Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04118

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04118                   Улаанбаатар хот

 

     

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.394.386 төгрөг 61 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад     

        

         

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 370.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.     

        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

        

Нэхэмжлэгч “О  ББСБ” ХХК, хариуцагч С.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.394.386 төгрөг 61 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Т 

-2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг

             -2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг

             -2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг

               -2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг

               -2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг

             -2024 оны 05 дугаар  сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг

-2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг

-2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг

                        -2024 оны 08 дугаар  сарын 20-ны өдөр 5.394.386 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 0дүгээр хороо, Б  /17050/ Дүнжингаравын гудамжны 0 дугаар байрны зоорийн давхрын 0 тоотод байрлах 0 метр квадрат талбайтай авто зогсоолоор  хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.921 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 309.921 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА