Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/04807

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ц,

Нэхэмжлэгч: Ж.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж Х дүүргийн *******, ******* /17041/ гудамж ******* байр, ******* хаягт байрлах 150 м.кв талбайтай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах,

Нэхэмжлэгч: Ф.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Т*******,

Хариуцагч Б.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Хариуцагч Б.Цын өмгөөлөгч М.Ж,

Хариуцагч А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нар нь хариуцагч Б.Цт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж Х дүүрэг, хороо, үйлдвэр, гудамж, байр, ******* хаягт байрлах 150 м.кв талбай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах, нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ф.Ц******* нь иргэн Б.Цтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг байгуулж, гэрээгээр Ф.Ц*******гийн өмчлөлийн Х дүүрэг, *******, ******* 17041 гудамж байр 0******* хаягт байрлах 150 м.кв талбай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Б.Цын өмчлөлд 260 000 000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр, Б.Ц болон Д.Тийн өмчлөлийн Б дүүрэг, , гудамж 70******* хаягт байрлах 67м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр тооцон Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа 60 000 000 төгрөгийг иргэн Б.Ц нь шилжүүлэхээр тохиролцсон хэдий ч Ланд круйзер-80 маркийн авто машиныг 20 000 000 төгрөгөөр тооцон *******өн бөгөөд гэрээний үлдэгдэл нийт 240 000 000 төгрөгийг иргэн Б.Ц нь өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Б.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ф.Ц*******, түүний эхнэр Ж.Э нартай төлбөр барагдуулах хэлцэл байгуулж арилжааны гэрээнд заасан Б дүүрэг, , гудамж 70******* хаягт байрлах 67мкв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр 200 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, Ф.Ц*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 260 000 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийн төлбөрт 20 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тооцон *******өнөөс өөр төлбөр төлөөгүй, бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар 240 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэгдсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Иймд Б.Ц нь орон сууцны үнийг төлөөгүй, цаашид ч төлөхгүй нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нарын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж байгаа тул Х дүүрэг, *******, ******* 17041 гудамж байр 0******* хаягт байрлах 150 мкв талбай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бт холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Ф.Ц******* нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.Цтай үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг байгуулан өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй Х дүүрэг, хороо, *******, туул гол гудамж 568 байр 0******* хаягт байрлах 150мкв талбайтай 5 өрөө орон сууцыг Б.Цт 260 000 000 төгрөгөөр худалдах, Б.Ц нь уг орон сууцны төлбөр болох 260 000 000 төгрөгт өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 26 дугаар хороо, гудамж 70******* хаягт байрлах 67мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 200 000 000 төгрөгт тооцон Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Талууд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулан Б.Ц нь 260 000 000 төгрөгийн төлбөрт дээрх орон сууцыг өгөхгүйгээр 200 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд Ф.Ц*******д хуваан төлөхөөр харилцан тохиролцсон боловч Б.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээний дагуу шилжүүлэн авч өмчлөгч болж өнөөдрийг хүртэл хугацаанд уг орон сууцанд амьдарч байгаа боловч Ф.Ц*******д нэг төгрөг ч төлөөгүй байна. Ф.Ц******* нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А.Бтай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй Х дүүрэг, хороо, *******, туул гол гудамж ******* байр 0******* хаягт байрлах 150мкв талбайтай 5 өрөө орон сууцыг А.Бт 10 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ф.Ц******* болон Б.Ц нар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Б.Ц нь тухайн орон сууцанд амьдарч байгаа ба харин А.Бт уг орон сууцыг бодитоор худалдаагүй, мөн гэрээний үнийн дүнг 10 000 000 төгрөг байхаар тусгасан нь бодит дүн биш бөгөөд гагцхүү Б.Ц, А.Б нарын хүсэлтийн дагуу гэрээ байгуулсан тул 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А.Бтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул Ф.Ц*******, А.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Цт холбогдуулж гэрээнээс татгалзаж, Х дүүрэг, хороо, үйлдвэр, гудамж, байр, 0******* хаягт байрлах 150 м.кв талбайтай 5 өрөө орон сууц буюу улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай агуулгатай байгаа. Харин хариуцагч А.Бт холбогдуулж А.Б болон Ф.Ц******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Үндэслэлийн тухайд Ф.Ц******* болон Б.Ц нар нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээ байгуулсан. Уг арилжааны гэрээгээр Ф.Ц*******гийн өмчлөлд бүртгэлтэй байсан улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай байр, ******* хаягт байрлах, 150 м.кв талбай 5 өрөө орон сууцыг 260 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууцны төлбөрт Б.Ц болон н.Т нарын өмчлөлийн Б дүүрэг, 26 дугаар хороо, гудамж, 70******* хаягт байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгт тооцож Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэх, 60 000 00 төгрөгийг Б.Ц нь Ф.Ц*******д өгөх байдлаар арилжааны гэрээ байгуулагдсан байдаг. Ингээд хариуцагч Б.Цын зүгээс тухайн 60 000 000 төгрөгийг төлбөрт ланд круйзер-80 маркийн автомашиныг тооцон *******өн байдаг. Үлдсэн 240 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Ингээд талууд Б.Ц болон н.Т нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг арилжааны гэрээний дагуу шилжүүлэхээр болиод 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ф.Ц******* болон түүний эхнэр Ж.Э нар төлбөр барагдуулах гэрээ хйигээд өмнөх 200 000 000 төгрөгийг өгөхөө болиод 240 000 000 төгрөг болгож дахин үнийн дүнгээ тохирч 200 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 50 000 000 төгрөгийг 4 хувааж дуусгасан. Үүнээс хойш хугацаанд төлбөр барагдуулах хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл ямар ч байдлаар хариуцагч Б.Цаас нэг ч төгрөг орж ирээгүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө нэр дээр 5 өрөө орон сууцыг шилжүүлээд авчихсан байгаа. Тэгээд байраа авъя гэхээр үгүй гэж хэлсэн. Ингээд нэгэнт талууд тохиролцоонд хүрэхгүй байгаа учраас орон сууцыг буцаан авах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанны явцад Ф.Ц******* болон А.Б нарын хооронд орон сууцны захиалгын гэрээ гарч ирдэг. Энэ нь Б.Цтай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгөө мөн өдөр А.Бтай байгуулж гэрээний үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж бичсэн байгаа. Яагаад энэхүү гэрээг байгуулсан гэхээр А.Б нь Б.Ц бид хоёр хоорондоо тооцоотой учраас би Б.Цаас юмнуудаа аваад шилжлүүлж өгнө, та худалдах, худалдан авах гэрээ хийчих гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу зөвшөөрөөд нэр шилжүүлэхийн тулд тухайн үед 10 000 000 төгрөгийн дүр үзүүлсэн гэрээ байгуулж, А.Бын нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингээд А.Б нь уг орон сууцыг гэрээнээс хойших хугацаанд Б.Ц руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тэгэхээр Ф.Ц******* гэх хүн Б.Цт 260 000 000 төгрөгийн орон сууцыг арилжааны гэрээгээр зараад туахйн үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр өгөхөөр тохиролцож, нэмэлтээр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж өмнөх арилжааны гэрээнийхээ төлбөрийн нөхцөлийг арилжааны гэрээнд мөнгөн дүн болгож оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцыг хэн өмчилж ирж байна гэхээр Б.Ц болон түүний нөхрийн өмчлөлд байгаа, эдгээр хүмүүс амьдарч байгаа. Тэгэхээр бид нар бодитоор орон сууцыг Б.Цт зарчихаад А.Бт дүр үзүүлэн шилжүүлж *******өн. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс арилжааны гэрээнээс татгалзаж, тухайн орон сууцыг буцаан авах шаардлага гаргасан. Иймд Б.Ц нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул орон сууцны өмчлөх эрхийг Ф.Ц*******д шилжүүлэхийг хариуцагч Б.Цт даалгаж, орон сууцыг худалдсан А.Б болон Ф.Ц******* нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Бидний зүгээс Б.Цыг шүүхэд өгөхөд Б.Ц нь санаатай маш олон удаа зугтсан, оршин суудаг мөртлөө оршин сууддагүй гэсэн мэдэгдлийг СӨХ болон хоро*******р дамжуулж шүүхэд ирүүлсэн. Ингээд эрэн сурвалжлаад удаан хугацаагаар явсны эцэст хариуцагч Б.Цыг барьж авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа гэв.

1.4.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц, Ф.Ц*******, А.Б нар нь барилгын салбарт хамтарч ажилладаг байсан, хоорондоо уулздаг байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн хооронд төлбөр тооцоо байгаа. Б.Ц нь В ХХК-ийн захирал Ф.Ц*******гоос эхлээд гуйгаад 2 өрөө байр авсан байдаг. Тэгээд хоёр өрөө байрандаа эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаад хэсэг хугацааны дараа 5 өрөө байр суларсан, суларсан талаар мэдээд Ф.Ц*******гоос манайх 2 өрөөндөө багтахгүй байна уг байрыг надад өгчихөөч гээд гуйсан байдаг. Тэгээд л арилжааны гэрээ хийсэн. Хүсэл зоригоо илэрхийлсэн, гэхдээ арилжааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, орон сууцыг шилжүүлээгүй нь үнэн. Гэхдээ яасан гэхээр Ф.Ц*******г хөдөө явах хойгуур А.Б нь н.Бтай итгэмжлэл хийгээд байхгүйд нь шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Ф.Ц*******гийн гарын үсэг огт байхгүй. Хариуцагч А.Б нь н.Бтай итгэмжлэл хийгээд л нэхэмжлэгчийг байхгүй өмчлөх эрх зөвшөөрөлгүй шилжүүлсэн. Тэгээд бэлэглэлийн гэрээгээр Б.Цт шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, бодит байдлаар хэрэгжээгүй, 10 000 000 төгрөгөөр 5 өрөө орон сууцыг зарсан нь бодит байдалтай нийцэхгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эзгүйд нь хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэв.

 

2.Хариуцагч Б.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ф.Ц*******той арилжааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзъя гэдэг асуудлыг яриад байгаа. Гэтэл арилжааны гэрээ нотариатаар гэрчлүүлээд улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хариуцагчийн нэр дээр тухайн орон сууц шилжээгүй байдаг. Ингээд бодитоор хэрэгжээгүй гэрээнээс татгалзана гэдэг асуудал байх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч нь тухайн орон сууцыг яаж олж авсан гэхээр А.Баас бэлэглэлийн гэрээний дагуу олж авсан. Тухайн үед бэлэглэлийн гэрээгээр авч байх үед орон сууц нь А.Бын нэр дээр байсан нь үнэн. Тийм учраас найзаасаа бэлэглэлийн гэрээгээ авахыг хориглосон зүйл байхгүй гэж үзэж байна. Төлбөр барагдуулах хэлцлийн тухайд авч үзэх юм бол төлбөр барагдуулах хэлцэл нь арилжааны гэрээтэй дагалдаж байгуулсан хэлцэл байгаа. Уг арилжааны гэрээ бодитоор хэрэгжээгүй учраас дагалдаж байгуулагдаж байгаа хэлцэл хэрэгжихгүй боломжгүй гэж үзэж байна. Иймд бэлэглэлийн гэрээгээр тухайн орон сууцыг өөрийнхөө өмчлөлд авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

2.1.Хариуцагч Б.Цын өмгөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн яриад байгаа зүйл нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тодруулж хэлбэл 10 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригийн агуулга байхгүй гэж үзэхгүй, улсын бүртгэлд өөрөө ирээд бүртгүүлсэн байдаг, мөн мэтгэлцэх зарчмыг хангамаар байна. Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйл дээр байгаа. Үл хөдлөх хөрөнгө шилжих гэрээ Улсын бүртгэлд бүртгүүлнэ. Арилжааны гэрээ бүртгэгдээгүй, өмчлөх эрх шилжээгүй. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уг гэрээг байгуулах эрхтэй байсан уу гэдэг асуудал яригдана, учир нь А.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулчихсан байсан байна. Ф.Ц******* Б.Ц нарын хооронд байгуулсан Арилжааны гэрээнээс татгалзаад Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардаад байна. Гэрээнээс татгалзаж байж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэгүй, хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах асуудал яригддаг. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, гэрээнээс татгалзаж байгаа гэчихээд одоо хуралдаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн асуудал яриад байна гэв.

 

2.2.Хариуцагч А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ф.Ц******* болон Б.Ц нарын хоорондоо байгуулсан гэх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлээд, улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь бусдад шилжсэнээр уг гэрээ нь хүчин төгөлдөр болох байсан. Иймд уг гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Х дүүргийн хорооны гудамжны байрны 0******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн төлөв нь Флора Ц******* нь худалдсан, А Б нь бэлэглэсэн, Б Ц нь өмчилсөн гэсэн төлөвтэйгөөр бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаснаар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1412 дугаар бүхий Хариу хүргүүлэх тухай 16 хуудас хавсралт бүхий албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн байна. Түүнд Х дүүргийн хорооны гудамжны байрны 0******* хаягт байрлах 4 орон сууц нь 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх иргэн Ф.Ц*******гийн өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн А.Бын өмчлөлд шилжсэн талаар тодорхой бичигдсэн байна. А.Б би иргэн Ф.Ц*******той 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Х дүүргийн хорооны гудамжны байрны 0******* 150 мкв, 5 өрөө орон сууцыг уг гэрээний дагуу улсын бүртгэлд шилжүүлэн авсан билээ. Уг орон сууцыг би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэх гэрээгээр иргэн Б.Ц, Л.Э нарт шилжүүлсэн. Энэ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар болон Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1412 дугаар бүхий Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт болох 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэх гэрээгээр нотлогдож байгаа. Мөн миний бие нь нэхэмжлэгч болох Ф.Ц*******гоос их хэмжээний авлагатай байх бөгөөд уг этгээд нь намайг залилан мэхэлж одоог хүртэл өрөө төлөөгүй тул цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр шалгуулахаар хандсан байгаа болно. Нэхэмжлэгч тал нь өөрсдийн явцуу эрх ашгийг хамгаалахын тулд бусдын эд хөрөнгөнд шунамхайран шүүх хяналтын байгууллагыг ашиглан өөрсдөдөө ашиг олох гэсэн увайгүй үйлдэл, гэмт хэргийн шинж агуулсан залилан, цагдаагийн байгууллагад шалгагдахаас зугтаасан үйлдэл хэмээн үзэж байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлийн гол зүйл болох 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Ф.Ц*******, Ж.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Арилжааны гэрээ буюу хүчин төгөлдөр хэлцэл дээр үүссэн, гэтэл Ф.Ц*******той байгуулсан хүчин төгөлдөр гэрээг хүчингүй болгоно гээд байна. Ф.Ц******* Б.Ц нарын хооронд байгуулсан хэлцэл нь үйлчлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл. Худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцсон үнээр худалдан борлуулж өмчлөх эрх шилжсэн. Уг орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Б.Ц болон н.Эийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ хийх итгэмжлэлийг өөрөө *******өн, тэгээд одоо дандаа ийм мэдэн будилсан юм ярьж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр барагдуулах хэлцэл, төлбөр төлөх хуваарь, Ф.Ц*******, Ж.Э нараас Ц.Э*******т олгосон итгэмжлэл, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/09008 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/27 дугаар Гэрэээнээс татгалзах тухай албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18/167 дугаар тодорхойлолт/хэргийн 3-8, 10-11, 20-22-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч нараас итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, төлбөр барагдуулах хэлцэл, тооцоо нийлэх тухай албан бичиг, хариу тайлбар, итгэмжлэл, Нийслэлийн Х дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 241000756 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, итгэмжлэл /хэргийн 24, 35-37, 85-89, 100, 163-р хуудас/ гэсэн баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж *******өн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Х дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргасан гар хүсэлт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Х дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 241000756 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хохирогчийн эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Хохирогчийн эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн Х дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1237 Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хэргийн 52-69, 138-158 хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нар нь хариуцагч Б.Цт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, өөр өөрийн өмчлөлийн орон сууцыг арилжаалахаар харилцан тохиролцсон, мөн 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцлийг нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Цтай байгуулж, арилжааны гэрээний дагуу Б.Цын өмчлөлийн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр 200 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч орон сууцны үнийг төлөөгүй, төлөхгүйгээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж 240 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг нэхэмжлэгч Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Цт даалгуулахаар шаардсан.

3.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч орон сууцыг бодитойгоор худалдаагүй, гэрээний үнийг 10 000 000 төгрөгөөр гэсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль зөрчсөн арилжааны гэрээг халхавчилсан, мөн уг гэрээг нэхэмжлэгч Ф.Ц******* нь өөрөө байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

4.Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ болон төлбөр барагдуулах хэлцэл нь хэрэгжээгүй буюу уг гэрээ, хэлцлээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй, харин А.Баас бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул хэрэгжээгүй гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, 240 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж маргасан.

5.Хариуцагч А.Б нь худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ф.Ц*******гийн итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан, талууд өөрсдөө харилцан тохиролцоод орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд зааснаар Б.Ц болон Л.Э нарын өмчлөлд шилжүүлсэн, өмчлөх эрх хууль бусаар шилжсэн эсэх асуудлаар огт маргаж байгаагүй байж одоо нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үгүйсгэсэн.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч Б.Цтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, Ф.Ц*******гийн өмчлөлийн -ийн хороо, *******, гудамж ******* байр, ******* хаягт байрлах 150 м.кв талбайтай 5 өрөө 0001 гэрчилгээний дугаартай Ү-2206******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Цын өмчлөлд, Б.Цын өмчлөлийн хороо, 13313 гудамж 70******* хаягт байрлах 67 м.кв талбайтай 2 өрөө 00049 гэрчилгээний дугаартай Ү-2204 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ф.Ц*******гийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4 хуудас/

Талуудын байгуулсан гэрээнд Ф.Ц*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ 260 000 000 төгрөг, Б.Цын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ 200 000 000 төгрөг байхаар тохиролцож, төлбөр төлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байхаар заажээ.

 

6.2.Нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нар нь хариуцагч Б.Цтай 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, төлбөр авагч Ф.Ц*******, Ж.Э, төлбөр төлөгч Б.Ц нар 2017 оны 4 сарын 13-ны өдөр байгуулсан №49******* үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний дагуу Б тал Б.Цын өмчлөлийн УБ, , 13313 гудамж 70******* хаягт байрлах 67 м.кв талбайтай 2 өрөө 00049 тоот гэрчилгээтэй, Ү-2204 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг А тал Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр 200 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв төлбөр төлөгч Б.Ц нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлбөр төлөгчөөр төлүүлнэ гэж харилцан тохиролцож, төлбөр төлөх хуваарьт 2017 оны 7 сарын 30-наас 2017 оны 10 сарын 30-ний өдөр хүртэл 50 000 000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрч хэн аль нь гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 6-7-р хуудас/

 

6.3.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ф.Ц******* нь А.Бтай харилцан тохиролцож, -ийн хороо, ******* /17041/ гудамж ******* байр ******* 150 м.кв таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд талуудын хэлэлцэн тохиролцсон үнээр буюу 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр төлж барагдуулав гэжээ. /хх-ийн 55-р хуудас/

 

7.Талууд арилжааны гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна, гэрээг байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй.

 

8.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Цтай байгуулсан арилжааны гэрээ, төлбөр барагдуулах хэлцлээс татгалзаж, хариуцагч Б.Ц нь арилжааны гэрээний зүйл болох орон сууцыг төлбөрийг нь төлөөгүй, төлбөр барагдуулах хэлцэлд дурдсан хугацаанд үнийг нь төлөөгүй атлаа орон сууцыг өмчилж, эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул уг орон сууцыг буцаан гаргуулахаар, нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч Ф.Ц******* нь гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-д заасан бодитоор хийгдээгүй дүр үзүүлэн хийсэн арилжааны гэрээг халхавчилсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж, хариуцагч Б.Цтай байгуулсан арилжааны гэрээнээс татгалзах талаараа 2023 оны 5 сарын 18-нд мэдэгдэл хүргүүлсэн нь 2023 оны 5 сарын 19-нд Б.Цт гардуулсан Монгол шуудан ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдоно, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардлага гаргаж байгаа тул гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн.

8.1.Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, арилжааны гэрээ болон төлбөр барагдуулах хэлцэл аль аль нь хэрэгжээгүй, худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч хариуцагч Б.Цтай байгуулахад өмчлөх эрх хариуцагч А.Бт шилжсэн байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон Х дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

 

9.Хэрэгт авагдсан баримт талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч Б.Цтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, Ф.Ц*******гийн өмчлөлийн орон сууцыг Б.Цын өмчлөлд, Б.Цын өмчлөлийн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээг байгуулах үед арилжигдаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд талууд тус бүрийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүйг түрээслүүлээгүй өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж гэрээндээ заажээ.

9.1.Мөн гэрээг байгуулах үед дээрх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь бүртгэлтэй байсан болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0001 дугаартай гэрчилгээнд ...-ийн хороо, ******* /17041/ гудамжны ******* дугаар байрны *******од байршилтай 150 м.кв орон сууцны зориулалттай 5 өрөө орон сууцны өмчлөгч нь Ф.Ц******* бүртгэлтэй, 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00049 дугаартай 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон гэрчилгээнд хороо, 13313 гудамж 70******* хаягт байршилтай 6960 м.кв талбайтай үйлчилгээ орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Ц, Д.Т нар бүртгэлтэй гэснээр тогтоогдож байна.

9.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан боловч гэрээнд зааснаар талууд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нар нь хариуцагч Б.Цтай 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, 2017 оны 4 сарын 13-ны өдөр байгуулсан №49******* үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний дагуу Б.Цын өмчлөлийн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд шилжүүлэхгүйгээр 200 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлбөр төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

9.3.Гэвч арилжааны гэрээний зүйл болох буюу төлбөр барагдуулах хэлцлийн зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц нь дээрх арилжааны гэрээ, төлбөр барагдуулах хэлцлийн дагуу хариуцагч Б.Цын өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн атлаа хэрэгжээгүй гэх гэрээнээс төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр татгалзаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэв.

9.4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй боловч гэрээнээс татгалзах нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нэг тал хүсэл зоригоо буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгох ба нэхэмжлэгч нь уг арилжааны гэрээ хэрэгжээгүй талаараа хүлээн зөвшөөрсөн атлаа уг гэрээнээс татгалзаад байгаа нь үндэслэлгүй, уг гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй өмчлөх эрх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Б.Цт шилжсэн байх тул хариуцагч Б.Цаас буцаан гаргуулахыг даалгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

9.5.Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Цтай 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулахад хэлцлийн гол зүйл болох Х дүүргийн 1-р хороо, ******* гудамж ******* байр, ******* хаягт байршилтай 150 м.кв талбайтай таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр А.Б бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0005 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

9.6.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Цыг орон сууцны үнийг төлөлгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа гэсэн боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.

9.7.Учир нь хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч нарын шаардлагад дурдагдсан орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Х дүүргийн улсын бүртгэлийн албан бичгээр тогтоогдож байх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

9.8.Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч А.Б нь хариуцагч Б.Цт -ийн *******, ******* туул гол гудамж ******* байр, ******* хаягт байрлах 150 м.кв 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч талын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

9.9.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Х дүүргийн 1-р хороо, ******* гудамж ******* байр, ******* хаягт байршилтай 150 м.кв талбайтай таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Ц, Л.Э нар 2018 оны сарын 03-ны өдөр бүртгүүлсэн болох нь Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичигт ...орон сууц нь 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх иргэн Ф.Ц*******гийн өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн А.Бын өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Ц, Л.Э нарын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар Хасбанктай байгуулсан 2023 оны барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэснээр мөн өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой ирүүлсэн Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9.10.Иймд нэхэмжлэгч нарын арилжааны гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, мөн хариуцагч Б.Цыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч Б.Цт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь хариуцагч А.Бтай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ф.Ц******* нь гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-д заасан бодитоор хийгдээгүй дүр үзүүлэн хийсэн арилжааны гэрээг халхавчилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагдсан буюу үүргийн хэлцэл хийгдсэн, мөн уг гэрээгээ өмчлөх эрх шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

10.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл 56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан боловч баримтаар тогтоогдоогүй болно.

10.2.Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, бичгээр байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Мөн хуулийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" , өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгох боловч уг гэрээгээр арилжааны гэрээг халхавчлан гэсэн нь ойлгомжгүй, арилжааны гэрээ нь уг гэрээг байгуулагдахаас өмнө байгуулагджээ.

Мөн уг зүйл, хэсэгт заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ф.Ц*******г төлөөлж Ө.Б нь байгуулжээ.

 

10.3.Нэхэмжлэгч Ф.Ц******* нь худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зураагүй гэсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Ф.Ц*******г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б гарын үсгээ зурсан байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ф.Ц*******гоос Ө.Бд -ийн *******, ******* /17041/ гудамжны ******* байр ******* хаягт байрлах Ү-2206******* улсын бүртгэлийн дугаар 0001 гэрчилгээ 150 м.кв 5 өрөө орон сууцыг захиран зарцуулах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, ЭХЭУБГазраас лавлагаа авах бүрэн эрхийг итгэмжлэн олгож байна, энэхүү итгэмжлэл нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1 сар хүчинтэй гэсэн итгэмжлэлийг олгож, уг итгэмжлэлийн дагуу гэрээнд гарын үсгээ зуржээ.

10.4.Иймд дээрх гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0005 дугаартай гэрчилгээнд Х дүүргийн 1-р хороо, ******* гудамж ******* байр, ******* хаягт байршилтай 150 м.кв талбайтай таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А.Б бүртгэгджээ.

10.5.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байх бөгөөд улсын бүртгэл үнэн зөв эсэх талаар нэхэмжлэгч нь гомдол гаргаж байгаагүй талаараа маргаагүй.

 

10.6.Дээрх хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ф.Ц*******гийн хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

11.Иймд нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нарын хариуцагч Б.Ц, А.Б нарт холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж Х дүүргийн *******, ******* /17041/ гудамж ******* байр, ******* хаягт байрлах 150 м.кв талбайтай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 532 900 /1 357 950+174 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нарын хариуцагч Б.Ц, А.Б нарт холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээнээс татгалзаж Х дүүргийн *******, ******* /17041/ гудамж ******* байр, ******* хаягт байрлах 150 м.кв талбайтай 5 өрөө бүхий улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Ф.Ц*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ф.Ц*******, Ж.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 532 900 /1 357 950+174 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН