Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

                           *******, ******* нарт холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай  

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 202 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2218000820015 дугаартай, 175/202/0*******9/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 202 оны 04 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, *******      улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум дугаар баг тосгоны гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, /РД:АР72**************18/,

******* овогт *******ын Болдхэт, ******* улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, оны дүгээр сарын -ны өдөр, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум дугаар баг тосгоны гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:МТ991/

Шүүгдэгч ******* 2021 оны дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Ерөө  сумын дугаар багийн нутаг “Ходоод” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб хуурай нарсан модыг бэлтгэж, ойн санд 192.749 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь дээрх модыг хууль бусаар бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “Түшиг-Уул" постоор улсын дугаартай “Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “хууль бусаар мод бэлтгэсэн”, шүүгдэгч ******* овогт *******ын Болдхэтийг “зохих зөвшөөрөлгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган төгрөг/,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Болдхэтийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, , 4, 5-д зааснаар *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ ,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цагдаагийн  хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 2,4 метр куб хуурай нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хураан авч улсын орлогод оруулж,

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Я.Буян-Оршихын эзэмшлийн “Хьюдай Портер” маркийн, улсын дугаартай хөх өнгийн, бага оврын ачааны автомашиныг иргэний нэхэмжлэгч Я.Буян-Оршиход хүлээлгэн өгснийг дурдан,

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол 192.748 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно... гэж хуульчилсан ба мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг.

Хавтаст хэрэгт *******ын яллагдагчаар өгсөн “..яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. ...”Ходоод” нэртэй газар руу явж мод бэлтгэх газраа очоод хуурай мод харж байгаад доод хэсгээрээ шатсан, дээд хэсэгтээ ямарч навч шилмүүсгүй хуурай мод байхаар нь тэр модыг гар хөрөөгөөр хөрөөдөж унагаад улмаар машиндаа ачаад гэртээ авч ирсэн... гэх мэдүүлэг,

Шинжээчийн өгсөн “...түлшний зориулалтаар бэлтгэсэн байгалийн гамшиг, түймрээс шалтгаалан насжилтгүй буюу цааш ургах боломжгүй хуурай нарсан модыг бэлтгэсэн. Тухайн модонд нөхөн төлбөрийн акт гаргах шаардлагагүй.” гэсэн мэдүүлгээр тухайн гэмт хэргийн нийгэмд аюултай гэх шинжийг үгүйсгэж байна.

*******ын үйлдэл нь гэмт хэргийн гол шинж болох нийгэмд аюултай шинж болон түүний улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан зүйлгүй, нийтийн эрх ашигт ноцтой хор уршиг учруулаагүй байгааг харгалзан үзэж шүүгдэгч *******ын “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

*******эд холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн диспозицод заагдсан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн” үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдвол тухайн мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Иймд мөн *******ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг тавьсан байсан. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээд шийтгэх тогтоол гарсан. Үйлдэгдсэн гэмт хэргийн бэлтгэсэн гээд байгаа модны тал дээр товарлаг шинж, шинж чанарын талаар өмгөөлөгч ярьж байна. Тэгэхээр уг мод нь хожуул  юм уу, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээг бэлтгэсэн тохиолдолд энэ асуудлыг ярьж болохоор байгаа юм. Тэгэхээр шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэгт “...ургаа модыг хөрөөдөж аваад, тайрч, портер машиныхаа дэвшин дээр тааруулж, ачиж бэлтгэж, гэрийн гадаа буулгасан...” гэх мэдүүлэг байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн хэлээд байгаагаар унанги биш, үзүүр биш, гишүү биш, ургаа мод байсан нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар модыг бэлтгээд 1 жилийн дараа хүү ******* нь Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу тээвэрлэж явж байгаад, Дархан-Уул аймгийн замын пост дээр саатуулагдаж, энэ гэмт хэрэг илэрсэн. Энэ гэмт хэргийн хувьд эцэг ******* нь бэлтгэсэн. Хүү ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн. Тээвэрлэсэн үйлдэл нь бэлтгэсэн үйлдэлтэй хамааралтай байх ёстой. Тэгэхээр хууль бусаар бэлтгэсэн үйлдлээ мэдсээр байж тээвэрлэж байгаа үйлдэлд нь *******эд торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. *******ын хувьд анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2218000820015 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч *******, ******* нар болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...*******, ******* нарын үйлдсэн үйлдэл нь нийгмийн хор аюул багатай, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын гэм бурууг хэлэлцэж, шүүгдэгч ******* 2021 оны дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар багийн нутаг “Ходоод” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб хуурай нарсан модыг бэлтгэж, ойн санд 192.749 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь дээрх модыг хууль бусаар бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын  09-ний  өдрөөс  2022 оны  01 дүгээр  сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “Түшиг-Уул” постоор улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

1.Хохирогч Л.Болормаагийн “...Ерөө суманд учруулсан 192.750 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 0 тал/,

2.Гэрч Я.Буян-Оршихын “...Болдоо чиний машиныг чинь засаад ойр зуур хэрэглэж болох уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа Болдоо над руу залгаад гэрийнхээ гаднаас хүүхэддээ мод ачуулаад явуулсан чинь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд орсон гэж утсаар хэлсэн. ....Харин одоо өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ журмын хашаанаас гаргаж авмаар байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

.Капитал зууч ХХК-ийн шинжээчийн “...Хьюндай портер маркийн улсын дугаартай машины зах зээлийн ханш .500.000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

4.Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн инженер шинжээчийн “...Иргэн *******ийн тээвэрлэж явсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 192.749 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-ийн 49 тал/

5.Ерөөгийн бүсийн ойн ангийн инженер шинжээчийн “...*******ийн тээвэрлэж явсан мод нь 2.4 м хэмжээтэй хуурай нарс мод тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/76 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 192.748 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч *******ийг хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 500.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм буруугийн байдал, хувийн байдал, гэмт санаа зорилгод тохирсон байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт  хамаарч  байгаа  ба  энэ  гэмт  хэргийн  объект нь  Ой  мод,  түүнийг бэлтгэх, ашиглах журам бөгөөд халдлагын зүйл нь бүх төрлийн модлог ургамал, мод юм.

Ойн тухай хууль болон холбогдох журмаар ой модыг арчлах, цэвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, ашиглах, тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулсан байдаг ба шүүгдэгч нарын мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа бөгөөд ******* нь хуурай боловч ургаа модыг огтолж тасалсан үйлдлийг идэвхтэй хэлбэрээр хийж гүйцэтгэсэн нь нотлогдсон байна.

Зөвшөөрөлгүй боловч ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэглээнд унанги мод, гишүү түүж бэлтгэх үйл ажиллагаа байж болох боловч шүүгдэгч *******ын тайрч бэлтгэсэн хуурай мод нь цаашид ургах боломжгүй, шатсан, гэмтсэн байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй, ургаа модыг гар хөрөөгөөр тасдаж унагаад Портер маркийн машины тэвшинд тааруулан тайрч бэлтгэсэн байдал нь нотлогдсон байна.

Ургаа модыг тайрч тасдаж бэлтгэх нь байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагаварт хүргэх боломжтой хүрээлэн байгаа орчин буюу нийгмийн хор аюул ихтэй гэж үзэх бөгөөд Эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 ******* улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “******* Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” мөн зүйлийн 2-т “******* Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж тус тус заасан.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6., 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 202/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 202/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийг  ноцтой  зөрчсөн нь    шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр     тайлбарлаж     хэрэглэсэн   гэж   үзвэл   энэхүү   магадлалыг  

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ