Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01114

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01114

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Ю.Н, “Т” ХХК байрнаас албадан нүүлгэх,12.730.000 төгрөг гаргуулах, хариуцагчид 11.532.085 төгрөгийг буцаах нэхэмжлэлийн шаардлагынхаа татгалзаж, орон сууцаа нэхэмжилснийг, хариуцагч нар Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, “Буянт ухаа” хороолол, “Наадамчдын зам” гудамжны 000 дүгээр байрны 0 тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт буцаан өгөх, хариуцагч Б.О, А.Д нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 43.057.210 төгрөгийнхөө 7.321.210 төгрөгнөөс татгалзаж, 35.736.000 төгрөг нэхэмжилснийг, нэхэмжлэгч Ю.Н, “Т” ХХК 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл орон сууцыг зарж, Б.О эзэмшлийн “Хаан” банкны 000000000000 дугаартай дансанд төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.500 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 373.236 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 336.630 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА