| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03106/И |
| Дугаар | 183/ШШ2024/02376 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/02376
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК /РД:5373271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-750 тоотод оршин суух, Зоригт овогт Зоригтийн Гэрэлцэцэг /РД:ЖН74101067/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 924 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.Гэрэлцэцэг нь Мобифинанс ББСБ ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 140000627455 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. 3.Гэрэлцэцэг нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сарын 2,9 хувийн хүүтэй 640 000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сарын 3,2 хувийн хүүтэй 350 000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд барагдуулаагүй юм. 3.Гэрэлцэцэгийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 41 856 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 337 114 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 9 800 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 11-ний 17 134 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж нөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул 3.Гэрэлцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 924,320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч З.Гэрэлцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 924 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 924 320 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 524 320 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 924 320 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 924 320 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 524 320 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 734 төгрөгийн 13 367 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 13 367 төгрөг, хариуцагчаас 13 367 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Гэрэлцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 924 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 924 320 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 924 320 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 524 320 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 734 төгрөгийн 13 367 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 13 367 төгрөг, хариуцагчаас 13 367 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчидолгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН