Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01383

 

 

 

 

 

 

 

     2025             02              18                                            192/ШШ2025/01383

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *****-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* нь надтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулан 15,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж авсан билээ. Зээлийн 15,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу мөн өдөр нь *******ын Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүүнд нь 1,200,000 төгрөг, үндсэн зээлээс 4,650,000 төгрөгийг хасуулсан. Одоо үндсэн зээл нь 10,350,000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй ба ирж уулзаагүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний 3.7-д зааснаас алдангийн үндсэн зээлийн 50 хувьтай тэнцэх 5,175,000 төгрөг, үндсэн зээл 10,350,00 төгрөг болон нийт 15,525,000 төгрөгийг төлүүлэхийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******той 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр биечлэн уулзаж доорх тохиролцоонд хүрлээ: Зээлийн хүү болон үндсэн зээлийн тооцоог 15,000,000 төгрөгөөр тохиролцов. Хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч тохиролцоо хийсэн 15,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар гэрээ хийв гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,525,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 525,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 525,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 116,475 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,575 төгрөгөөс 122,479 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******/РД:*****/-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                                               ШҮҮГЧ                            ******