| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0872/З |
| Дугаар | 128/ШШ2024/0849 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0849
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт "...П.А******* нь... Гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг барьсан... болох нь.... П.А*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул....... гэж, шийдвэрлэх нь хэсэгт "...П.А*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О******* би Цагдаагаар еренхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн П******* овогтой А******* /РД:КК ХУД 15-р хороо Цэнгэлдэх ******* тоот/ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүй 4ширхэг загас зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлтэй танилцаад Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 зааснаар 2024.09 16-ны өдөр ******* шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээг авч, нөхөн төлбөрийг тавьж шийдвэрлэсэн. Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын Прокурор С*******гийн гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтээр Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******т холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын газрын Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******ийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэж өөрчлүүлэх прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О*******ийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэж өөрчлүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ