Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/04733

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Э /РД:*******/-г 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20 хүртэл Хэнтий аймгийн Урчуудын эвлэлийн хороонд зураачаар, 1990 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд Дорнод аймгийн Халх гол сумын 8 жилийн дунд сургуульд зураг хөдөлмөрийн багш, хичээлийн эрхлэгчээр, 1993 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын 7 дугаар сургуульд зураг хөдөлмөрийн багшаар, 1993 оны 10 дугаар  сарын 20-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын 51 дүгээр сургуульд зураг хөдөлмөрийн багшаар, 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын 10 жилийн 91 дүгээр сургуульд зураг, шугам зураг, хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

   

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Д.ХУЛАН