Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01063

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 24 өдөр

       Дугаар 102/ШШ2022/01063

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

  123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

     

           1.Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлага 81.926.428 төгрөгийнхөө 12.962.428 төгрөгнөөс татгалзаж, 69.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Т.Г, Г.Э, Л.Х нар 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 34.500.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 34.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, “Нарлаг” хотхоны 000 дүгээр байрны 00 тоот, 43 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567.582 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.  

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА