Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/626

 

 

 

 

      2023           6            13                                        2023/ДШМ/626

 

Р.Г, Т.А, Б.А

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч С.Б, С.Б,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч С.Б, С.Б, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Г, Т.А, Б.А нарт холбогдох 2102000940225 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Р.Г, 19.... оны 1.... дугаар сарын 05-ны өдөр ............... төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүүхдийн их эмч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Ц овгийн Т.А, 1.... оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ................... төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................... менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;

Б овгийн Б.А, 19.. оны 8 дугаар сарын 08-ны өдөр .......... төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Р.Г нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 44.5 дугаар зүйлийн “Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна”, 44.5.1-д заасан “тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах”, 44.5.2-д заасан “тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх”, 44.5.3-д заасан “тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогч Б.А, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А нартай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэж тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-н Төрийн банк дахь .............. дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь ............. дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-н Төрийн банк дахь ................... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н Төрийн банк дахь ............... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000 төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад,

мөн тухайн байгууллагын Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.Атэй бүлэглэн туслах үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон 2.500.000 төгрөгийг “U-Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад тус тус зарцуулж цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан,

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Б.Цт түүний автомашины урсгал зардлын төлбөрийг төлөхийн тулд Д.Эийг тус төвийн “Аами Таами” тасгийн туслах сувилагчийн ажилд ажиллахгүй гэдгийг мэдсээр байж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/14 дугаартай тушаалаар томилж, улмаар ажил үүрэг гүйцэтгээгүй Д.Эт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 5.083.880 төгрөгийн цалин бодож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлсөн, Д.Э нь дээрх олгогдсон цалинг Б.Цт түүний эхнэр Солонгын Хаан банк дахь дансаар дамжуулан шилжүүлж өгсөн буюу Б.Цт давуу байдал бий болгосон,

Б.А нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус төвийн дарга, төсвийн шууд захирагч Р.Гын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-н Төрийн банк дахь ............ дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь ................... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-н Төрийн банк дахь ................... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н Төрийн банк дахь ....................дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000 төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад цалингийн хүсэлтийг батлах зэрэг үйлдлээр нэгдэн тус төвийн Нийтлэг, аж ахуйн албаны дарга Т.Атэй бүлэглэн хамтран оролцож нийт цалингийн төсвөөс 22.659.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.А нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны даргаар ажиллаж байхдаа тус төвийн дарга, төсвийн шууд захирагч Р.Гын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 44.5 дугаар зүйлийн “Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна”, 44.5.1-д заасан “тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах”, 44.5.2-д заасан “тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх”, 44.5.3-д заасан “тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-н Төрийн банк дахь ................... дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь .................. дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-н Төрийн банк дахь .................... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н Төрийн банк дахь .................... дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000 төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.А нартай бүлэглэн,

Мөн уг байгууллагын дарга, төсвийн шууд захирагч Р.Гтай туслах үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон 2.500.000 төгрөгийг шал угаагч автоматжуулсан машин худалдан авахад санаачилга гаргаж, үнийн саналыг судлах зэрэг үйлдлээрээ нэгдэн хамтран оролцож нийт цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийн зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,

Т.А, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000940225 дугаартай хэргээс шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж “U Мас 50” маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Гыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.600.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Р.Гад оногдуулсан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Р.Г, Т.А, Б.А нар тус бүрийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч Р.Гад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Аэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гаас 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг, шүүгдэгч Т.Агээс 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг, иргэний хариуцагч Б.Цаас 2.541.940 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөг тус тус гаргуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олгож, шүүгдэгч Р.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 88.000 /наян найман мянга/ төгрөгийг, “... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 2.541.940 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөгийг, шүүгдэгч Б.А “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Т.А /............./, Р.Г /..................../ нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн, .......... дугаарын гэрчилгээтэй, ................. тоот, хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэ байгууллага юм. Намайг энэ өдрөөс эхлэн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Г, ерөнхий нягтлан бодогч Х-н хамт 12 дугаар сарын 19-ний өдөр ирж хурал хийж 3 байгууллагаар хамтарч шинэ жил тэмдэглэх бөгөөд 48.384.332 төгрөгийн шинэ жилийн төсөв танилцуулж, байгууллага бүр зардлаа хувааж төлнө гээд агентлаг 12.516.000 төгрөг, Сэргээн засах төв 12.862.333 төгрөг, манай байгууллагыг 23.005.999 төгрөг гаргахыг үүрэг болгосон. Манай байгууллагыг шинэ байгууллага, хотоос зайдуу, мэргэжлийн хүмүүс олдохгүй байгаа тул одоо байгаа ажилчиддаа урамшуулал цалин олго гэж шийдвэрлэсний дагуу хагас сараас нэг сарын цалингаар ажилласан хугацааг харгалзан урамшуулал олгосон. Ажилчдад урамшуулал олгосон тушаал гаргаад, Төрийн сан дээр гүйлгээ хийж, ажилчдын цалин олгодог Төрийн банк руу шилжүүлснээр миний үүрэг дуусгавар болсон гэж бодож байна.

Тухайн үед ажилчдаас шинэ жилийн таксын 99.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг бэлнээр хурааж байсан ба 130 ажилтнаас 70 орчим нь өгсөн байсан. Гэтэл ерөнхий нягтлан бодогч С.Б.А ажилчдаас цаг хугацаа тулсан гэдэг шалтгаанаар шинэ жилийн таксын үлдэгдэл мөнгийг бэлнээр авалгүй цалин дээрээс татаж төвлөрүүлэн 22.000.000 гаруй төгрөгийг 4 хүний данс руу 5.600.000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн байсан.

Үндэсний аудитын ерөнхий газрын ба ХНХЯ-аас төвийн үйл ажиллагаа, санхүүд 2019 онд хийсэн аудит, хяналт үнэлгээгээр үүнийг зөрчил гэж үзээгүй.

Төвийн 70 орчим ажилчдын шинэ жилийн таксны үлдсэн мөнгө 59.000 төгрөг, 60 гаруй ажилчдын 99.000 төгрөгийг ажилчид цалингаасаа хураалгасан ба үүн дээр гарын үсэг аваагүй нь зохион байгуулах комиссын буруу байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр шинэ жилийн арга хэмжээний мөнгийг шууд төсвөөс 4 хүн рүү 22.000.000 төгрөг шилжүүлсэн мэтээр ойлгож, намайг буруутгасан.

Ерөнхий нягглан бодогч С.Б.А өөрийн энэ үйлдлийн бурууг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан хувилбараар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлтээр орсон өөрчлөлтөөр 2019 онд болсон үйл явцыг буруутгасан, Төсвийн тухай хуулийн 7.7 дахь заалтыг 7.9 дэх заалтаар тусгай мэргэжлийн төвийн даргад хамаарахгүй гэсэн байхад 7.7 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт оруулж ирсэнд гомдолтой байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг анх нээгдэхэд агентлагийн дарга Ц.Г “Одоогоор танд өгөх унаа яаманд ч, агентлагт ч алга, цаашдаа машин унааны асуудал хөөцөлдье, та хол 2 эмнэлгийн дунд унаагүй яаж ажиллах вэ, хувьдаа машинтай хүнийг жолоочоор аваад машиныг нь түрээслэ” гээд Б.Цыг агентлагийн дарга өөрөө танилцуулж, түрээсээр машиныг нь албаны ажилд ашиглахаар тохиролцож, 2019 оноос 2020 онд түрээсийн гэрээгээр машины ба жолоочийн даатгал, оношилгооны төлбөр, засвар үйлчилгээг байгууллага хариуцаад ажилласан. 2020 оны 12 дугаар сард БНХАУ-аас түргэн тусламжийн машин ирсэн тул түрээсийн машинд зарцуулж байсан төсөв 2021 оноос түргэний машин руу шилжсэн. Түргэний машинд улсын дугаар, дуут дохио ашиглах зөвшөөрөл авч 2021 оны 3 дугаар сараас ашигласан ба энэ хооронд хувийн машиныг хэрэглэж байсан.

Энэ хувийн машины түрээсийг цуцлаад түргэний машиныг албанд хэрэглэх гэтэл тухайн үед Ковид-19 халдвар гарч, улс даяар хөл хорио тогтоосон, албан байгууллагууд онлайнаар ажиллаж, зөвхөн кодтой машин явдаг, бусад машины хөдөлгөөнийг бүрэн хориглосон байсан. Бусад эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй байсан учир манай байгууллага 2021 оны 02 дугаар сараас 8 сар хүртэл улаан бүс болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, жирэмсэн эхчүүдийг түргэн тусламжийн машинаар тээвэрлэхийн зэрэгцээ ковидын шинжилгээг ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэдэг байсан.

Тухайн үед байгууллагын санхүү, худалдан авалт, ногоон бүсэд ажиллаж байгаа дуудлагын ба жижүүрээс буусан эмч, ажилчдаа хүргэж өгөх, авах зэрэг албаны бусад үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, ажилчиддаа короновирусын халдвар тараахгүйн тулд түргэн тусламжийн машинаас тусдаа машин нэн шаардлагатай болсон тул түрээсийн машиныг үргэлжлүүлэн ашигласан. 2019 оноос хойш Төрийн өмчийн хороо, яам, агентлаг руу албаны машин хүссэн албан тоотыг удаа дараалан явуулж байсан ч ковидын үед шийдвэрлэх боломжгүй байсан байх. Ингээд агентлаг руу Цогтбаярын хувийн машиныг албанд хэрэглэж болох эсэх талаар албан тоот хүргүүлсэн. Хариуд нь зөвшөөрсөн хариу албан тоотоор ирүүлсэн. Гэвч цалин, эм хэрэгсэл, хүнс, цахилгаан, дулаан, усны гэх бусад зардлыг хэмнэлтийн горимоор татсан, түрээсийн машинд гаргах зардал байгаагүй.

Түрээсийн гэрээ төлбөртэй байдаг тул төлбөрийг өгөх өөр арга байгаагүй тул цалингийн сангаас гаргаж өгсөн. Гэхдээ энэ нь байгууллагын эрх ашиг, ажилчдын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гаргасан шийдвэр байсан ба хувьдаа ашиг хонжоо олох гэсэн санаа сэдэл байгаагүй. Энэ мөнгөнөөс би нэг төгрөг ч хувьдаа аваагүй, ковидын үед үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд цэвэр байгууллагын төлөө гаргасан шийдвэр юм.

Прокурор болон анхан шатны шүүх намайг түрээсийн гэрээ байгуулах эрх зүйн чадамжгүй эсвэл түрээсийн гэрээ байгуулах ёсгүй байсан гэж буруутгаагүй. Авлигын тухай хуулинд заасан “хувьдаа ашиг олохын тулд эсвэл байгууллагын үйл ажиллагааны эсрэг хийсэн үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэнэ” гэх нэр томьёоны заалтад миний үйлдэл таарахгүй байгааг үл харгалзан намайг шийтгэсэнд гомдолтой байна. Иймд энэ асуудлыг дахин хянаж, намайг цагаатгаж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.2 дахь заалтад “байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах” гэж заасан байгаа нь төсвийн шууд захирагч буюу Р.Г нийт ажилчиддаа урамшуулал олгох эрхтэй байсан гэж дүгнэхээр байна. Хуульд заасан энэ эрхийнхээ хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/46 дугаартай тушаал гаргаж, хавсралтаар жагсаалтыг гаргасан. Р.Гын үйлдэл энэ хүрээд төгссөн.

Харин ерөнхий нягтлан бодогч Б.А хүмүүст энэ данс руу шилжүүл, энийг бэлнээр авч өг гэх байдлаар уг үйл явдлыг удирдан, зохион байгуулсан болох нь гэрч нар болох хөрөнгийн нярав Б.Г-н 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...тэр орой нь байгууллагын нягтлан бодогч Даваахүү над руу залгаад таны дансанд мөнгө хийсэн, шинэ жилийн мөнгө байгаа юм, авах хүнд нь гаргаад өгчихөөрэй гэж хэлсэн. ...ажил цуглаад яваад очиход нярав Соёлмаа нь надад хандаж “таны дансанд орсон мөнгийг Т.А даргад өгөх юм байна” гэж хэлсэн. Тэгтэл албаны дарга Т.А манай өрөөнд орж ирээд ...машинаар нь хамт нисэхийн Хаан банкин дээр очиж бэлнээр авч ажил дээрээ ирээд мөнгийг хүлээлгэн өгсөн...”, Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н “...ажилдаа ирээд ерөнхий нягтлан бодогч Б.Аээс асуухад нарийн тайлбар хэлээгүй бөгөөд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу шилжүүлчих гэсэн юм. Тэгэхээр нь утгыг нь юу гэж бичих юм бэ гэхэд хүүхдийн төвөөс гээд биччих гэсэн...”, тооцооны нягтлан бодогч Г.Д-н “...ямар учиртай мөнгө ороод ирсэн бэ гээд ерөнхий нягтлан бодогч Б.Аээс асуухад данс өгөөд хийчих гэж хэлсэн. Шинэ жилийн таксны мөнгө байгаа юм гэж хэлсэн...”, кассын нярав Б.С-н “...ерөнхий нягтлан бодогч Б.А шинэ жилийн мөнгийг хэд хэдэн хүний данс руу хийсэн, чиний данс руу 5.814.750 төгрөгийг хийсэн байгаа шүү аваад өгөөрэй гэсэн. Маргааш нь Б.А чам руу данс явуулахаар тэр данс руу мөнгөө хийгээрэй гэхээр нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/137 дугаартай тушаалаар тус газрын харьяа байгууллагуудын 2019 оны нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, шаардагдах 48.384.332 төгрөгийн төсвийг 3 байгууллагад хувааж доорх байдлаар хуваарилсан байдаг. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 12.516.000 төгрөг, Хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс 23.005.999 төгрөг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс 12.862.333 төгрөг үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь ажилчдаасаа мөнгө цуглуулж бүрдүүлсэн байдаг. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь ажилчдаасаа 40.000 төгрөг цуглуулснаас гадна урамшуулал олгох хэлбэрээр Б.Г, П.М, Б.С, Г.Д нарын дансанд 22.659.000 төгрөг шилжүүлснээс дээрх 23.005.999 төгрөгийг бүрдүүлж өгсөн байдаг.

 Өөрөөр хэлбэл, бүх ажилчдын дансанд урамшуулал цалин олгоод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй ижил эргээд цуглуулж авсан бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээргүй байсан гэж ойлгогдож байгаа юм.

Иймд Р.Гын тушаал гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Ц, Д.Э нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан.

 Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш шударгаар хэрэгжүүлэх ойлголт бөгөөд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн гаргасан аливаа шийдвэр, үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт юм. Тэгвэл хувийн ашиг сонирхол гэдгийг Нийтийн албан тушаалд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хуульчлахдаа “Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор маш ойлгомжтой тодорхойлсон.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэг нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Р.Гыг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн материалтай танилцан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд Р.Г нь Д.Эийг ажилд томилсон тушаал гаргаж, Б.Цын тээврийн хэрэгслийг албан хэрэгцээнд ашигласнаараа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Дээрх шинж үгүйсгэгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж бүхэлдээ үгүйсгэгдэж байна.

Хэдийгээр ажил хийгээгүй Д.Эийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнөөр түүнд давуу байдал бий болгосон гэж дүгнэж болохуйц тохиолдол мөн боловч гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болох хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа, зорилго тогтоогдоогүй, Д.Эт олгогдсон цалингаас Р.Г хувь авч хувьдаа зарцуулсан үйл баримт болоогүй, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн Д.Эийн цалинг Б.Ц хувийн хэрэгцээндээ зарцуулсныг давуу байдал бий болгосон гэж үзвэл түүний хувийн тээврийн хэрэгсэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн албан хэрэгцээнд үнэ төлбөргүй ашиглагдах байсан гэсэн үг. Гэмт хэргийн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол учирсан бэ, хэнд ч ямар ч хохирол, хор уршиг учраагүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалттай нийцэж байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл Р.Гын үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан үйл баримт тогтоогдоогүй. Иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож, Р.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгт авагдсан баримт материалууд болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтуудаар Р.Г нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл нь тогтоогдохгүй байна.

Учир нь, Төсвийн тухай хуулийн 46.1 дүгээр зүйлд “...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно...”, 46.2 дугаар зүйлд “...Төсвийн зарлагын хэмнэлт үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно.. ”, 46.3.2-т “...Байгууллага, хамт олон ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах. ...” гэжээ.

Р.Г нь төсөв захиран зарцуулагчийн хувьд Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудад заагдсан эрхийнхээ хүрээнд нийт байгууллагын ажилчдыг урамшуулсан байдаг. Тухайн үед нийтийг хамарсан цар тахлын улмаас байгууллагьн ажилчид маш их ачаалалтай, үр дүнтэй ажилласан нь дээрх урамшууллыг олгох үндэслэл болсон тухайгаа ч мэдүүлэг, тайлбартаа дурдсан. Мөн Р.Гын удирдах дээд байгууллага буюу агентлагийн даргын даргалсан хурлын гишүүдийн шийдвэрээр урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагджээ. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд байгууллага, хамт олон ажилчдыг урамшуулсан асуудлыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэн ялласан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ хуулийн заалтыг цагаатгах үндэслэл болгон санал, дүгнэлт гаргахад анхан шатны шүүх энэ баримтыг дүгнэлгүйгээр шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Р.Гад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үйлдийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үндэслэлээр гэрч Б.Г, П.М, Г.Д, Б.Б, Б.С, Г.Д, Ц.Г, М.О, Ц.С нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж тодорхойлжээ. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүргээ хэрэгжүүлээгүйгээс ийнхүү үндэслэлгүй шийдвэр гарсан.

1. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Т.Аг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Санхүү, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга гэж албан тушаалын байдлыг нь буруу дүгнэсэн. Тус төвд ийм алба нэгж байхгүй бөгөөд Т.А нь тус төвийн Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан болно. Ямар нэгэн санхүүгийн албанд харъяалагддаггүй.

2. Т.Агийн гэм буруу нь дээр дурдсан гэрч нарын мэдуүлгээр нотлогдон тогтоогдсон гэжээ. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгээр Т.Агийн гэмт буруутай үйлдэл нотлогдохгүй байх буюу гэрчүүдийн мэдүүлэгт Т.Агийн үйлдэл гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон талаар түүний буруутай үйлдэл, үйл ажиллагааны талаар огт дурдагдаагүй байна. Эдгээр гэрч нарын мэдүүлэг Т.Агийн гэм бурууг нотлох баримт болохгүй байна.

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь Т.Аг буруутай гэх баримтууд биш бөгөөд шүүх Т.Аг ямар оролцоотойгоор энэхүү хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзсэн болохоо тодорхойлоогүй буюу Т.А энэ хэрэгт ямар үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд ч Т.Агийн үйлдэл оролцоог тодорхойлоогүй байдаг.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь тусгай субьекттэй буюу заавал төсөв захирагч байхыг шаарддаг. Т.А нь төсөв захирагч биш бөгөөд энэ гэмт хэргийн шууд субьект болохгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр субьект болж болох хэдий ч гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцох хууль зүйн боломжгүй.

Гүйцэтгэгч гэж тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийг хэлэхээс гадна гүйцэтгэгч нь нийтлэг субьектийн шаардлагыг хангахаас гадна тусгай субьекттэй хэрэгт заавал тусгай субьектийн шаардлагыг хангах ёстой.

Өөрөөр хэлбэл, Т.А нь төсөв захирагч биш бөгөөд тэрээр хэзээ ч төсвөөс мөнгө гаргах, төсвийг эориулалтын дагуу ч, зориулалтын бусаар ч ашиглах, захиран зарцуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч Т.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Байгууллагад шал угаагч машин авах талаар санал гаргасан. Учир нь, манай байгууллага нийт 14.700 м2 талбайтай. Эмнэлгийн байгууллага өдөрт 3 удаа цэвэрлэгээ хийх ёстой байдаг. Тухайн үед үйлчлүүлэгчийн орон тоо 9 байсан. 9 хүн өдөрт 3 удаа цэвэрлэх боломжгүй учраас тухайн үед би шал угаагч машин авах саналыг гаргасан. Шал угаагч машин авах санал гаргасны төлөө төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудлын хувьд би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Тухайн шал угаагч машиныг би төсвийн мөнгөнөөс авч хэрэглэе гэсэн санал гаргаагүй. Манай ерөнхий нягтлан бодогч “өөрөө очиж аваарай” гэж хэлсний дагуу би шал угаагч машин авсан. Анхан шатны шүүхээс намайг шинэ жилийн мөнгөнөөс авсан гэж буруутгасан юм шиг байгаа юм. Миний хувьд шинэ жилийн ажлын комисст байгаагүй. Хаанаас, ямар мөнгө гаргаж ирснийг ч мэдээгүй. Шинэ жил хийхэд 1 хүнээс 40.000 төгрөг хураалгах ёстой байсан, 40.000 төгрөгөө хураалгасан. Өөр асуудлын талаар мэдэхгүй байна. ...” гэв.

Прокурор Ц.Шагдар тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Төсвийн тухай хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэж байгаа болон батлагдсан төсвийг зориулалтын бусаар хэрэглэсэн зүйл байхгүй гэж талууд маргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах төв нь өөрийн гэсэн төсөвтэй, тусдаа бие даасан байгууллага. Энэхүү байгууллага нь 2019 онд шинээр байгуулагдсан. Даргаар нь Р.Г томилогдож ажиллаж байсан. Р.Г нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч байсан. Тус байгууллагад нийтдээ төсөвлөгдсөн төсөв дунд нь бусад үйл ажиллагааг зохион байгуулах буюу шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах, цалин хөлс, урамшуулал олгох гэсэн тусдаа баталсан төсөв байхгүй. Төсөвт 63.000.000 төгрөг гарсан нь үнэн. Прокурорын зүгээс 63.000.000 төгрөгөөр яллаагүй. Учир нь, тухайн ажилчдад цалин, урамшуулал олгох боломж нь Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор заасан. Уг тогтоолоор ажилчны үр дүнг харгалзан цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал олгож болно гэсэн байдаг. Энэ агуулгаар 40.000.000 төгрөг ажилчдад олгогдсон байдаг. Гагцхүү 20.000.000 гаруй төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахын тулд нэр бүхий этгээдүүдэд 5.600.000 төгрөгөөс 5.800.000 төгрөгийн хооронд шилжүүлж, тухайн мөнгийг буцаан авч, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн мөнгийг буцаан ерөнхий төсөвт төвлөрүүлэх ёстой гэсэн үндэслэлээр ялласан. Өмгөөлөгчөөс “…Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.2 дахь хэсэгт “төсвийн хэмнэлтийг зарцуулж болно” гэж заасан…” гэж байна. Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт төсвийн хэмнэлт гэдгийг тусгайлан зохицуулсан байгаа.  Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ” гэсэн. Харин мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн 45.2.4 дэх заалтад “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон үлдэгдэл” гэсэн. Өмгөөлөгч болон шүүгдэгчээс “...180 ажилчдаас 130 гаруй ажиллаж байсан...” гэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу цалингийн 40 хүртэл хувиар нь тооцож, урамшуулал олгосон. Үлдсэн мөнгийг нь буцааж төсөвт төвлөрүүлэх ёстой байсан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахын тулд 20.000.000 төгрөгийг нь 4 хүний дансанд шилжүүлэхдээ “цалин” гэсэн утгаар шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн шүүгдэгч Р.Гын зүгээс “Төсвийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийг баримталсан, гэтэл 7.9 дүгээр зүйлд заасан нь үгүйсгэсэн байна” гэдэг зүйл ярьсан. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дүгээр заалтад “43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хамаарахгүй” гэсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн дараах үлдэгдлийг төсвийн дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2019 онд хэрэгжиж байсан төсвийг 2020 онд хэрэгжүүлж болохгүй гэсэн заалт байгаа. Гэхдээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагад энэ зүйл хамаарахгүй гэсэн зохицуулалттай. Илүү орон тоогоор ажилласан, илүү гарсан төсвийг буцааж төлөх ёстой байтал 20.000.000 гаруй төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулах ёсгүй байсан. Гэтэл үүнийг зөрчиж, төсөв захирагч шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Б.А, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн даргаар ажиллаж байсан Г.Т.А нар үйлдлээрээ нэгдэж оролцсон гэсэн агуулгаар ялласан. Агентлагийн дарга Ц.Г хурал хийж байсан бөгөөд хурлын тэмдэглэл нь ч мөн хавтаст хэрэгт байгаа. Агентлагийн дарга Ц.Гийн хувьд шинэ жилийн арга хэмжээ гэхээс илүүтэй “бусад ажилчдадаа тогтоон барих буюу урамшуулал олгох боломж юу байна вэ судалж байгаад олгоё” гэх асуудлыг талаар дурдсан байдаг. Мөн шинэ жилийн тухайд “хүн болгоныг хүчилж оруулах боломжгүй, орно гэсэн хүмүүсээс саналыг нь авч, оруулъя, гэхдээ өөрсдөөс нь мөнгийг нь гаргана” гэдэг. Харин мөнгийг илүү гарсан төсвийн мөнгөнөөс гаргая гэсэн зүйл яриагүй. Энэ нь агентлагийн дарга Ц.Гийн мэдүүлэг болон тухайн хуралд оролцсон Оюунтунгалаг, Сарантуяа нарын гэрчийн мэдүүлгээр ч нотлогддог. Тэгэхээр агентлагийн даргаас шууд чиглэл өгөөгүй, төсвийн шууд захирагч буюу Р.Г шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд оролцохын тулд шинэ жилийн үйл ажиллагаа хийсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогддог. Давуу байдал бий болгосон асуудал яригддаг бөгөөд тухайн аж ахуй байгууллагын хувьд нэг тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгсэл ковидын цар тахлын улмаас бусад шаардлагатай газар ажиллуулж байсан. Тийм учраас машингүй болсон байсан гэх зүйлийг дурдаж байна. Б.Цт давуу байдал бий болгосон гэх этгээд өөрөө хариуцагчаар татагдаж, мэдүүлэг өгөхдөө “би энэ компанид жолоочоор ажилд орох үед машингүй байсан. Би өөрийнхөө машиныг хэрэглүүлье гэж шийдээд хэрэглүүлсэн” гэдэг. Машинаа хэрэглүүлэх явцдаа машины урсгал зардалд зориулж, мөнгө авахын тулд өөрийнхөө таньдаг Д.Эт хэлж, таны нийгмийн даатгалын регистрээр чинь бүртгүүлж, тушаал гаргуулаад явъя гэх саналыг тавьсан байдаг. Харин Д.Э мэдүүлэхдээ “надад санал тавихад нь өөрийнхөө регистрийн дугаарыг өгсөн. Надад мөнгө орж ирэхэд нь Б.Ц луу шууд шилжүүлдэг байсан” гэдэг. Р.Г агентлаг руугаа тээврийн хэрэгсэл хэрэгтэй байгаа талаар албан бичиг явуулахад тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа хэрэглэхийг зөвшөөрсөн. Түүнээс машины зардлыг гаргахын тулд хэн нэгэн этгээдийг томилохыг зөвшөөрөөгүй. Д.Э гэх этгээд ажил хийдэггүй хүн. Тэгэхээр мөнгө олохын тулд Д.Э гэх хүнийг томилж, цалинжуулах хэлбэрээр Б.Цт мөнгө өгч байгаа юм. Энэ үйлдлийг Б.Цт давуу байдал бий болгож байна гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүхээс Р.Гын үйлдлийг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Р.Г анхан шатны шүүх хуралдааныг хохирол, төлбөрийг нөхөн төлөхөөр завсарлуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 88.000 төгрөгийг төлсөн. Мөн давуу байдал бий болгосон үйлдэлдээ 2.500.000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь өөрийнхөө гэм бурууг хүлээж, дээрх мөнгийг төлж барагдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Төсвийн мөнгөтэй холбоотойгоор тухайн байгууллагад “U50” маркийн автоматжуулсан шал угаагч машин худалдаж авахдаа төсвийн мөнгөнөөс, мөн төсвийн байгууллагад ажиллуулж байсан цайны газраас олсон төсвийн бусад орлогоос 2.500.000 төгрөгийг гаргаж, цалин гэх нэрийдлээр олгосон төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан мөнгөнөөс үлдсэн 5.600.000 төгрөгийг гаргаж, нийт 8.000.000 гаруй төгрөгийн шал угаагч машиныг худалдаж авсан байдаг. Уг шал угаагч машиныг авахад Г.Т.А үнийн судалгаа хийж, тодорхой этгээдүүдэд хэлж, данснаас нь гаргуулж авсан гэх үйл баримтыг гэрч Соёл-Эрдэнийн “Г.Т.А надаас авсан, мөн кассад байсан мөнгөнөөс авсан” гэх мэдүүлгээр нотлогддог. Энэ үйлдлүүдээр Г.Т.А, С.Б.А, Р.Г нарыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Р.Г нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 44.5 дугаар зүйлийн “Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна”, 44.5.1-д заасан “тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах”, 44.5.2-д заасан “тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх”, 44.5.3-д заасан “тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Атэй үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэж тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-н Төрийн банк дахь 221400040129 дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь 104800951259 дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-н Төрийн банк дахь 240700022626 дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н Төрийн банк дахь 100900546858 дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000 төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад,

мөн туслах үйл ажиллагааны орлого буюу цайны газар ажиллуулж олсон 2.500.000 төгрөгийг “U-Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад тус тус зарцуулж цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан,

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж жолооч Б.Цт түүний автомашины урсгал зардлын төлбөрийг төлөхийн тулд Д.Эийг тус төвийн “Аами Таами” тасгийн туслах сувилагчийн ажилд ажиллахгүй гэдгийг мэдсээр байж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/14 дугаартай тушаалаар томилж, улмаар ажил үүрэг гүйцэтгээгүй Д.Эт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 5.083.880 төгрөгийн цалин бодож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлсөн, Д.Э нь дээрх олгогдсон цалинг Б.Цт түүний эхнэр Солонгын Хаан банк дахь дансаар дамжуулан шилжүүлж өгсөн буюу Б.Цт давуу байдал бий болгосон,

Б.А нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус төвийн дарга, төсвийн шууд захирагч Р.Гын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.4 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,

улмаар тус төвийн 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр:

кассын нярав Б.С-н Төрийн банк дахь ............. дугаарын данс руу 5.814.750 төгрөгийг,

нярав Б.Г-н Төрийн банк дахь ............. дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

тооцооны нягтлан бодогч Г.Д-н Төрийн банк дахь ................дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг,

Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга П.М-н Төрийн банк дахь ..................дугаарын данс руу 5.614.750 төгрөгийг буюу нийт 22.659.000 төгрөгийг тус тус цалин гэх утгаар шилжүүлж, үүнээс 17.044.250 төгрөгийг 2019 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулахад, үлдэгдэл 5.614.750 төгрөгийг “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авахад цалингийн хүсэлтийг батлах зэрэг үйлдлээр нэгдэн нийт цалингийн төсвөөс 22.659.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу төсөвт нийт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Г-н... 2019 оны 12 дугаар сарын 25-нд шинэ жил дөхөж байхад Төрийн банк дахь миний цалингийн данс болох ................. дугаартай дансанд байгууллагаас 5.614.750 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би тэр үед Хөрөнгийн нярваар ажиллаж байсан юм. Тэр орой нь байгууллагын нягтлан бодогч Даваахүү над руу залгаад таны дансанд мөнгө хийсэн, шинэ жилийн мөнгө байгаа юм, авах хүнд нь гаргаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг Төрийн банк дахь данснаасаа аваад ХААН банкны дансандаа хийгээд орхисон. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын шинэ жил болоод өнгөрсөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглаад очиход нярав Соёлмаа надад хандаж “таны дансанд орсон мөнгийг Т.А даргад өгөх юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.А манай өрөөнд орж ирэхэд нь надад дансаа өгчих, би чам руу шилүүлчихье гэж хэлтэл “би бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд Т.Аий машинаар нь хамт Нисэхийн ХААН банкин дээр очиж би ХААН банкнаас 5.600.000 төгрөгийг бэлнээр авч ажил дээрээ ирээд мөнгийг Т.А даргад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж авсан. 2019 оны шинэ жилийн мөнгө гээд байгууллагын ажилчдаас 40.000 төгрөг татаж байсан бөгөөд энэ мөнгийг хураалгасан. Дээрх дансанд орсон мөнгийг шинэ жилийн мөнгө гэсэн боловч дараа нь надаас Т.А бэлнээр авсан. Шинэ жилийн үйл ажиллагааг Захиргаа, удирдлагын дарга О, нярав Соёлмаа нар л зохион байгуулж байсан. Манай байгууллагын шинэ жил “Гранд хилл” зочид буудлын 4, 5 давхарт болсон. Гэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сургалт үйлдвэрлэлийн төв, мөн манай байгууллага гээд 3 байгууллага хамтран шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Манай байгууллага тэр үед 150 орчим ажилтантай байсан. Дээрх 5.600.000 төгрөгийг цалин гэдэг утгаар шилжүүлсэн байсан. Миний цалин 1.200.000 төгрөг байдаг. Надаас гадна нярав Соёлмаа, нягтлан Даваахүү, Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга Мөнхзаяа нарын дансаар мөнгө ороод бас буцаагаад өгсөн юм шиг байна лээ...” /1хх 17/,

гэрч П.М-н "... 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний цалингийн данс болох Төрийн банкны ................... тоот данс руу 5.614.750 төгрөг орсон байсан. Цалин орсон өдөр цалингаа үзэх боломжгүй байсан учраас мэдээгүй бөгөөд орой нь гэртээ очоод дансаа шалгатал энэ мөнгө орсон байсан. Тэгээд маргааш нь ажилдаа ирээд ерөнхий нягтлан бодогч Аптансүхээс /тухайн үед ажиллаж байсан/ асуухад нарийн тайлбар хэлээгүй бөгөөд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу шилжүүлчих гэсэн юм. Тэгэхээр нь “утгыг нь юу гэж бичих юм бэ” гэхэд “хүүхдийн төвөөс” гээд биччих гэсэн. Би өгсөн ХААН банкны ......... тоот Бо гэж хүний дансанд энэ үнийн дүнгээр нь шилжүүлсэн. Тухайн үед шинэ жилийн асуудал яригдаж байсан ч гэсэн энэ мөнгийг шинэ жилийн мөнгө гэж надад хэлээгүй. Би ч миний цалин орсон байсан, энэ мөнгийг өөр данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлчихсэн юм...” /1хх 20-21/,

гэрч Г.Д-н "... би 2019 оны 7 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн цалингийн нягтлан бодогчоор ажилд томилогдсон. Манай байгууллага Төрийн банкаар цалингаа авдаг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны миний цалингийн .................... тоот дансанд 5.614.750 төгрөг цалин гэсэн утгаар орж ирсэн. Тэгэхээр нь ямар учир утгатай мөнгө ороод ирсэн бэ гээд ерөнхий нягтлан бодогч Б.Аээс асуухад “та наад мөнгөө ................ тоот, Б гэсэн ХААН банкны дансанд хийчих, шинэ жилийн таксны мөнгө байгаа юм” гэж хэлсэн. Би энэ мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэлсэн данс руу нь яг үнийн дүнгээр нь шилжүүлсэн. Шинэ жилийн арга хэмжээ “Гранд хилл” зочид буудалд болсон бөгөөд манай нийт ажилчид, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засах сургалт үйлдвэрийн төв, мөн манай байгууллага гэсэн 3 байгууллага хамтарч шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ шинэ жилийн арга хэмжээний такс гэж хэлсэн. Мөн ажилчдаас 40.000 төгрөгийг кассын нярав С хурааж байсан бөгөөд шинэ жилийн мөнгө гэж хурааж байсан. Би 40.000 төгрөг Соёл-Эрдэнэд өгсөн. ...” /1хх 25-26/,

гэрч Б.Бын "... манай байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв 3 байгууллага хамтран шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Агентлагийн дарга Ц.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/137 тоот тушаалаар нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл хангах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажилласан. Манай ажлын хэсэг шинэ жилийн арга хэмжээний шаардагдах төсвийн тооцоо, хөтөлбөр, хуваарийг гаргасан. Хөтөлбөрийн үндсэн дээр зохион байгуулагдах газраа судалж “Гранд хилл” зочид буудлын 17 дугаар давхарт байрлах рестораныг сонгосон. Нэг хүний хоолны меню нь 99.000 төгрөг бөгөөд 250 хүн оролцохоор тооцоолсон. Нийт төсөв 49.106.000 төгрөг болсон бөгөөд үүнээс зарцуулагдсан нь 48.384.332 төгрөг болсон. Манай байгууллага 12.516.000 төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 23.005.999 төгрөг, Сэргээн засах төв 12.862.333 төгрөг гаргахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 135 хүн шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаа юм. 189 хүнээс орохоор зөвшөөрсөн 135 хүн юм шиг байна лээ. Меню бол хүний тоогоор бөгөөд харин бусад зарцуулах хөтлөгч, урлагийн тоглолт зэргийн зардлыг бол 3 хуваагаад гаргахаар болсон юм. Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 23.005.999 төгрөг болж байгаа юм. Ингэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан Элбэгдорж миний ХААН банкны .............. тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1.480.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөгийг “шинэ жилийн урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Мөн Соёл-Эрдэнэ нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1.240.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Ингээд нийт 8.340.500 төгрөг орсон. Үүнээс би “Гранд хилл” зочид буудал руу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3.200.000 төгрөгийг “Урьдчилгаа” гээд Санхүүгийн Лхамноржмаагийн 5115010457 тоот данс руу, 2019 оны 12 дугаар сард мөн энэ данс руу 500.000 төгрөгийг “Урьдчилгаа” гээд шилжүүлсэн. Ингээд миний зарцуулсан мөнгө 9.238.000 төгрөг болсон. Үлдсэн мөнгө нь манай байгууллагаас гаргасан мөнгө байгаа юм. Мөнхзаяа, Даваахүү нар нь Б гэж хүний ............ тоот данс руу тус бүр 5.614.750 төгрөг буюу нийт 11.229.500 төгрөг шилжүүлсэн байна. Б нь манай шинэ жил зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн бөгөөд манай агентлагийн Орон нутаг, салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн юм. Одоо бол ажлын байр хариуцсан мэргэжилтэн бөгөөд одоогоор жирэмсний амралттай Сэлэнгэд байгаа. Энэ данс нь манай ажлын Б.Бийн данс мөн. Б.Б нь “Гранд хилл” зочид буудалтай шинэ жил зохион байгуулах гэрээний ажлыг хариуцаж байсан бөгөөд энэ мөнгийг “Гранд хилл” зочид буудал руу шилжүүлсэн байгаа. Гэрээг мөн байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн 24.750.000 төгрөг болсон. Энэ мөнгө нь хоол, зууш, уух юм, заалны төлбөр юм. Бид урлагийн тоглолт, хөтлөгчөө өөрсдийн зардлаар гаргасан. /1хх 60-61/,

гэрч Б.С-н “... 2019 оны 11 дүгээр сард шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар ажилчдаасаа 40.000 төгрөг цуглуулж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр статистикч Б.Э бид хоёр нийт 2.920.000 төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нягтлан бодогч Б.Бт шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 25-нд ерөнхий нягтлан бодогч Б.А “шинэ жилийн мөнгийг хэд хэдэн хүний данс руу хийсэн, чиний данс руу 5.814.750 төгрөг хийсэн байгаа шүү аваад өгөөрэй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ерөнхий нягтлан бодогч Б.А чам руу данс явуулахаар тэр данс руу шинэ жилийн мөнгөө хийгээрэй гэхээр нь “Гранд хилл” зочид буудалд шинэ жилийн арга хэмжээ болно гэсэн учраас тэдний данс руу хийж байна гэж бодоод Төрийн банкны 221400040129 тоот данс руу “шинэ жил” гэсэн утгаар 5.420.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь сонсоход энэ данс нь манай Хөгжлийн төвийн багш Д-ийн данс байсан юм билээ. Мөн шинэ жилийн мөнгө гээд нярав Б.Г-н дансаар 5.600.000 төгрөг орсныг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Аж ахуйн нийтлэг үйлчилгээний дарга Т.А авсан. Мөн надаас кассад байсан мөнгөнөөс 1.100.000 төгрөг, 1.120.000 төгрөг, 280.000 төгрөгийг аваад 8.114.750 төгрөг авсан. Энэ мөнгөөр Т.А дарга шал угаагч машин худалдаж авсан юм. Би энэ тухай бэлэн мөнгөний кассын бүртгэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байна. Надад кассад ямар учиртай мөнгө байсан гэхээр манай цайны газар ажилчдадаа хоол зараад олсон орлого нь кассад байдаг юм. Энэ машиныг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна. Т.А дарга шал угаадаг машин ирчихсэн байна, мөнгийг нь өгөх гээд байна, чи хурдал гээд над руу утсаар яриад дуудаад байсан...” /1хх 63/,

гэрч Г.Дгийн “... 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр 3, 4 дүгээр хороолол орохоор замд явж байхад О даргатай санхүүгээс яриад шинэ жилийн арга хэмжээний мөнгө шилжүүлэх тухай ярилцсан бөгөөд О дарга карт, түрүүвчээ өрөөндөө мартаад гараад ирсэн байна гээд чиний дансаар авчихъя гэж надад хэлсэн. Миний Төрийн банкны цалингаа авдаг 221400040129 тоот данс руу 5.420.500 төгрөгийг манай санхүүгээс л шилжүүлсэн. Тэгэхээр нь би АТМ ороод бэлнээр авах гэтэл бэлэн мөнгө гарах боломжгүй гэсэн тул өөрийн ХААН банк дахь 5463029506 тоот данс руугаа Төрийн банкны данснаасаа шилжүүлчихсэн юм. Ингээд бэлэн мөнгөөр авах гэтэл 2 банкны хоорондох гүйлгээ нь хийгдэхгүй удаад би маш их сандраад, айгаад О дарга болон агентлагийн нягтлан бодогч Б.Боос уучлалт гуйгаад “Гранд хилл” зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний мөнгийг төлөх ёстой байсан гэхээр нь банк тартал би мөнгийг нь авч өгөх гээд үсчин орж чадалгүй хүлээгээд суусан. Маргааш нь санагдаж байна, ХААН банкны дансанд 5.420.500 төгрөг нь Төрийн банкнаас орж ирэнгүүт нь агентлагийн нягтлан бодогч Б.Бын өөрийнх нь дансыг аваад ХААН банкных нь данс руу энэ дүнгээр нь шилжүүлж өгсөн. Өөрөөр надад мөнгөтэй холбоотой асуудал байхгүй ээ. Эхлээд бид нараас 90.000 төгрөг ч гэсэн билүү, хураана гэхэд хүмүүс дургүйцэж байсан. Тэгээд 40.000 төгрөг хураах болоход цөөхөн л хүн өгч байсан. Тэгээд сүүлд нь мөнгө нь шийдэгдчихсэн байсан тул манай байгууллагын ажилчид 100 хувь шинэ жилийн арга хэмжээндээ оролцсон. Шинэ жилийн арга хэмжээ ямар зардал гарсан гэдгийг мэдэхгүй. Зардал их гарсан байх гэж бодож байна. Яагаад гэхээр жүжигчин Аптаншагай хөтөлж, дуучин Наран, Ука, Наки гээд нилээн гоё урлагийн тоглолтууд болж байсан. Чимэглэл, ширээний зохион байгуулалт, хоол унд маш гоё байсан. Маш их сугалаатай байсан бөгөөд сугалааны хонжворт хамгийн супер шагнал нь гэхэд БСБ-ын керамик тавцан плитка, тоос сорогч, ноолууран хөнжил гээд их олон сугалааны хонжворууд байсан. Тэгэхээр нилээн үнэтэй болсон байх гэж бодож байна”  /1хх 68/,

гэрч Ц.Гийн "... 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдаад даргаар нь томилогдож, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн. 2019 оны шинэ жилийн арга хэмжээг Хөгжпийн бэрхшээлтэй хүний хөгжпийн ерөнхий газар буюу агентлаг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв гэсэн 3 байгууллага хамтраад нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаж оролцсон хүнийхээ тоогоор мөнгөө төлж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан. 3 байгууллагаас төлөөлөл гарч нийлсэн ажлын хэсгийг би тушаал гаргаж байгуулсан. Шинэ жилийн төсвийг 3 байгууллага өөр өөрсдийнхөө ажилчдын мөнгийг гаргасан байх. Манай агентлагийн хувьд 30 гаруй хүнтэй бөгөөд Сэргээн засалт, сургалтын төв хүмүүсээсээ хувиас нь мөнгө хурааж аваад хэрүүл маргаан болоод зарим хүмүүс нь шинэ жилдээ орохгүй гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхээр Сэргээн засалт, сургалтын төв хувиасаа л мөнгө гаргаж шинэ жилдээ оролцсон байх. Надад шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах зардлыг батлах эрх байхгүй. Би одоо мэдэхгүй, комиссын тушаал гаргахдаа л энийг давхар баталчихсан юм байхдаа, би сайн санахгүй байна. Гэхдээ ийм юм баталж байснаа санахгүй байна. Гэхдээ энийг баталсан гээд би төсвөөс мөнгө гараагүй гэж ойлгож байна...” /2хх 63-64/,

гэрч Ц.М-ийн “... “Юниланд” ХХК-ийг манай нөхөр Ш үүсгэн байгуулсан. Захирлаар нь манай нөхөр Ш ажилладаг, би компанийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг. “Биг” худалдааны төв дээр хийдэг худалдаа нь манай компанийн гол үйл ажиллагаа юм. Манай байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд автомат шал угаах төхөөрөмж худалдсан. Уг машин нь цэнэглээд, түрээд цэвэрлэгээ хийдэг төхөөрөмж юм. Мөнгө нь дансаар орж ирсэн. Төрийн сангийн данстай харьцдаг манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 409022866 дугаартай дансаар орж ирсэн. ...” /2хх 104-105/,

гэрч Ц.Сгийн "... би Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөлд багтдаг. Тухайн үед би шинэ байгууллагад орсон байсан бөгөөд тухайн үед ажилтнуудаа урамшуулна, мөн өөрсдийнх нь саналаар шинэ жилд оруулна гэж ярьж байсан. Г даргын зүгээс цалингийн төсвөөс мөнгө гаргаж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөөгүй. Нийт ажилчдаа урамшуулал олгож болох тухай ярьсан. ...” /6хх 69/,

гэрч Д.Эийн “... эгч нь үнэнээ хэлэхэд Ц /энхэр С/ надад таны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын мөнгийг төлөөд өгье гээд надаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн алба хаагчийн анкет бөглүүлээд Төрийн банк дахь миний дансны дугаарыг авсан юм. Харин надад хэлэхдээ cap бүр таны дансанд цалин орно, орсон цалингаа буцаагаад ХААН банкны ....... гэсэн дансанд хийгээрэй гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу эхний 2 сарын цалинг данснаасаа шилжүүлээд дараа нь cap бүр дансанд орсон цалинг АТМ-с бэлнээр гаргаж аваад дээрх дансанд нь мөнгийг хийгээд байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй гээд эмнэлгийн үйлчилгээ авахад надад маш хэцүү байсан юм. Тэгээд л Ц-ийн тавьсан саналыг зөвшөөрчихсөн. Ц-ой хөдөө явж, ууж идэж байгаад л танилцсан. Ц-ийн утасны дугаар ----------, эхнэр нь С  гэдэг бөгөөд Улаанбаатар хотод ...... бензин колонк-д ажилладаг гэж байсан. С нь 90030032 гэсэн дугаартай. Өчигдөр таныг яриад намайг дуудсаны дараа би Солонгод намайг АТГ-аас дуудаж байна, юу болоод байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Цогоо руу яриад хэлэхэд “тийм үү, яана аа” гээд байсан. Би энэ цалин өгөөд байгаа байгууллага руу очиж байгаагүй, хаана байдаг гэдгийг нь ч мэдэхгүй. ...” /2хх 203/,

гэрч Б.Цын “... Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд би 2019 оны 6 дугаар сард анх жолоочийн ажилд ороход энэ байгууллага машингүй байсан учраас өөрийнхөө машинаар явж бай, түрээс болон засварын зардпыг чинь өгнө гэсэн юм. Ингээд би өөрийн ....... УБО улсын дугаартай, “.............” маркийн машинаараа даргын жолооч хийдэг, миний гар дээр авдаг цалин 500.000 гаруй төгрөг авдаг байсан. Би хашаа байшин аваад зээлд 640.000 төгрөг төлдөг юм. Миний эхнэр “......” ШТС-д салбарын эрхлэгч хийдэг. Ингээд зээлээ төлөхөд цалин маань хүрэхгүй байсан учраас өөрийн танил хуурай эгч Д.Эт санал тавиад туслах сувилагчийн ажилд томилсон тушаал гаргуулсан. Ийм л юм болчихлоо, би Энхцэцэг эгчид орсон цалинг бүгдийг нь аваад хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан. Би Ц..........ийн эрх үүргийг нь мэдэхгүй. Ц...........оос ах нь нэг эгчийгээ ажилд оруулчихъя гэхэд тэг тэг гэсэн. Тэгэхээр нь би өөрөө ирэх боломжгүй байна, ах нь анкетыг нь бөглөчих үү гээд эхнэр Солонгоор төрийн алба хаагчийн анкет бөглүүлээд байгууллагад авчраад өгчихсөн юм. Тэгтэл 2021 оны 02 дугаар сард Энхцэцэг эгч миний дансанд цалин ороод ирлээ гэхээр нь та над руу шилжүүлчих гээд эхнэр С.ын ХААН банкны 5............. дугаартай дансыг өгсөн. Түүнээс хойш 2021 оны 8 дугаар сарыг хүртэл цалинг нь аваад би хувийн хэрэгцээндээ хэрэглээд байсан юм. Цолмон надаас 2021 оны 4 дүгээр сард энэ хүн чинь яасан юм бэ гэхээр нь би туслах сувилагчийн сургалтад суух гээд сургалт ажиллахгүй байна гээд л хэлээд байсан юм. Би эхнэртээ Энхцэцэг эгчийг ажилд оруулж байгаа гэж хэлсэн. Тэрнээс дараа нь орж ирээд байгаа мөнгийг ямар учиртай гэдгийг нь хэлээгүй. 1 дэх өдөр Э эгч над руу залгаад АТГ-аас намайг дуудлаа гэхээр нь би эхнэртээ ийм юм болчихсон юмаа гэхэд чи яаж байгаа юм, одоо зээл аваад энэ мөнгийг төлье гэсэн. Улсыг хохиролгүй болгоё гэж ярилцсан. Энхцэцэгийн цалингаас Ц-д нэг ч төгрөг өгөөгүй. Би энэ мөнгөөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 1б тоот хаягт байрлах байшиндаа засвар үйлчилгээ хийх болон ахуйн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Миний буруу, улсын би хохиролгүй болгоё. ...” /2хх 213/,

гэрч Ж.Ц-гийн “... би энэ байгууллагад 2019 оны 4 дүгээр сараас Хүний нөөцөөр ажилд орсон. Р.Г даргын жолооч Ц нь Д.Э гэж хүний анкет, иргэний үнэмлэхийн хуулбарыг авчирч өгсөн. Би өөр юу ч мэдэхгүй байна” /3хх 89/,

“... Ц ах надад энэ хүний анкетыг өгсний дараа Р.Г дарга надад энэ хүний тушаалыг гарга гэсэн болохоор би боловсруулж даргаар гарын үсэг зуруулсан. Анхнаасаа энэ хүнийг ажиллахгүй гэдгийг Ц , төвийн дарга ч мэдэж л байсан” /3хх 92/,

гэрч Г.Ба-ийн "... Д.Эт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл санагдаж байна, нийт бодогдсон цалин нь 4.525.088 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл нь 555.145 төгрөг, хувь хүний орлогын албан татвар нь 268.994 төгрөгийг манай байгууллагын цалингийн сангаас олгосон. Гарт олгосон цалин нь 3.697.685 төгрөг, даатгал шимтгэл нь 827.403 төгрөг болсон байна. Ажил олгогчоос хэдэн төгрөг олгосон нь цалингийн картаас харагдахгүй, харин Нийгмийн даатгалын лавлагаанаас харагдана. Ажил олгогчоос 558.792 төгрөг олгосон. Тэгэхээр манай байгууллагын данснаас 4.525.088+558.792=5.083.880 төгрөгийг цалингийн данснаас гаргасан гэсэн үг юм. Би Д.Эийг ажилладаг гэдгийг мэдээгүй. Манай байгууллага 2021 оны эхээр ковидтой өвчтөн авч байсан үе бөгөөд 2020 оны сүүлчээр карантилагдаж байсан тул ихэнх ажилчид онлайнаар ажиллаж байсан. Тиймээс би ажилдаа ирдэг эсэхийг нь мэдэхгүй. Энэ асуудлыг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн амралтаа аваад ажилдаа орж ирэхэд Э  гэдэг хүн дээр цалин бодоод гарсан гэдгийг мэдсэн. Тэгээд ямар учиртай юм бэ гэхэд түрээсийн төлбөрт цалинг нь өгч байсан юм, одоо шалгагдаж байгаа гэж надад хэлсэн” /3хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Гас АТГ-д гомдол гаргахдаа гаргаж өгсөн "... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... 5.614.950 төгрөгийг Аж ахуй, нийтлэг үйлчилгээний дарга Т.А хүлээн авсан тухай ...” гар бичмэл /1хх 6/,

гэрч Б.Г-н Төрийн банканд эзэмшдэг ....... тоот дугаартай болон ХААН банкны 5027315255 тоот дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 7-9/,

гэрч П.М-н Төрийн банканд эзэмшдэг ............ тоот дугаартай дансны хуулга /1хх 22/,

гэрч Г.Д-н Төрийн банканд эзэмшдэг ........... тоот дугаартай дансны хуулга /1хх 27/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/137 тоот тушаал /1хх 47/,

“А” ХХК-ийн менежер Ц.А, Б.Б нарын хооронд байгуулсан хүлээн авалт захиалах, зохион байгуулах гэрээ, Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад шаардагдахад төсөв, хөтөлбөр, байгууллагуудаас гарах зардал /1хх 49-58/,

гэрч Б.Бын ХААН банкны дансны хуулга /6хх 155-167/,

гэрч Б.С-н Төрийн банканд эзэмшдэг ..........тоот дугаартай дансны хуулга /1хх 10-13/,

гэрч Б.Сэс гаргаж өгсөн “кассын дэвтэр", “Т.Аий бэлэн мөнгө авсан тухай” гэсэн бичмэл баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 64-66/,

гэрч Г.Дгийн Төрийн банканд эзэмшдэг ............. тоот дугаартай дансны хуулга /1хх 71 /,

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-аас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 1/115 дугаартай албан бичиг /2хх 55/,

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Гыг албан үүргийнх нь зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлсүгэй” гэсэн Б/06 дугаартай тушаал /3хх 80/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт /2хх 72-75/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Төрийн банканд эзэмшдэг ............ дугаартай депозит дансны хуулга /2хх 126-­127/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нягтлан Б.Аийн тооцоолж, тус төвийн дарга Р.Гын баталсан “Цалин олгох хүснэгт” /2хх 128/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаартай “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /2хх 131-134/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сэргээн засах хөгжлийн төвийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /2хх 135-138/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” төлбөрийн хүсэлт /2хх 139/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2019 оны Санхүүгийн үр дүнгийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Төсвийн гүйцэтгэлийн тайлан /2хх 189-195/,

Д.Эийн Төрийн банк дахь .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 204-208/, Д.Эийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх 211/, Мөрдөгчөөс гэрч Б.Цын эзэмшлийн “Самсунг А53” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 214/, гэрэл зургууд /2-р хх-н 215-216/, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Гын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “Аами Таами” тасгийн туслах сувилагчийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр Д.Эийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн тушаал /2хх 233, 237/, Д.Эийн “Төрийн албан хаагчийн анкет” /2хх 234-236/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Гын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай “Хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн диспетчер, жолоочийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр Б.Цыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхпэн түр томилсугай” гэсэн тушаал, Төрийн албан хаагчийн анкет, Хөдөлмөрийн гэрээ /3хх 18-29/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2021 оны 02 дугаар сараас 8 дугаар cap хүртэлх хугацааны цагийн бүртгэлийн тооцоо /3хх 96-171/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Гын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/80 дугаартай “Тус төвийн туслах сувилагч Д.Эийг өөрийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн тушаал /3хх 177/,

Б.Г-н Хаан банкны дансны хуулга /1хх 8-13/, П.М-н Төрийн банкны дансны хуулга /1хх 22/, Г.Д-н Хаан банкны дансны хуулга /1хх 27/,

Үндэсний Аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /1хх 29-31/,

Шинэ жилийн урьдчилгаа мөнгө шилжүүлсэн албан хаагчдын нэрс /1хх 34/, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан арга хэмжээний нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл /1хх 46-58/, бэлэн мөнгөний кассын бүртгэл /1хх 65-66/, Шал угаагч машины үнийн санал, нэхэмжлэх /1хх 77-81/,

Р.Гын албан тушаалын тодорхойлолт /2хх 72-75/, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам /2хх 80-101/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,

Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г, Б.А нар “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, “U-Mac 50” маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Г, Б.А нарын үйлдсэн “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, “U-Mac 50” маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийн хохирлын хэмжээ 10.000.000 төгрөгт хүрэхгүй байх тул шүүх тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Мөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Гыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Г, Б.А нарыг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны даргаар ажиллаж байхдаа тус төвийн дарга, төсвийн шууд захирагч Р.Г, ерөнхий нягтлан бодогч Б.А нартай бүлэглэн, 2019 оны батлагдсан цалингийн төсвийн тухайн жилд хэмнэсэн үлдэгдэл буюу дутуу орон тоогоор ажиллаж хэмнэсэн төсвийг төсвийн ерөнхий дансанд байршуулалгүйгээр “Шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах, “U Мас 50” загварын шал угаагч машин худалдан авах зэрэг үйл ажиллагаанд үйлдлээрээ нэгдэн хамтран оролцож нийт цалингийн төсвөөс 25.159.000 төгрөгийн зориулалтын бусаар зарцуулж, төсөвт 25.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.  

Мөн анхан шатны шүүхээс Т.Аг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, “U Мас 50” маркийн шал угаагч машиныг 8.114.750 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Аг “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 17.044.250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан;” бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ял оногдуулахаар хуульчилсан.

Харин Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.35 дахь заалтад "төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг; 4.1.36. “төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.37. "төсвийн төвлөрүүлэн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.38. "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; тус тус ойлгохоор хуулийн нэр томъёог тодорхойлсон.

Шүүгдэгч Т.Агийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан байх ба тэрээр ажил үүргийн хуваарийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд биш байх ба түүнийг төсвийн захирагч гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтууд болон Т.Агийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төсвөөс мөнгө гаргах ажиллагаанд санхүүгийн баримт дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг, тухайн төвийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулах үйлдэлд бүлэглэж оролцсон байна. Харин Т.Агийн хувьд нэгэнт төсвөөс гарчихсан мөнгийг бэлэн мөнгө болгох, нэр бүхий хүмүүсийн данснаас гаргуулж авах үйл ажиллагаанд оролцсон, санал санаачилга гаргаж байгууллагад эд хөрөнгө худалдаж авсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангахгүй байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Мөн Т.Агийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасантай холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

 Төсвийн хөрөнгийг хууль бусаар буюу шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан 17.044.250 төгрөгийн хохирлыг нэр бүхий гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олгохоор шийдвэрлэснийг Т.Агийн үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Р.Гаас 8.522.124 төгрөг, Б.Аээс 2.840.708 төгрөгийг нэмж гаргуулан хохирогч байгууллага буюу улсын төсөвт оруулах шаардлагатай гэж үзэв.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим нийцсэн, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулдаг зарчимтай.

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Харин шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь бүлэглэн оролцсон бусад этгээдэд оногдуулсан ялтай харьцуулахад шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж байсан шүүгдэгч Б.Аийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байхад анхан шатны шүүх ялыг ялгамжтай оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Иймд хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, ялын нийлэмжтэй байдал зэргийг харгалзан Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан торгох ялын хэмжээг Б.Аэд оногдуулсан торгох ялын хэмжээтэй уялдуулан харьцуулах замаар түүний ялыг багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтын Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг хөнгөрүүлэн өөрчилж, Р.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Дээрх Р.Гад оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан ял нэмж нэгтгэсэн заалтад мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч С.Б, С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч О.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г, Т.А, Б.А нарт холбогдох эрүүгийн 2102000940225 дугаартай хэргээс Т.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Аг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Т.Ад холбогдох бүх хэсгийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “... шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,” гэснийг “... шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,” гэж,

4 дэх заалтын “Шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.600.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэснийг “Шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтын “Шүүгдэгч Р.Гад оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг, ...” гэснийг “Шүүгдэгч Р.Гад оногдуулсан 10.800.000 төгрөгөөр торгох ялыг, ...” гэж,

8 дахь заалтад “... Р.Гаас 5.681.416 /таван сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг,” гэснийг “... Р.Гаас 8.522.124 /найман сая таван зуун хорих хоёр мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөг, шүүгдэгч Б.Аээс 2.840.708 /хоёр сая найман зуун дөчин мянга долоон зуун найм” төгрөгийг тус тус гаргуулж,” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ   

                                               ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ