Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/06

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичГ-ийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогч:Д.Б,

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц овогтой М-ийн Г-т холбогдох Эрүүгийн 1727000850043 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Тасархай” гэх газар оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогтой М-гийн Г

Холбогдсон хэрГ-ийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэх газрт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г нь мэдүүлэхдээ:

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэрч Б.Баясгалан нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Д.Б архи үнэртүүлчихсэн гаднаас М.Г-т зодуулсан гэж хэлээд хөдөө байдаг аавын гэрт ирсэн. Д.Б-ийн нүүр хэсэг битүү хавдартай болсон байсан. Тэгэхээр нь цагдааГ-ийн байгууллагад утсаар хандаж дуудлага өгсөн. Манай нөхөрт хиймэл шүд огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнГ-ийн шүүх эмнэлэГ-ийн үзлэг хийсэн №13986 тоот актын:

1.Д.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал, 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон

гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэГ-ийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувь нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Г-ийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүхээс хэрГ-ийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баГ-ийн “Тасархай” гэх газрт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13986 тоот актын:”...1.Д.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал, 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэГ-ийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувь нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичГ-ийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэрГ-ийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Б-т 508 000 төгрөГ-ийг эмчилгээний зардалд төлсөн байна. Хохирогч Д.Б нийт 5 220 000 төгрөГ-ийг баримтаар нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангахгүй 5 000 000 төгрөГ-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Г-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй М.Г-ийн эзэмшлийн 1 700 000 төгрөГ-ийн үнэлгээ бүхий 3 үхэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогтой М-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөГ-ийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. М.Г-ийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т , зааснаар хохирогч Д.Б нь хохиролд нийт 5 220 000 төгрөг нэхэмжилснээс гэмт хэрГ-ийн улмаас учирсан хохиролд нотлох баримтын шаардлага хангах 220 000 /хоёр зуун хорин мяанган/ төгрөГ-ийг М.-Гөөс хохирогч Д.Б-т /Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Өлийн 9-2 тоотод оршин суух/ олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5 000 000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. М.Г нь хохирогчид 508 000 /таван зуун найман мянган/ төгрөг төлсөн, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар М.Г-ийн эзэмшлийн 1 700 000 төгрөГ-ийн үнэлгээ бүхий 3 үхэр битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэрГ-ийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА