| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0054/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 53
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт Ч.О-д холбогдох эрүүгийн 1821000000035 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198... өдөр Дорнод аймгийн .......... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн .....сумын 6 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ухаанууд овогт Ч.О. /РД: /
Шүүгдэгч Ч.О нь согтуурсан үедээ 2018 орны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Г нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.
Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Бид нар архи ууж байхдаа дуу дуулсан бөгөөд О манай ............ сумын тухай дууг дуулахаар нь би түүнд чи .......... сумын харъяат хүн байж манай сумын дууг дууллаа гэж хэлэхэд дуулж болдоггүй юм уу гэж хэлэхээр нь чи бүрэн дуулж чадахгүй дутуу дуулаад байна гэж хэлсэн. Тэрнээс болж хоёулаа хоорондоо маргалдаж байгаад болиод хамт бие засахаар гараад би гэрийн зүүн хойд талд бие засч байхад О нь гараараа миний зүүн талын нүд, шанаа орчимд нэг удаа цохисон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд миний зүүн талын шанаа халцарч цус гарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд О-нь явчихсан байсан.... Одоо надад гомдол санал байхгүй....гэжээ./ хх-ийн 8-11тал/
Гэрч Ж.Ё мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгээд бид гурав сууж байхад О- нь утсаараа ............сумын нутгийн тухай дуу сонсож байгаад Г-дхандаж энэ ............сумын дуу гэж хэлсэн чинь Э.Г нь чи ........... сумаар зөндөө ирж явдаг байж танай ........... сумын дуу гэлээ гээд жаахан маргалдсан. Тэгсэн чинь удалгүй Э.Г нь О-г гаръя гэж хэлсэн чинь О-нь за гэж хэлээд араас нь гараад тэр хоёр манай гэрт эргэж орж ирээгүй юм. Тэгээд 20 орчим минутын дараа бие засах гээд гарсан чинь Г нь гэрэл барьчихсан баруун тийшээ эмнэлгийн чигт явж байхаар нь би яасан юм бол гээд араас нь очиход Э.Г нь зодуулсан байхаар нь чи яаагаа вэ гэж асуухад О- нь намайг зодчихлоо гэж хэлсэн...гэжээ. /хх-ийн 17тал/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 109 дүгээр дүгнэлтэнд:
1.Э.Г биед нүүр, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэндэд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 23тал/
-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24тал/
-Дорнод аймгийн ............багийн Засаг даргын шүүгдэгч Ч.О-н талаархи тодорхойлолт /хх-ийн 35 дүгээр тал /
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ч.О нь согтуурсан үедээ 2018 орны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ......... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 109 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Ок-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.О-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.О нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.О нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Ч.О бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаанууд овогт Ч.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-н орлогын боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн / / регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ