Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/01182

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

    Дугаар 102/ШШ2022/01182

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Н” СӨХ нэхэмжлэлийн шаардлага 2.159.572 төгрөг 08 мөнгөнийхөө 824.257 төгрөг 08 мөнгөнөөс татгалзаж, 1.335.315 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Б 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 150.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 135.315 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.503 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.751 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 24.751 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА