Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

                                         Х.*******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагч Х.*******

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/189 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Х.*******д холбогдох эрүүгийн 2231004710039 дугаартай, 208/2023/0032 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн эрхчлэгчийн ажил эрхэлж байсан, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* ******* гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МО72100104/;

Яллагдагч Х.******* нь Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дугаар, 2020 ,оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадвар олгох тухай”, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал тус тус гаргаж,

З.Гэрэлтуяад 1,053,380 төгрөг, д 577,908 төгрөгийн ур чадварын нэмэгдэл цалин олгосноос гаас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 72,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 80.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг буюу 5 удаагийн үйлдлээр 752,000 төгрөг, гаас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг буюу 3 удаагийн үйлдлээр 300,000 төгрөг, нийт 1,052,000 төгрөгийг өөрийн “Хаан банк”-ны эзэмшлийн дугаарын дансаар авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт 1,631,288 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6.6 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн 2231004710039 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хангаж, яллагдагч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №17 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж, яллагдагч Х.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарсан, Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж захирамжид тусгаж, хүсэлтийг хүлээн авсан боловч, прокуророос яллагдагчтай ял тохиролцож, дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлэхийг даалгаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1         дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 7 дахь заалтад заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно гэсэн заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн үөд шүүх өөрийн санаачилгаар, эсвэл прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах талаар заасан 3 үндэслэлийн аль нь ч илэрч тогтоогдоогүй байхад хэргийг буцаасан нь оролцогчдын эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 2023/ШЭ/189 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа түүний үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийг гаргаж байсан. Шүүхэд хэрэг шилжүүлэх үед яллагдагч нь хохирлоо төлөөгүй гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж прокуророос хүсэлт хангаагүй юм. 

Харин шүүхэд хэрэг шилжсэний дараа хохирлоо төлсөн тул шүүхэд энэ хүсэлтээ дахин гаргасан шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр Х.*******д холбогдох эрүүгийн 2231004710039 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.*******ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын  2-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа  багш нартаа ур чадварын нэмэгдэл цалин олгохоор тушаал гаргаж улмаар тэдэнд олгосон цалингаас нийт 1.052.000 төгрөгийг өөрийн дансаар авч  өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлжээ.

Яллагдагч нь прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба прокуророос гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр түүний  хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол гаргаж  шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өөрийн үйлдлийн  хор уршиг үр дагаврыг ухамсарласан, хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн  хүсэл зоригийн эерэг илэрхийлэл бүхий тусгай зохицуулалт юм.

Х.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар  яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д  зааснаар яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүний хүсэлтийг  шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үед прокуророос яллагдагчтай ял тохиролцох эсэх талаар ямар нэгэн санал гаргаагүй тул хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/189 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Яллагдагч Х.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                      ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН