асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-6-7/

- Гэрч Т.Хуягбаатарын  “2017.12.21-ний өдөр Мандалын 2-23 тоотод байх Бухаа гэх айлд 15 цагийн үед очсон. Тэр айлд Б.Өнөрбаян, Ж.Ц нар байсан. Тэгээд бид нар 3 шил 0.5 литрийн “ Онги” архи хувааж уусан. Б.Өнөрбаян, Ж.Ц хоёр нилээн согтсон, тэгээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад гэрээс гарсан. Гэрийн гадаа Ж.Ц Б.Өнөрбаянг зодсон. Би араас нь гартал гэрийн гадаа Б.Өнөрбаянгийн толгой хагарчихсан цус гарчихсан байсан. Ж.Ц зодчихоод яваад өгсөн. Гэрийн гадаа тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би цагдаа руу утсаар ярьж дуудлага өгөөд мөн түргэн тусламж дуудсан” гэжээ /хх-10/

- 2017.12.21-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-16-17/

- Шинжээчийн 2017.12.26-ны өдрийн 180200030 тоот: Б.Өнөрбаянгийн биед духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи шарх нь ир, ирмэгтэй зүйлээр, зовхинд цус хурсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Духанд үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Зовхинд цус хурсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-15/

Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 12 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 2-23 тоот хашаанд оршин суух иргэн Б.Өнөрбаянтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ц нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар  зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Ж.Ц-д  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 50000 төгрөг төлсөн, хохирогч Б.Өнөрбаян нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Өнөрбаян нь цаашид шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Ц-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Б овогт Ж.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б овогт Ж.Ц-д 450 нэгжээр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 1 /нэг/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг дурьдсугай. 

     5. Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 50000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ