| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04154/И |
| Дугаар | 183/ШШ2024/04431 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/04431
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г******* ХХК-д холбогдох тоног төхөөрөмж түрээсээр ашиглуулах гэрээний үүрэгт 922 023 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 922 023 000 төгрөгийн 122 023 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 800 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 800 000 000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 768 065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г******* ХХК-иас 4 157 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН