Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04150

 

  

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр                       Дугаар 102/ШШ2023/04150                 Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 728.000.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х , Д.Ж нар, хариуцагч Э.Н , А.У , Р.Т , О.Б нарт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга

         Хариуцагч Р.Т

         Хариуцагч О.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

         Хариуцагч Р.Т ын өмгөөлөгч Ц.Б

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ж

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Ц.Б

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Нэхэмжлэгч Э.Н , А.У нар, хариуцагч О.Б , Р.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 728.000.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х , Д.Ж нар, хариуцагч Э.Н , А.У , О.Б , Р.Т нарт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг гаргажээ.

 

           2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

           3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч Э.Н , А.У нар хариуцагч О.Б , Р.Т нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 728.000.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа бүрэн дэмжиж байна.

           Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Э.Н , О.Б , Р.Т нарын хооронд 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зургаан сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

          Зээлийн төлбөрийг хариуцагч О.Б , Р.Т нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад газраас данс хаалттай гэдэг үндэслэлээр  бэлнээр авах хүсэлтийг өгсөн.

          Ийнхүү 200.000.000 төгрөгийг бэлнээр олгож гарын үсэг зуруулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Талууд тохиролцоод 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл буюу 10 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунган 2021-оны 02 дугаар сарын 02-ны өдөр талууд тооцоо нийлж нийт үлдэгдлээ баталгаажуулсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 200.000.000 төгрөг, хүү 102.000.000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу алданги 100.000.000 төгрөг нийт 402.000.000 төгрөгийн тооцоолол гарсан.

         Хоёрт дахиж хөрөнгө оруулалт шаардлагатай мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгийг хүлээлгэн өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл  80.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 6 сараар буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн гэрээтэй холбоотой хариуцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг сунгаж өгсөн.

       Энэхүү 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хариуцагч Р.Т тай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. 80.000.000 төгрөгийн үндсэн зээлээс төлөлт хийгээгүй учраас үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 60.000.000 төгрөг, алданги 40.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Р.Т , О.Б нараас Э.Н д 402.000.000 төгрөгийг гаргуулах тооцоо гарсан. Хоёрдахь зээлийн гэрээ болох хариуцагч Р.Т ас 140.000.000 төгрөгийг Э.Н д гаргуулах.

         Гуравдахь шаардлагын тухайд нэхэмжлэгч А.У , хариуцагч Р.Т ас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэг сарын хугацаатай барилга угсралтын ажилд мөнгө хэрэгтэй болсон тул зээлэхийг хүссэний дагуу 60.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцож алданги тооцохоор байгуулсан байдаг.

          Хариуцагч Р.Т ын хувьд 60.000.000 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй хөрөнгө оруулалт орж ирэх болоогүй байна гэж хүсэлтэй тавьсны дагуу нэг жилийн хугацаатай зээлийн гэрээг сунгасан. Энэ гэрээний тооцоо 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан.

          Төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй үндсэндээ 10 сарын хугацаанд төлөөгүй. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөн талууд тооцоо нийлсэн. Үндсэн зээлд 45.000.000 төгрөг, хүү 60.000.000 төгрөг, алданги 41.000.000 төгрөг нийт 145.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн нэхэмжлэлийн тооцоонуудыг өмнөх хурал дээр хэлэлцэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан учир дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна.

         Талууд харилцан тооцоо нийлсэн актуудаа хариуцагч нараас өгсөн зээлийн хүүг хасаж тооцсон. Үндсэн зээлийн төлбөрт өгсөн төлбөрийг мөн хасаж тооцсон тул 728.000.000 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүсэж байна.

          Барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу авагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө.

         Өмнө дурдсан тооцоолол, зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотойгоор давхардуулахгүйгээр тайлбар хэлье. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талууд хоорондоо гэрээ байгуулсан. Талууд гэрээндээ тохирсон хүү, алдангитай байхаар зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцоод гурван зээлийн гэрээг байгуулсан.

         Өнөөдөр зээлийн гэрээтэй холбоотойгоор байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй. Зээл авсан гэдгээр хариуцагч маргаагүй барьцаа хөрөнгөө тавиулсан гуравдагч этгээдүүд маргаагүй. Зээлийн төлбөр, тооцоолол дээр маргаж байна. О.Б гэж хүн зээлдэгч бишээ гэж байгаа боловч 200.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурж дундын эд хөрөнгөө барьцаалсан гэр бүлийн гишүүд.

          Тухайн үед мөнгө авахдаа Э.Н чи тусгай зөвшөөрөлгүй юм байна, чи надад мөнгө битгий өгөө би авахгүй гэж хэлэхгүй яасан юм. Тэгж хэлээгүй.

          Хариуцагч нар энэ хүмүүсийг авчраад барьцааг  тавиулаад, нотариат орж итгэмжлэлийг аваад бүх үйлдлийг санаатай хийгээд Өвөрхангай, Архангай дахь барилгаа ашиглалтанд оруулах гэж идэвхтэй ажилласан байна. Р.Т гуай өөрөө тайлбартаа хэлсэн.

           Мөн Д.Ж гуай хэлсэн. Авахдаа яагаад ингэж эсэргүүцээгүй юм бэ? Х.О гэдэг хүнээр нэхэмжлэгч нартай яриулаад араас нь гуйгаад Э.Н мөнгөтэй юм байна бидэнд мөнгө зээлээч гэж өдөр шөнөгүй гуйлгаж байж мөнгө авсан. Хүү чинь хэд юм бэ? Хэд байсан хамаагүй гэрээгүй хийе гээд байгуулсан байдаг. Гол ярих зүйл  тооцоолол байна. Би эндээс 338.000.000 төгрөг авсан 207.000.000 төгрөгийг төлсөн гээд тайлбарлаад байна. Яг энэ хэсэгт Р.Т гуай шүүхэд тооцоолол гаргаж өгдөг.

          Энэ тооцоололд авагдсан зээлийн гэрээ жишээ нь шимтгэл аваа гэнэ. 200.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хэлсэн. Өөрөө бэлнээр өгөөч гэсэн хүсээд авсан. Энэ дээр юун шимтгэл яригдаад байгаа юм. Зээлийн гэрээн дээр 0.5 хувийн шимтгэл гэж бичсэн байгаа тэрийг авсан гэж үзэж байгаа юмуу? Тухайн үедээ хүсэлтээ өгөөд шимтгэлээ хасаад 190.000.000 төгрөг өгөөч эндээсээ зээлээ тооцъё гэдэг зүйлийг яриагүй. Одоо маргаж байгаа нь 200.000.000 төгрөгөөс 100.000 төгрөг дутуу өгсөн гэж яриад байгаа. 100.000 төгрөг хасаж тооцоод маргаад байгаа нь үндэслэлгүй.

             Хоёр дахь зээлийн гэрээ 59.070.000 төгрөг авсан гэж байна 30.000 төгрөг дутуу авсан юмуу даа. Энэ хүний тооцоогоор шүү шүүгчээ. Гэхдээ энэ хүн бэлэн мөнгөөр авъя гэсэн хүсэлт өгсөн. Ахынхан бүх данс тооцоо хаалттай байгаа гэж хэлээд авсан.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 7 хуудас хариуцагч дээр явж байна.

             130.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг тайлбарыг нь харахаар өөрийнхөө гаргаж өгсөн хүснэгтийг үзүүлээд байдаг. Энэ хүснэгт дээр “зээл төлөв” гээд оруулсан байдаг. Тооцоо нийлэхдээ үндсэн зээлийн хүүгээс хассан. Үүнийгээ зээлээсээ хасаж тооцоод би үндсэн зээлээ төлсөн гээд байгаа. Эхний 6,7,8,9 гээд байгаа нь тооцоо нийлсэн акттай таардаг. Мөн н.М  гэж хүний данснаас шилжүүлсэн гэх мөнгө буюу 207.000.000 төгрөгийг төлсөн гээд байдаг. Р.Т , О.Б гэх хүмүүс энэ зээлийг төлөх ёстой. 21 дээр байгаа н.Э , “И  ББСБ” ХХК-аас н.С н авсан 10.000.000 төгрөгийн зээлийг Р.Т ын зээлд тооцов гээд бичсэн. н.С гэдэг хүн энэ хэргийн оролцогч биш “И ББСБ” ХХК энэ хэрэгт хамааралгүй. Дээрх хүүг тооцож “И ББСБ” ХХК-д төлсөн 8.900.000 төгрөгийг яагаад тооцоод байгааг мэдэхгүй. 27,28,29 дүгээр талуудад н.М , О.Б , н.М , н.Э н дансны хуулга бий. Р.Т , О.Б хоёр хоорондоо мөнгөө шилжүүлээд мөнгө төлсөн гээд оруулаад ирсэн . Энэ хэргийг бүгд уншсан.

            Шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлэх ёстой.

            2020 он гээд дүнгийг өөрөө жагсаагаад бичсэн. н.М ийн данснаас н.О т гээд бичсэн байгаа хоёр хүн энэ хэргийн оролцогч биш. Өөрөө ийм тайлбар гаргаж өгөөд 338.000.000 төгрөгийн зээл авсан гээд үүнээс 207.000.000 төгрөгийг төлсөн гээд ямар худалч юм бэ? Тэгснээ шүүх хуралдаанд ирэхгүй 25 удаа хурлыг хойшлуулсан. Д.Ж гэж хүн бухимдаад байгаа нь үнэн. 91-95 дугаар талд дансны хуулга бий. н.М ээс Р.Т д гэсэн байгаа. Дараа нь О.Б ы дансны хуулга байгаа 116 дугаар талд ”зээл олгов гээд. Р.Т , О.Б нар энэ хэргийн хариуцагч болохоос энэ хэрэгт ямар ч хамааралгүй.

          Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Р.Т , О.Б нар зээл авсан маргах зүйлгүй. 207.000.000 төгрөгийг төлсөн зүйл байхгүй.

           Талууд зээлтэй холбоотой тооцоо нийлсэн акт үйлдсэн.

           Ингэхдээ энэ зээл чинь тэдэн төгрөг юм байна шүү танд үлдэгдэл тэд, үндсэн зээл тэд гэсэн тооцоо нийлсэн акт үйлдээд энэ акт дээр хоёулаа гарын үсэг зурсан. Авах болохоор хоёулаа ирээд төлөх болохоор ганцаараа байсан гээд байгаа нь арай биш. Д.Ж гуай О.Б нар хамт ирсэн тооцоо нийлье гэсэн гэдэг тэгээд тооцоог хэлэхээр танайд мөнгө өгч байхаар Д.Ж гуайд өгнө гээд яваад өгсөн байсан. 3 тооцоо нийлсэн акт үйлдсэн.

          Хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 80.000.000 төгрөгийн зээлийн тооцоо дээр О.Б зураагүй тэр үнэн. Учир нь зээлийн гэрээг Р.Т тай байгуулсан. Хаа хамаагүй юм оруулж ирээд төөрөгдүүлэх гэж байгаа мэт юм яриад, хүч хэрэглэсэн гээд байна.

          Гэрч н.Э тэй Р.Т , О.Б нар цаагуураа төрөл ах дүүгийн холбоотой хүмүүс. Р.Т гуай хэлж байна зээлийн гэрээн дээр гарын үсэг хүчээр зуруулсан гэж. “И ББСБ” ХХК, Р.Т нарын зээлтэй холбоотой асуудлыг энд оруулж ирэх шаардлагагүй.

         Тооцоо нийлсэн актыг үйлдэхдээ хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Энэ бол хэлцэл. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулъя гэж талууд маргаагүй. Дараагийн нэг ярьдаг зүйл тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Энэ хууль хүчингүй болсон. Энэ бол иргэд хоорондын зээл. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл чинь олгосон өдрөөсөө эхлээд хугацаа дуусаад дуусгавар болно. Хүчингүй болсон хуулийг буцааж хэрэглэнэ гэсэн юм хаана байгаа юм. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх энэ гэрээг харахаар банкны зээл шиг 7-8 хуудас зээлийн төлбөрийн хуваарьтай зээл биш.

       Интернэтэд байдаг зээлийн маягт. Гэрээ зорилго 1,2, зээлийн нөхцөл 7-8, бусад нөхцөл гээд болоо дууссан. Хэрвээ банк бус санхүүгийн байгууллага байсан бол ийм зээл олгохгүй. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг байсан гээд байна. Яаж гаргаж ирээд байгааг би ойлгохгүй байна. Үүнд хэлэх тайлбар алга. Үүнийг хариуцагч нарын өмгөөлөгч юу? гэж тайлбарлахыг мэдэхгүй. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд өөрчлөлт орсон мөнгө зээлийн үйл ажиллагаатай холбоотой хууль батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хууль.

         Зээлийн гэрээ 2019 оны гэрээ. Энэ хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө гээд хуулинд байгаа. 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг дээр байгаа. Энэ хуулиар иргэд хоорондоо мөнгө зээлэхийг хориглож зохицуулсан.

         Хуулийн 29 дүгээр зүйлд дагаж мөрдөх журмын зохицуулалт 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалуулан зээлдүүлэх газар иргэдээс олгосон зээлийн гэрээ хамаарахгүй гэсэн заалт бий.

        Тэгэхээр хариуцагч нарын маргаж байгаа тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй.

         Мөнгөний задаргааг хэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгөхийг хүсэж байна.

          Р.Т гуайд хандаж Д.Ж гуайн байрыг чөлөөлж өгөөч, төлбөрөө төлөөч гэж хэлмээр байна. Э.Н , А.У нарын хувьд үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй.

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй. Итгэмжлэл авагдсан, барьцааны гэрээ байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна,      

Хариуцагч нар 207.000.000 төгрөг биш 98.000.000 төгрөгийн хүүг төлснийг хасаж тооцож тооцоо нийлсэн байдаг, гэжээ..

 

4.Хариуцагч Р.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 3 удаагийн үйлдлээр 340.000.000 төгрөгийн зжжлийг авахаар зээлийн гэрээ байгуулсан. Бодитоор миний дансанд гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтын дагуу шилжүүлнэ гэсэн.

Дансанд шилжүүлсэн мөнгийг зээл авсан зориулалтынхаа дагуу ашигласан бол 338.300.000 төгрөгийг авч ашигласан.

Энэ нь зээлдэгчийн надад шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдоно. Зээлийг Өвөрхангай аймгийн Баянгол суманд баригдах соёлын төвийн барилгын санхүүжилтэнд авч ашигласан.

 Энэ барилга улсын төсвөөс санхүүжилт авах гэрээтэй барилга байсан.

 2020 онд гэрээний хугацаа дуусаагүй байхад ковид гарч манай санхүүжилт болох 822.000.000 орчим төгрөгийг авч чадаагүй. Төсвийн шууд захирагч Соёлын яаманд 822.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг захиалагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас илгээсэн. 338.300.000 төгрөгийг авсан. 2019-2021 онуудад 207.008.000 төгрөгийг зээлд төлсөн. Зээлдэгч нар зээлийн үйл ажиллагааг байнга явуулж ашиг олж байгаа учир Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой. Зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан нь дараахь үндэслэлээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар орон тооны зээлийн эдийн засагч, менежер гэх хүмүүстэй байдаг. Зээлийг Э.Н-н ээж Х.О ийн зөвшөөрлөөр олгож би холбогдох хүмүүстэй гэрээ хийж авч байсан.

 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл гэрээний үүргийн ямар нэг зөрчил байхгүй бүх зээлээ төлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр корона вирусийн хууль гарч санхүүгийн зээлдэгч нараас зээлийн гэрээг сунгах хүү, торгууль, алдангийг тооцож дарамт учруулахгүй байх талаар Засгийн газрын тогтоол гараад зээлдэгч Э.Н эс авсан зээл, Улаанбаатар банкнаас авсан зээлийн хугацааг сунгуулах гэтэл сунгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт гэсэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Би өөрийнхөө дансны хуулгатай тулгаж байж гарын үсэг зурна гэсэн чинь энэ бидний эцсийн тооцоо гэж хэлсэн.

Дараа нь бид бодит тооцоогоо хийнэ гэж намайг хууран мэхэлж тооцоо хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш миний төлсөн бүх мөнгө ороогүй. Энэнээс хойш төлсөн бүх төлбөрөө өөрийнхөө дансны хуулгаар нотолж хэрэгт өгсөн. Нийт 207.008.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нар тусгай орон тоотой зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан гэдэг нь гэрч н.Э нотолж хэлсэн.

Тухайлбал Э.Н , А.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц гийн О.Б , Р.Т нар Э.Н эс нийт хэдэн төгрөгийн зээл авсан бэ? гэх асуултад 2-3 удаа зээл авсан 200.000.000 төгрөг, 80.000.000 төгрөг, А.У аас авсан зээлийг мэдэхгүй гэсэн байна. Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр зээлийн гэрээг хүчингүй болгож нийт миний авсан мөнгөнөөс төлсөн мөнгийг хасаж үлдэгдэл 130.980.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

Тийм учраас 597.020.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Зээлийн гэрээ хүчингүй болсноор барьцааны гэрээ мөн адил хүчингүй болж байгаа учир барьцаа хөрөнгө чөлөөлөгдөнө.

Бид нар бүгд хуулийн өмнө эрх тэгш эрхтэй. Намайг бүх мөнгийг бэлнээр авсан гэж хэлээд байна. 200.000.000 төгрөгөөс 199.000.000 төгрөгийг бэлнээр авсан. 80.000.000 төгрөгнөөс 79.680.000 төгрөг дансаар орсон. Дансаар бүх мөнгө орсон. Би өдөр шөнөгүй залгасан зүйлгүй. н.Э гэдэг хүнээс надад мөнгө орж ирнэ.

Ажил хийж байгаа мөнгө орж ирнэ, орлоготой хүн гэдэг мэдээллийг энэ хүмүүс авсны үндсэн дээр тэр хүнийг гуйж найдвартай зээл авах хүмүүс байна уу? гээд  би зохих боломжийн нөхцлөөр зээл олговол авъя гэсэн. Өөрөө бэлнээр аваад явсан гэдэг ор үндэсгүй худлаа дансны хуулгаар нотлогдоно. Тооцоо нийлсэн акт дээр албадан гарын үсэг зуруулсан. Бидний тооцоонд хамаа байхгүй. Дараа нь бодит тооцоогоо хийнэ, та өөрийнхөө данстай тулгаад байх шаардлагагүй бид нар банкнаас авсан зээлийн тооцоонд явуулах гэж байгаа гээд зуруулсан.

Би өөрийнхөө данс тооцоотой тулгаж байгаад гарын үсэг зурна гэсэн чинь үүдээ түгжиж байгаад зуруулсан.

 Энэ бодит тооцоо биш. “И ББСБ” ХХК-аас Э.Н 12.000.000 төгрөгийн зээл авсныг би төлөөд энэ зээлийг миний зээл төлсөнд тооцож оруулна гэдгийг н.Э хэлсэн гэв.

Тиймээс зээлээс 130.980.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.

 

5.Хариуцагч О.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Н ийн анх гаргасан нэхэмжлэлд А.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасны дагуу Э.Н , хамтран нэхэмжлэгч А.У зээлийн мөнгийг нэхэмжилсэн. 1903 дугаартай гэрээний үүргийг шаардсан шаардлагад хариуцагчаар оролцож байгаа гэж ойлгож байна. Нийт 582.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Нэхэмжлэгчийн гэрээний шаардлагыг зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлд тусгаж өгсөн зээл хүссэн өргөдлийг Р.Т гаргасан. Тэгэхээр зээл хүссэн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулсан гэж ойлгож байна. Зээлийн гэрээний эхлэлийн зургаан мөрөнд энэ гэрээг Иргэний хуулийн 189.1, 281, 282-ыг баримтлаад нэг талаас зээлдүүлэгч Э.Н , зээлдэгч Р.Т нар харилцан тохиролцов гээд байгуулдаг.

Зээлийн гэрээний талуудыг Э.Н , Р.Т гэж үзэж байгаа учир О.Б зээлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар зээлийн гэрээ  гурван гол хэсэгтэй хамтран зээлдэгч гэдэг үг байхгүй. Ийм учраас О.Б ямар эрх үүргийг хүлээлцээд байгаа нь мэдэгдэхгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсэж байгаа гэж үзэж байгаа бол зээлдэгч зээл олгосноо нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар Р.Т д зээл олгож байгаа 200.000.000 төгрөгийг би бэлнээр авъя гэсэн хүсэлтийн дагуу өгсөн нь гар бичмэлээр нотлогддог. Хэрвээ үнэхээр хоёр зээлдэгч оролцож байгаа бол энэ зээлийн эрх зүйн харилцаанд ямар эрх үүрэгтэй оролцож байгаа, мөнгийг хэн нь аваад ашиглах эрхтэй байсан бэ? гэдгийг гэрээнд заасан байх ёстой.

19/30 дугаартай зээлийн гэрээнд О.Б ы гарын үсэг байхгүй. 1903 гэрээнд гэрээний төгсгөл хэсэгт зээлдэгч Р.Т гэсний доод талд Р.Б гарын үсгээ зурсан байдаг. Энэ хүн ямар эрх зүйн байдалтай оролцож байгаа нь тодорхойгүй. Барьцааны гэрээний талууд дээр О.Б ы нэр байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээнд тавигдах талуудын нэр, оршин байх хаяг, зээл төлөх нөхцлийг тусгасан. Мөн хуулийн 61 дүгээр зүйлд барьцаалагч нарт барьцааны зүйлийн талаар барьцааны гэрээний биелэлт мөн чанарын талаар тайлбарлана гэж заасан тийм тайлбарласан ажиллагаа байхгүй. О.Б зээлийн гэрээний нэг тал биш гэж маргадаг.

Хамтран хариуцагчаар татаж байгаа учраас би энэ зээлийн гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах ёстой. Энэ зээлийн гэрээг харахаар зээл авч болно төлөхдөө хуульд заасны дагуу явагдах ёстой. Р.Т , О.Б нарын зүгээс хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр Э.Н ийг зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлж байсан юм биш үү? Зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй юм биш үү гэдэг талаар маргадаг. Зээлийн гэрээний үг, үсгийг харахаар банк бус санхүүгийн байгууллагаас олгодог стандарт нөхцлийн шаардлагыг энэ гэрээний нөхцөл тэр чигт нь хангасан.

Гэрээний хуудас болгоны доод талд гарын үсэг зурна. Зээлийн гэрээний шимтгэлд 0,5 хувь авсан. Зээл олгосны шимтгэлийг авч болно гэдгийг банк эрх бүхий этгээдээс зээл олгох журам, Монгол банкнаас баталсан зээлийн үйл ажиллагааны журам бий.

Мөн банк бус санхүүгийн байгууллагууд дотооддоо мөрддөг журам байдаг. Зээлийн хүү бодох Монгол банкны гаргасан аргачлал үүнд шимтгэлийг санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулна, зарцуулалт ил тод байна гэж заасан Хариуцагч Р.Т ын зээлийн гурван гэрээнд 0.5 хувийн шимтгэлийг суутгаж авсан.

Үүнийг эрх бүхий хуулийн этгээд байгууллагатай гэрээ хийсэн шинжийг агуулж байна гэж ойлгож байна. Зөвхөн Э.Н зээл олгодог.

А.У тай зээлийн гэрээ байгуулдаг. н.С тэй байгуулсан зээлийн гэрээ болон бусад зээлийн гэрээ хэрэгт байдаг. Гэрээ болгоны заалтад зээлийн мөнгийг Э.Н олгоно буцааж төлөхдөө Э.Н д төлнө гэдэг. Зээл авч байгаа зээлдүүлэгчдээ төлнө үү гэхээс хөндлөнгийн гуравдагч этгээдэд төлөхгүй. Үүнтэй холбоотой гэрч асуулгасан.

Гэрч асуулгахаар гэрч н.Э гэдэг хүн зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан, тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан, би эдийн засагч хийдэг байсан. Зээлийн үйл ажиллагааг шаардаж очдог байсан. Зээл тооцоо гаргасан баримтуудыг хийгээд очиж гарын үсэг зуруулдаг байсан гэж хэлснээс харахад зээлийн үйл ажиллагааг зохион байгуулалтай эрхэлсэн энэ үйл ажиллагааг эрхэлдэг ажилчидтай байгууллага байсан байна.

Тэгэхээр хуульд нийцүүлж шийдэхийн тулд зээлдэгч гэдэг хэн юм бэ? Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. 189 дугаар зүйлийн 189.2 дахь хэсэгт нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч эрх зүйн харилцаанд оролцож байх үе болох 2019 онд Аж ахуйн нэгжийн аж ахуйн зөвшөөрөл авах тухай хууль гэж үйлчилдэг байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн төлбөр зээл тооцооны хууль гэж үйлчилж байсан. Энэ хууль өөрчлөгдсөн ч хуулийг буцаан хэрэглэх гэж зүйл бий. Тухайн үед иргэн хуулийн этгээд байгуулахгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөггүй байсан.

Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дах хэсэгт заасан. Тэгтэл энэ хүмүүст зөвшөөрөл байхгүй. Байр түрээслээд үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Р.Т хэлдэг. Мөн ажилтантай байсан гэдгийг би хэлж байна. Байнга үйл ажиллагаа эрхэлж байсан гэдгийг н.С ийн олгосон зээлийн гэрээнээс харж болно. н.Ганбаатартай байгуулсан Э.Н ийн гэрээ, н.Г, н.М тэй байгуулсан Э.Н ийн гэрээ, Р.Т тай байгуулсан хоёр удаагийн гэрээ байна. Таваас зургаан удаагийн зээлийн гэрээг Э.Н дангаараа байгуулсан. Байнга гэдгийг эрүүгийн эрх зүйд гурав ба түүнээс дээш гэж үздэг. Зээлийн үйл ажиллагааг таваас зургаан удаа хийж байгааг бид байнга гэж үзэхээс өөр аргагүй.

 Шаардах эрхийн үндэслэл гэж юу бэ? Иргэний хуулийн 281, 286, 451 дүгээр зүйлүүдийн алинд хамаарахыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талууд нотолж мэтгэлцэх үүрэгтэй. Ийм учраас хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг байнга эрхэлж байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэж байна. Хууль зөрчсөн хэлцэл гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн тайлбар, Шүүхийн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүйг хууль зөрчсөн гэж үзнэ. Мөн зээлдэгч зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авна гэсэн заалтыг зөрчсөн учраас хууль зөрчсөн хэлцэл. Зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус ингэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Д.Ж , Ч.Х нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан болон бусад хэлцэл орно.

Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож бусад гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

Шаардах эрхийн үндэслэл зайлшгүй байх ёстой. Хэд хэдэн хариуцагчтай тохиолдолд хамтран хариуцагч мөн юмуу? гэдгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар тайлбарлах ёстой. Энэ шаардлагын шинжүүдийг О.Б хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

          Зээлийн гэрээний дугаар дээр 0 харин нөгөө гэрээний дугаар 0 гэж байдаг. Энэ дугаарыг ямар холбоотой юм гэсэн 19 гэдэг нь он, 03, 30, 35 гэдэг нь зээлийн гэрээний дугаар гэдэг.

        Зөвхөн зээлийн гэрээний дугаарлалтаас харахад 05 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 32 удаагийн зээл олгосон нь тогтоогдоод байна.

         Бид нар хүний хувийн нууц хамгаалах хуулийн дагуу хүний хувийн мэдээлэлд халдаж чадахгүй боломжгүй тул үүгээр нотолно.

        Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төлөөлүүлэгч О.Б тай хэдэн удаа уулзаж ярилцсан. Гэрч н.Э тэй төрөл ах дүүгийн холбоотой гэдгийг мэдсэнгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч сая хэллээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар ч нотлох баримт дээр хариуцагч нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байгаагүй.

         Хариуцагчаас гаргаж байсан нотлох баримтыг эсэргүүцсэн тайлбар гаргаж байгаагүй.

        Тиймээс хариуцагч нарын татгалзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийн үндэслэл үүсээгүй байна гэсэн тайлбараар хэлцлийг хуульд заасны дагуу хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.

        Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааг барьцаанаас чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг дэмжиж байна. 03 сдугаар арын 27, 05 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбараа дэмжиж байгаа гэдгийг хэлье, гэжээ.

 

          5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б бие даасан шаардлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Бие даасан шаардлагаа дэмжиж байна. Ч.Х , Д.Ж нар Р.Т д өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гарын үсэг зурах эрхийг олгосон.

          Итгэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон. Үүний дагуу тухайн өдөр Р.Т , Э.Н нарын хооронд 0 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан.

          Тухайн үед хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн боловч Ч.Х т мэдэгдээгүй.

          Дараа нь зээл болсон гэдэг хариуг өгсөн. Мөн Р.Т ын хүсэлтийн дагуу Э.Н 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 6 сараар сунгасан.

          Эхнэр Д.Ж гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцож эхэлснээр зээлтэй холбоотой баримтуудыг мэдсэн бөгөөд үндсэн зээлийн гэрээнд гэрээний тал болж оролцоогүй.

           Барьцаалуулагчид зээлийн гэрээ болон барьцааны гэрээний өөрчлөлтийг мэдэгдээгүй тул Р.Т , Э.Н нарын байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Ч.Х , Д.Ж нараас Р.Т анх итгэмжлэл авахдаа ямар зээл, ямар хугацаатай авч байгаа, зээлийн хугацааг сунгуулж байгаа талаараа мэдэгдээгүй.

           Итгэмжлэлийн хугацаа дуусаж байгаа өдөр хөрөнгөө дахиж барьцаанд тавиулах эсэхээ Ч.Х мэдэх ёстой байсан. Энэ талаар мэдэгдэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгасан учраас Э.Н , Р.Т нарыг залилсан гэж гомдолтой байна. Р.Т анх Ч.Х аас 3 сарын хугацаатай барьцаа хөрөнгө хэрэг болоод байна гэж гуйхад Ч.Х өөрөө 3 сард амжихгүй байж магадгүй ямар ч байсан энэ хугацаанд зээлээ буцааж төлөөд буцааж өгөөрэй гэсэн.

             Гэтэл 3 сар биш 6 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Тус гэрээгээ дахин 6 сараар сунгаж сунгасан гэрээндээ барьцааны зүйлийг хэвээр гэж заасан байна.

             Бодит байдал дээр Ч.Х ын үл хөдлөх эд хөрөнгийг 3 сарын хугацаанд барьцаанаас чөлөөлүүлэх хүсэл зориг, боломж байгаагүй гэдэг нь харагдаж байна. Барьцааны гэрээ байгуулах зөвшөөрлийг хуурч авсан гэж үзэж байна.

              Э.Н , Р.Т нарын зээлийн үйл ажиллагаанаас Ч.Х ын эрх ашиг хөндөгдөж байгаа тул Э.Н , Р.Т нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээг үндэслэж байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч барьцаалуулагчид дараахь мэдээллүүдийг бичгээр өгч тайлбарлах үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө барьцаалуулах тухай хуулийг Э.Н ноцтой зөрчсөн.

            Үүний улмаас Ч.Х , Д.Ж нараас Р.Т д олгосон итгэмжлэлийн хугацаа дуусах сүүлийн өдөр буюу 03 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өмнөх гэрээ хэвээр үргэлжилнэ гэж гэрээнд тусгахдаа хүртэл Э.Н , Ч.Х , Д.Ж нарт мэдэгдээгүй зөвшөөрөл аваагүйг хууран мэхэлсэн үйлдэл гэж үзэж байна.

            Э.Н зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх талаар хариуцагч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б бие даасан шаардлагын шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын гаргасан тайлбартаа:

Би энэ айлын хүргэн. Нэхэмжлэл үүсээд ийм хэрэг болоод явж байгааг 10 дугаар сарын эхээр мэдсэн.

Манай хадам ээж бөө удган хүн. О.Б гэдэг хүн шавиар орох гэж ирээд анх танилцаж байсан хүмүүс.

Энэ хоёр хүний гуйсны үндсэн дээр үр хүүхдүүддээ хэлэхгүй байраа барьцаанд тавьсан байсан.

Энэ байр яаж авагдсан бэ? гэвэл энэ айл таван охинтой дунд охин Солонгост амьдарч байгаад автын ослоор бурхан болоод тэрний нөхөн төлбөрөөр энэ хүмүүсийн барьцаанд байгаа байрыг авсан.

Охиноо ганц дурсах зүйл ийм байдалтай явж байгаа мөн настай хоёр хөгшин, бусад хүүхдүүд өөрсдийнхөө амьдралыг арай гэж авч явж байгаа хэдэн хүмүүс байна.

Энэ байрыг ийм байдалд орсныг мэдээд Солонгос улсад байсан нэг охин нь ирээд О.Б , Р.Т гэдэг хүнтэй анх очиж уулзаад ерөнхий тайлбарыг сонслоо.

Сүүлдээ хүүхдүүд нь хямраад, өөрсдөө хямраад бие нь муудсан. Хадам аав Ч.Х ын жилийн өмнө зүрхний хавхлаг нь хаагдаад аппарат тавиулсан бие байдал хүнд байдалтай байна. Сая Р.Т гуай 207.000.000 төгрөг төлсөн гэж байна. Итгэмжлэгчийн ярьж байгааг сонсоход алданги, хүү, үндсэн зээл нийлээд хангалттай гэрээний үүргийг хангах юм болов уу? гэж би харж байна.

Тэр өдөр Р.Т гуай бас ийм тайлбар өөрөө бичиж өгсөн. Би 207.000.000 төгрөг төлсөн үүгээр танай байрыг чөлөөлөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг өгсөн.

Тэр үүднээс би шүүх хуралд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ байраар зээлийн гэрээний үүргийг хангахаар болвол энэ хүмүүсийн амь нас цаашлаад үр хүүхдүүдийн хоорондын халуун дулаан уур амьсгал асар ихээр алдагдах гээд байгаа учир ханийнхаа тавьсан хүсэлтийн дагуу энэ шүүх хуралдаанд оролцож, хурдан шийдэгдэж энэ хүмүүсийн сэтгэл санаа байдлыг амраах юмсан гээд энд явж байна.

 Гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлага, хариуцагчийн тавьж байгаа 207.000.000 төгрөгнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэж барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Зээлийн гэрээ хийсэн авсан нь үнэн. Аль аль нь ажил явуулж ашиг олох гэж байгаа хүмүүс энэ дунд ямар ашиг сонирхолгүй зөвхөн найзын, андын журмаар нэгэндээ тус болсон хоёр хөгшиний нэхэмжлэгчээс ч байсан хариуцагчаас ч байсан хоорондоо эвлэрэх боломж байдаг юмуу? Төлсөн мөнгө төгрөгтөө тохиролцоод.

Миний зүгээс эхний ээлжид бурхан болсон охиныхоо даатгалын мөнгөөр авсан 3 өрөө байрыг аль аль нь хүн чанар гаргаад суллаж өгөөд ард нь мөнгө төгрөгийнхөө асуудлыг шийдэх санал тавьж нэг ёсондоо бараг гуйж байгаа юм.

Энэ хүмүүс ард нэг төгрөгийн ашиг битгий хэл өнөөдөр үнэндээ хэлэхэд үр хүүхдүүд энэ байрыг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлээд тодорхой хэмжээгээр өөрсдийн бизнест хэрэглээд явж байсан бол бидэнд илүү давуу талтай байсан боломж бий.

10 дугаар сард Солонгос улсад байдаг охин энэ мэдээг мэдэхийн өмнө ирээд бид нар нийлж нэг зүйл хийе гээд байрыг тань барьцаанд тавих уу? гэж ярилцсаны үндсэн дээр энэ асуудал мэдэгдсэн.

Бид нар мэдэхгүй 3 жил болж тэгэхээр та хэд маань адилхан хүмүүс байна бүгдээрээ өөрсдийнхөө бизнесийн ашгийн төлөө явж байгаа хүмүүс байх дунд нь итгэлцэл дээр өөрийнхөө охины амиар шахуу сольсон байрыг хоорондоо ярилцаад илүү дутуу төлсөн мөнгөндөө суллаад өгөөч гэж аль аль талаас нь гуйх гэсэн юм.

Шүүхдээ энэ талаас нь шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна, гэжээ.

 

        7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ж бие даасан шаардлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Шүүх хурлаар шийднэ танай байр чөлөөлөгдөнө гэсэн. Ордероо чөлөөлөхийг хүсэж байна. Ийм байдалд орно гэж бодоогүй. Р.Т , О.Б хоёрт би хэлсэн миний байрыг хурдан чөлөөлж өгөөрэй, ямар нэгэн  хэл аманд битгий оруулаарай.

           Би хүнд сайныг санаж эмчилж тусалж явсан болохоос биш хүнийг залилж яваагүй. Зовсон хүмүүс ирээд эмчлүүлье гэхэд би ямар ч мөнгө авахгүй та сэтгэлээрээ болоо гэдэг.

           Гэтэл энэ хүмүүсийг ийм айхтар хүү, алданги тооцсон зээлтэй байсан гэж бодоогүй. Р.Т , О.Б нарыг ингээд цаашаагаа давхар зээлээд явна гэж бодоогүй. Би хэлсэн. Шүүх цагдаа янз бүрийн хэл ам болохгүйгээр миний юмыг өгөөрэй. Би энд олны дунд нас барсан охиныхоо ясыг өндөлзүүлээд байхыг хүсэхгүй байна.

            Миний охин Солонгос улсад ажил хийж явахдаа дэвтэр дээрээ гурван өрөө байр авч ээж, аавдаа өгөх миний мөрөөдөл гэж бичсэн байсан. Би охиноо осолд орно гэж мэдээгүй.

           Авто ослын машины даатгалаас мөнгө орж ирсэн.

           Тэгээд аль болох хотын төвд юм юмандаа ойр гэж байр авсан.

            Миний байрыг авсны дараагаар н.О билүү манай байранд очиж байсан. Миний том охин бие давхар том гэдэстэй байхад танай байрыг үзье гэсэн. Яасан аав, ээж хоёр зарна гэсэн үү? гэхэд манай байр болсон гэж айлгасан байсан.

           Намайг хөдөө явж байхад манай охин залгаад та байраа барьцаалсан юмуу? Манай байрыг хураана гээд байна гэж ярьсан. Би байраа хураалгахгүй гэв

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд М.Ц бие даасан шаардлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барьцааны гэрээг хууль бусад тооцуулах шаардлага гаргаж байна. Ямар хэлцлийг хууль бусад тооцуулах бэ? Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль хэсгээр шаардаж байгаа нь тодорхойгүй. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэдгийг Ч.Х Д.Ж нар зөвшөөрөөд нотариат ороод итгэмжлэл хийж өгөөд хоёулаа гарын үсэг зурсан. Э.Н ийн хувьд Ч.Х , Д.Ж гэдэг хүнийг хуурч мэхлээд хүчээр гарын үсэг зуруулсан юм байхгүй.

Өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байгаа хүн Р.Т , О.Б . Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлж байна. Р.Т , О.Б нар хамтдаа ирээд Өвөрхангай аймгаас хөрөнгө оруулалт орж ирнэ. Үл хөдлөх хөрөнгөө барьцаалаач гэсэн гэж. Хариуцагч зээл авсан уу? авсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна. Гэтэл барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Энэ хүмүүсийн хөрөнгийг зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгээд чөлөөлж өгөх үүрэг Р.Т , О.Б хоёрт бий.

 Зээлээ төлж дуусаад байхад нь барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа юм огт байхгүй. Өмнө жил Д.Ж гуай надтай ирж уулзсан.

Шүүх хуралдаанд О.Б өөрөө орж ирээд бид нар эвлэрье манай аавын улс төрийн хэлмэгдүүлэлтийн мөнгө орж ирнэ.

Энэ мөнгө ороод ирвэл өгье гэсэн. Мөнгө ороод ирсэн өгье гээд би очсон. Д.Ж , О.Б нар хамт ирсэн мөнгөө зээлдэгч нарт өгөө тэгээд тооцоо хийгээд барьцаа чөлөөлөөд өгье гэж хэлсэн.

Гэвч О.Б барьцаанаас чөлөөлүүлэхийг хүсээгүй. Э.Н д өгнө гэсэн мөнгөө Д.Ж гуайд өгсөн.

 Тэгэхээр энэ хүнд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлье гэсэн хүсэл сонирхол байгаагүй. Байраа барьцаанд тавиулсныхаа төлбөрийг авсан. Д.Ж гуай та намайг дуудаад хоорондоо мөнгө төгрөг өгч аваад яваад өгсөн. Үнэхээр байраа алдах гээд байна, чөлөөлж авъя гээд сууж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Ч.Х ын төлөөлөгчийн хэлээд байгаа 2019 оны 09 дүгээр сарын  11-ний өдөр итгэмжлэл олгосон гэдэгт маргахгүй. Итгэмжлэл дуусах сүүлийн өдөр зээлийн гэрээг сунгуулсан үнэн. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай хууль зөрчсөн зүйл байхгүй.

Зөрчсөн бол улсын бүртгэл бүртгэж авахгүй буцаана.

Зээл өгөөч гэж н.Э гэдэг хүнээр дамжуулан ирсэн. Хоёр настай хүн байна зээл олгооч Өвөрхангайд барилга угсралтын ажил хийж байгаа юм байна гэж хэлсэн байдаг.

Хариуцагч ярьсан учраас дахин ярих шаардлага байхгүй. Зээл авсан уу? авсан. Хаана юунд зарцуулсан гэдгээ тайлбарласан. Одоо чухам тооцоолол дээр хэдэн төгрөг өгөх ёстой, хэдэн төгрөг өгөх ёсгүй бэ? гэдэг асуудал. Р.Т , О.Б нар тооцоо нийлснийхээ дараа төлбөрөө төлсөн бол өнөөдөр гуравдагч этгээд ингэж суухгүй байсан. Э.Н ийн хувьд гуравдагч этгээдийг хуурч мэхэлсэн зүйлгүй.

Барьцааны гэрээ хуульд заасны дагуу явагдсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүсэж байна. Энэ үр дагаврыг өөрсдөө мэдэж байсан, гэжээ.

 

8.Хариуцагч Р.Т бие даасан шаардлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэлийг авахдаа итгэмжлэлийн хугацаагаар зээлийн хугацаа байхын байна гэж төөрөгдсөн. 6 сарын хугацаанд барьцаалах эрх дуусгавар болно гэж ойлгож итгэмжлэл авсан. Ч.Х , Д.Ж нар төөрөлдсөн. Энэ барьцааг барьцаалуулагч анх Э.Н дээр авч очиход хэдэн төгрөгийн ямар байр байгаа эсэхийг үзээд 80.000.000 төгрөгт нөхцөл байдал чанар нь болох юмуу гэдгийг хуулийн дагуу үзэх ёстой. Зээлийн барьцаа ямар нөхцөлтэйгөөр явагдаж байгааг барьцаалуулагч, өмчлөгчид мэдэгдэх ёстой.

Тэгэхээр хууль зөрчиж хийгдсэн гэрээ хэлцэл учир барьцааны гэрээг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 207.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа тул 80.000.000 төгрөгийн зээлийг хангалттай төлсөн гэж үзэж энэ байрыг чөлөөлөх үндэслэлтэй гэж бодож байна.О.Б улс төрийн хэлмэгдэгсдэд зориулсан нөхөн олговрын мөнгө орж ирэхэд зээлдүүлэгч дээр очоод 24.000.000 төгрөг өгье барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүсэхэд зөвшөөрөөгүй. 60.000.000 төгрөг нэмж төл гэсэн хариу өгсөн гэдэг.

Миний өмнөх төлсөн мөнгийг тооцохгүй гэсэн. 24.000.000 төгрөг Д.Ж гуайд бэлэн байгаа. Зээлийг нөхөж тооцоод төлсөн тохиолдолд мөнгөө өгөөд байраа барьцаанаас гаргаж авъя гэсэн хүсэлтэй байгаа. 24.000.000 төгрөгийг орохгүйгээр 80.000.000 төгрөгийн зээлийг хангах хангалттай боломж бий. Гуравдагч этгээдийн тавьсан шаардлагыг дэмжиж байна.

Барьцаа хөрөнгийн хувьд төөрөгдөж итгэмжлэлээр зээлийн хугацаа байдаг гэж ойлгосон.

Мөн авч байгаа зээлийн хэмжээг өмчлөгчид зайлшгүй мэдэгдэх энэ хүмүүс эрсдэл байна уу? гэдгийг тооцож үзэж байж энэ гэрээ хэлцлийг хийх ёстой.

Тэгэхгүйгээр хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул эхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Одоо энэ байрыг би мэдэхгүй энэ хүмүүс мэдэж байгаа тул чөлөөлөх эрх энэ хүмүүст байна, гэжээ.

 

          9.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

          10.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нараас М.Ц д олгосон итгэмжлэл, Э.Н , хариуцагч Р:Т, О.Б нартай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, нэхэмжлэгч Э.Н , хариуцагч Р.Т тай 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0 дугаартай Зээл болон гэрээ”, 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, нэхэмжлэгч А.У , хариуцагч Р.Т тай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, Р.Т , О.Б нарын зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ч.Х , Д.Ж нарын О.Б , Р.Т нарт үл хөдлөх хөрөнгөө барьцаалахад олгосон итгэмжлэл

 

         11.Хариуцагч Р.Т ын иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, дансны хуулга, зээлийн гэрээнүүд, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0, 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Өвөрхангай аймгийн Засаг даргын Соёлын яаманд хүсэлт хүргүүлэх тухай албан бичгүүд, бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар

 

         12.Хариуцагч О.Б ы иргэний үнэмлэхний хуулбар, Н.Н д олгосон итгэмжлэл, хариу тайлбар

 

          13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х , Д.Ж нараас итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбар

 

        14.Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн газраас Ч.Х ын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, оршин суух хаягийн мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, Ч.Х , Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 дүгээр байрны 0 тоот, 61.78 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэлтэй эсэх лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Энэ зээл иргэд хоорондын зээл. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагч Р.Т “Зээлдэгч,зээлийн гэрээ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж байгуулсан гэрээ учраас зөвшөөрөхгүй. Биднийг хүчээр тооцоо нийлсэн актанд гарын үсэг зуруулсан.138.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө”, 

 

         4.Хариуцагч О.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н “Хариуцагч зээлийг аваагүй тул төлөхгүй. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн үйл ажиллага эрхлэх эрхгүй атлаа үйл ажиллагаа явуулсан” татгалзлаа илэрхийлж байна.

 

         5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

          6.Нэхэмжлэгч Э.Н ийн зээлийн гэрээний тухайд:

 

             -Нэхэмжлэгч Э.Н , хариуцагч Р:Т, О.Б нартай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, 200.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, Өвөрхангай аймгийн Баян суманд баригдах 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын 30 хувийг хийхэд зориулахаар зээлж, мөнгийг бэлнээр хүлээн авч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Р.Т . О.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Бэлхийн хадат гудамжны 0 тоот, 216 метр квадрат талбайтай, хувийн орон сууц, Р.Т . О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Хан-Уул дүүрэг,0 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 69.95 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

        Дээрх гэрээний хугацааг зээлдэгч Б.Т н хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтөөр 10 сарын хугацаатай буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ.

 

        Мөн нэхэмжлэгч Э.Н , хариуцагч Р.Т тай 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 80.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй төлбөрөө төлөөгүй тохиолдолд Ч.Х , Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 дүгээр байрны 0 тоот, 61.78 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         Зээлдэгч Б.Т н хүсэлтээр гэрээний хугацааг 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтөөр 6 сарын хугацаагаар буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгажээ.

 

        7.Нэхэмжлэгч А.У ын зээлийн гэрээний тухайд:

 

           -Нэхэмжлэгч А.У , хариуцагч Р.Т тай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ болон барьцааны үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалан гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

          Зээлдэгч Б.Т н хүсэлтээр гэрээний хугацааг 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлтөөр 12 сарын хугацаатай буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхээр сунгажээ.

 

       8.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

       9.Тэрээр барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

    

           10.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зориг илэрхийлэн хийсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна гэж үзлээ.        

           

    11.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч ирж мөнгө аваарай гэж хэлээгүй. хариуцагч нар өөрсдөө хүнээр дамжуулан гуйж ирж мөнгө зээлж авсны дараа төлөхгүй гэх шалтаг шалтгаан гаргаж байгааг зөвшөөрөхгүй, гэрээний үүргээ биелүүлэх ёстой”, хариуцагч нар “нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхлэж мөнгө хүүлсэн, хүчээр гарын үсэг зуруулсан тул зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

  

    12.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заажээ.

 

            13.Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл авснаа хүлээн зөвшөөрч, эвлэрэх хүсэлтийг гарган зээлийн төлбөрөөс төлж, гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ бичгээр гаргасан үйл баримтад маргахгүй байх тул зээлээ төлөх үүрэгтэй байна.

 

  14.Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

           15.Иймээс нэхэмжлэгч нарын зээлийн тооцооллыг бодоход:

               -Нэхэмжлэгч Э.Н зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 583.000.000 төгрөгийг нэхэмжилснээс:

                -200.000.000 төгрөгийн сарын хүү 5 хувь байна.

                 Үүнээс төлөх ёстой үндсэн зээл 200.000.000 төгрөг

                 -200.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 5 % = 10.000.000 төгрөг / сарын хүү/

                 -10.000.000 төгрөг /сарын хүү/ х 16 /сар /= 160.000.000 төгрөг

                 -Алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 100.000.000 төгрөг

                 - Гэрээний сунгалт 10 сар 100.000.000 төгрөг

                 -200.000.000 төгрөг /үндсэн зээл/ + 160.000.000 төгрөг /зээлийн хүү/ + 100.000.000 төгрөг /алданги/ = 360.000.000 төгрөг болж байна.

 

                 -80.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 5 % = 4.000.000 төгрөг / сарын хүү/

                 -4.000.000 төгрөг /сарын хүү/ х 12 сар =48.000.000 төгрөг /хүү/

                 -Алданги 40.000.000 төгрөг

                 -80.000.000 төгрөг /үндсэн зээл/ +48.000.000 төгрөг /хүү/ +40.000.000 төгрөг /алданги/ = 168.000.000 төгрөг

                 -360.000.000 төгрөг + 168.000.000 төгрөг+100.000.000 = 642.000.000 төгрөг үүнээс хариуцагчийн төлсөн хүүг хасаад мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 542.000.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилснээс хариуцагч Р.Т , О.Б нараас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 дугаартай 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 402.000.000 төгрөг, хариуцагч Р.Т ас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19/35 дугаартай 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 140.000.000 төгрөг нийт 542.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н д олгож,

          

            -Нэхэмжлэгч А.У зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 145.000.000 төгрөгийг нэхэмжилснээс:

            -Үндсэн зээл 60.000.000 төгрөг, сарын хүү 5 хувь

            -60.000.000 төгрөг х 5 хувь = 3.000.000 төгрөг / сарын хүү/

            -3.000.000 төгрөг х 15 сар = 45.000.000 төгрөг / 15 сарын хүү/

            -Алданги 30.000.000 төгрөг

            -60.000.000 төгрөг /үндсэн зээл/+45.000.000 төгрөг /хүү/ +30.000.000 төгрөг /алданги/ = 135.000.000 төгрөг үүнээс хариуцагчийн хүүд төлсөн 9.000.000 төгрөгийг хасаад 135.000.000 төгрөг-9.000.000 төгрөг = 126.000.000 төгрөгийг хариуцагч Р.Т ас гаргуулж, нэхэмжлэгч А.У д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ. 

 

     16.Хариуцагч нар Х.О т зээлийн төлбөрийн мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ шийдвэр түүнтэй холбоотой нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

             17.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х , Д.Ж нар, хариуцагч Э.Н , А.У , О.Б , Р.Т нарт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагын тухайд:

 

            18.Хариуцагч Р.Т , нэхэмжлэгч Э.Н тэй 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 80.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х , Д.Ж нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр Р.Т д Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасныг үндэслэн Ч.Х , Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 дүгээр байрны 0 тоот, 61.78 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ байгуулах, холбогдох бичиг баримт хүлээн авах, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгийн газарт бүрэн төлөөлөх, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосноор барьцааны гэрээ байгуулсан нь зохигчид, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

 

       19.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ж , Ч.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Бид итгэмжлэл олгосон. Р.Т ын зээлээс төлсөн хэмжээнд байрыг суллаж өгөх боломжтой. Охиныхоо амь насны оронд авсан байр тул чөлөөлүүлэх хүсэлтэй байна”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц “Ч.Х , Д.Ж нарын аль алиныг нэхэмжлэгч нар танихгүй уулзаж байгаагүй. Харин Р.Т , Д.Ж нар уулзаж итгэмжлэл олгосныг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан. Зээлээ төлбөл бидэнд байрыг суллаж өгөхгүй гэх шалтгаан байхгүй. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн тул шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

        20.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ болон хариуцагч Р.Т д олгосон итгэмжлэл хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын татгалзлаа баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй тайлбар үндэслэлгүй байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.798.300 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.126.566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 3.655.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     
      115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т , О.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 402.000.000 төгрөг, хариуцагч Р.Т ас 140.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н д, хариуцагч Р.Т ас 126.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.У д олгож, үлдсэн 10.000.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ж , Ч.Х нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Р.Т . О.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Бэлхийн хадат гудамжны 0 тоот, 216 метр квадрат талбайтай, хувийн орон сууц, Р.Т . О.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 69.95 метр квадрат талбайтай, 3 өрөө орон, Ч.Х , Д.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 дүгээр байрны 0 тоот, 61.78 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.798.300 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.126.566 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас нараас улсын тэмдэгтийн хураамж 3.655.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА