| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03534/И |
| Дугаар | 183/ШШ2024/04487 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2024/04487
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Л.Э*******ын нэхэмжлэлтэй, С.Л*******д холбогдох гэм хор учруулснаас эрүүл мэндэд учирсан хохирол 3 818 169 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 100 000 төгрөг, нийт 10 918 169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 918 169 төгрөгийн 3 218 169 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 500 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Л.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 441 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэчид олгож, хариуцагч С.Л*******гээс 134 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Г.СОЛОНГО