| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0010/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/15 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/15
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Ж.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Ж-ны Т холбогдох эрүүгийн 1727000950055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Ө овгийн Ж.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах “Хужирт рашаан” сувилалын байранд Н.Долгорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн албан үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, Хужирт сумын Цагдаагийн тасгийн албаны эд хогшлийг эвдэж, барилга байгууламжинд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Би Долгортой эвлэрсэн, цагдаагийн байрны эвдэлж гэмтээсэн хаалганы шилийг шинээр хийж, сандалыг авч өгсөн. Миний хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Н.Д-ын өгсөн “...Би Улаанбаатар хотод амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Ж.Тын хамт Хужирт рашаан сувилалд эмчилгээ хийлгэхээр ирсэн. Би тухайн үед айсандаа Ж.Тыг чи боль хүн аллаа гэж хэлсэн чинь та 2 ямар холбоотой юм гээд над руу дайраад өрөөндөө байсан цэнхэр өнгөтэй хар тавцантай пивор сандалыг аваад миний толгой руу 3-4 удаа цохьсон би орон дээр унаад доошоо хараад 2 гараараа нүүрээ хамгаалсан. Ж.Т гуталтайгаа гарч ирээд миний толгой дээр хөлөөрөө 5-6 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгсэн Хужирт рашаан сувилалд эмчилгээ хийлгэж байсан нэг залуу өрөөнд орж ирээд энэ хүн чинь үхчихсэн юм биш үү гэсэн. Түвшинбаяр энэ яахаараа үхдэг юм гээд Батмандахад бид 2-ыг орхиод орж ирсэн залуутай хамт гараад явсан. Тухайн үед миний ухаан санаа балатрсан нэг мэдсэн өрөөндөө ганцаараа байсан.
2017.12.28-ны өдрийн Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасан арга хэмжээг авч өгөхийг хүсч байна. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-47 дугаар хуудас/
Хохирогч Ц.Б-ийн өгсөн: “..Батбаяр бид 2 түүнийг хамжиж байгаад гавалсан чинь гавтайгаа коридорт байсан сандлыг өргөөд орилоод яваад байхаар нь газар тавь наад сандалаа эвдэллээ гэхэд шаардлага биелүүлээгүй Бямбацэрэнгийн өрөөний цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан. Тэр үед Ж.Т нь бид нарт хандаж хэлэхдээ та нарыг ажилгүй болгоно пизда нар минь гээд элдвээр доромжилж ажлын коридор дотор шүлс цэрээ хаяад би шүүгчийн хүүхэд шүү гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/
Хохирогч Д.Батбаярын өгсөн: “...Та нарыг ажилгүй болгоно. Дарга нараа дууд пизда нар минь би шүүгчийн хүүхэд гээд хэл амаар доромжилж заналхийлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Бямбацэрэнгийн өгсөн: “...2017.11.28-ны өдөр 01 цагийн орчим Хужирт сумын Цагдаагийн тасагт Хужирт рашаан сувилал дээр Долгор гэх эмэгтэй Түвшинбаяр гэх эрэгтэйд зодууллаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хужирт сумын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа цагдаагийн дэд ахлагч Ц.Базарваань, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Батбаяр бид 3 Хужирт рашаан сувилал дээр очиход 1 байрны жижүүрийн өрөөнд Долгор гэх эмэгтэй сууж байсан. Уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад надтай хамт Улаанбаатар хотоос эмчилгээ хийлгэх гэж ирсэн Ж.Т гэх эрэгтэй архи уугаад намайг зодсон гэсэн. Ж.Тыг хаана байгаа талаар асуухад өрөөгөө цоожлоод гараад явсан. Бид 2 Хужирт рашаан сувилалын 1 дүгээр байрны 312 тоотод 2-уулаа байгаа юм гэсэн. 2017.11.27-ны орой Ж.Тын найз болох 2 эрэгтэй хүн Хархорин сумаас Түвшинбаярыг эргэж ирсэн юм. Тэд нар 312 тоот өрөөнд архи уусан. Ж.Т согтоод намайг хэл амаар доромжилж цохиж, зодсон гэж хэлсэн. Би Түвшинбаярыг гараад явсан гэж хэлсэний дагуу хамт явсан цагдаагийн 2 албан хаагчийнхаа хамт Хужирт Рашаан сувилалын хашаан дотор хайсан тэгэхэд Ж.Т цагаан өнгийн Тоёото кровн маркын автомашин дотор ганцаараа сууж байсан. Тухайн үед Ж.Т их согтолттой байсан. Бид 3 түүнийг цагдаагийн тасаг руу авч очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104, 105 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах “Хужирт рашаан” сувилалын байранд Н.Долгорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн албан үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, Хужирт сумын Цагдаагийн тасгийн албаны эд хогшлийг эвдэж, барилга байгууламжинд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Жаргалсайханы Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Жаргалсайханы Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Жаргалсайханы Түвшинбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Т-ын 300.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг “Банд ЭЛ ТИ Е” нэртэй шаргал өнгийн гар утас, 300.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг “ЭС-6” нэртэй шаргал өнгөтэй гар утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн пивор сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Тт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА