| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0620/З |
| Дугаар | 128/ШШ2024/0705 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0705
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах татгалзлыг гаргаж байна. Тус хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс эвлэрэх асуудал яригдаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр манай компанийн газрыг дүйцүүлэн олгохоор “Газар чөлөөлөх гэрээ” байгуулахаар хүлээгдэж байгаа талаар мэдэгдсэн тул тус шүүхэд хандан гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар болон 2023 онд батлагдсан ******* дүүрэг, ******* хороо, Төмөр зам доогуур үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш эрчим хүчний гудамжтай холбох авто зам, нүхэн гарц шинээр барих загвар зураг төслийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаа татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар болон 2023 онд батлагдсан ******* дүүрэг, ******* хороо, Төмөр зам доогуур үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш эрчим хүчний гудамжтай холбох авто зам, нүхэн гарц шинээр барих загвар зураг төслийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар болон 2023 онд батлагдсан ******* дүүрэг, ******* хороо, Төмөр зам доогуур үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш эрчим хүчний гудамжтай холбох авто зам, нүхэн гарц шинээр барих загвар зураг төслийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах О.Тэмүүлинд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА