| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0400/З |
| Дугаар | 128/ШШ2024/0710 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0710
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Х.Е*******ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий Аудиторт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Миний бие Х.Е******* нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт аудитораар ажилладаг. Би Монгол Улсын Ерөнхий аудитортай холбоотой гаргасан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албан тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Ерөнхий Аудиторын Х.Е*******ыг Баян-Өлгий аймгийн тэргүүлэх аудитораар томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилуулахыг даалгах тухай нэхэмжлэлээс өөрийн эрхээр татгалзаж байгаа болно. Уг асуудлаар дахин гомдол гаргахгүйгээ үүгээр мэдэгдэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Е*******ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий Аудиторт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албанд тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Ерөнхий аудиторын Х.Е*******ыг Баян-Өлгий аймгийн тэргүүлэх аудитораар томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Е*******ы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий Аудиторт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А*******ийг албанд тушаалд томилох тухай Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Ерөнхий аудиторын Х.Е*******ыг Баян-Өлгий аймгийн тэргүүлэх аудитораар томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ