Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.д холбогдох эрүүгийн 21310010133 дугаартай 175/2021/0104/Э индекстэй 3 хавтас хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт , Монгол Улсын иргэн. 10 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн сум, 1 дүгээр баг, Хонгор морьт 1 дүгээр хэсгийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны оройн Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг, Орхон хүнсний дэлгүүрийн орчим авто зам дээр хохирогч *******тай харилцан цохилцож, гараараа түүний цээжин тус газар цохиж, газарт унаган түүний тархинд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бат-Очирын ыг 15000  нэгжтэй   тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын  шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  нэхэмжлэлээс  нотлох баримтын шаардлага хангахгүй  7400 төгрөгийн нэхэмжлэлийг  хангахгүй орхиж, пиптид буюу эм бэлдмэлийн үнэ 4.250.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 352.972 төгрөгийг хохирогчид гаргуулж олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шатанд төлж барагдуулсныг дурьдан,

Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шүүгдэгч *******ы нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь  хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

1.2021 оны 07 дугаар сарын 13-ны орой ******* нь *******ын толгойн баруун чамархай орчимд цохьсон, ******* нь *******ын толгойн зүүн тал руу цохисны улмаас *******ын биед тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун хацрын нум ясны далд хугарал, баруун зулай, чамархайн хуйх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан.

Хохирогч ******* нь дээрх нэр бүхий 2 хүнд зодуулсан, тухайн өдөр болсон үйл баримтын талаар маш тогтвортой мэдүүлж ирсэн ба түүний мэдүүлэг нь шинжээч эмчийн дүгнэлтээр давхар нотлогдсон.

Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Ингэхдээ шүүгдэгч *******ы “...Доржбаатар тэр машин дээр очиж хүмүүстэй мэндлээд машины ард ороод суусан, би нэлээн хүлээсэн, эхлээд явах уу гэхэд байж бай гээд машинд юм яриад суугаад байсан”, гэрч *******гийн “...Доржбаатар Орхон дэлгүүрийн ойролцоо машинтай хүмүүстэй юм яриад зам дээр зогсож байхаар нь би гэртээ харья гээд аваад явсан”, гэрч *******ы “...Орхон дэлгүүрийн ойролцоо зогсож байхад Доржбаатар, нар ирээд Доржбаатар манай машинд суугаад мэнд мэдээд юм ярьсан, гэтэл араас нь ирээд юм ярих шиг л болсон”, гэрч *******ын “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн муудсан байсан бөгөөд нэг мэдэхэд ******* газар уначихсан байсан” гэх хоорондоо харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг үнэн зөв гэж үнэлсэн.

Хохирогч ******* нь өөрийнх нь эрх чөлөөнд хэн ямар байдлаар хэрхэн халдсаныг тодорхой мэдүүлсэн үйл баримт нь өөр ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгааг дүгнээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасныг зөрчсөн, гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг хууль зүйн дүгнэлт хийж үгүйсгээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдсон.

2.Шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг зөвшөөрөх боломжгүй, шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирохгүй байна.

Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл биедээ авсан, уг гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг шүүх эмнэлгийн шинжээч эмч мэдүүлэгтээ тодорхой дурьдсан, хохирогч тухайн гэмтлийн улмаас удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, тухайн өдөр өмсөж явсан хохирогчийн хувцаснуудаас цус илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад эд мөрийн баримтыг шүүхэд хүргүүлээгүй, уг эд мөрийн баримтыг хэрхсэн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт огт дурьдаагүй нь ойлгомжгүй, ял хөнгөдсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...7 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийн хоорондох тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар байрлах дэлгүүрийн камерын бичлэгийг аваад үзэхэд ганцхан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн бичлэг нь хадгалагдаагүй хэр нь бусад нь цаг үеийн бичлэг нь хадгалагдсан байна. Энэ камераар хэн оролдсон талаар гэрчийн мэдүүлэг авсан байдаг тэгтэл тэр дэлгүүрийн эзний дүү  нь тухайн үед ирээд танай камерыг шалгаадхая гэж хэлсэн байдаг нь гадны хүн оруулж ирээд байдаг. Хувцасны талаар 668,000 төгрөгийн хувцас байгаа. Миний тухайн үед өмсөж явсан бүх хувцас байхгүй гэхэд хувцас нь байхгүй учраас үнэлгээ тогтоохгүй гэж Ашид билгүүн компани хэлсэн. Ариунбаяр өөрөө өмд малгай, футболка, гээд өмсөж явсан бүх хувцасныхаа үнийг мэдүүлэхэд шүүх ямар хувцас байх нь тодорхойгүй гэсэн. Гэтэл Дэмбэрэлсайханг гэрчээр асуухад тэр хүний хувцас нь цус болчихсон учраас сэжиглээд хог руу хаясан гэж хэлсэн. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа ном журмынхаа дагуу явагдсан байсан бол энэ хувцсыг аваад үзлэг хийж ямар хэмжээний цус гарсан, ямар хэмжээний гэмтэл учирсан талаар дүгнэлт хийх боломжийг устгасан. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. ... Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг яагаад энэ хүн устгасан бэ? Сэжиглээд устгасан гэхээр субьектив санаа нь ямар байна гэдгээр хандаж байна уу эсхүл зүгээр мэдүүлэг аваад энэ асуудлыг орхиё гэж бодсон уу мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой тоймтой үйл ажиллагаа явуулаагүй. Аль болох нэг хүн гэмт хэргийг үйлдсэн болгоод энэ олон гэмтлийг нэг хүн учруулах боломжгүй. ы хэлдгээр намайг савах гэж байгаад хойшоо саваад унасан гэдэг нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжгүй. Тэгэхээр бусад гэмтлийг хаана авсан болохыг тогтоож чадаагүй. Аринбаярын мэдүүлэг дээр Доржбаатар, ийм ийм үйлдэл хийсэн гээд детальчилаад мэдүүлсэн байхад хохирогчийн мэдүүлэг яагаад ач холбогдолгүй болж байна вэ ? үгүйсгэж байгаа ямар нотлох баримт байна вэ ? энэ талаар шүүхийг шийтгэх тогтоолд огт дурдаагүй.

Ариунбаяр өнөөдрийг болтол эмчилгээтэй байна цаашид ч эмчлэгдэнэ. Харин ч амь насаа алдчихаагүй, нэг хүний амь нас хохироогүй байгаад нь талархаж байна. Хохирогч 9,352,972 төгрөгийг авсан. Цаашид эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгаа. Шүүхээс ийм  шийдвэр гарч байгаа ч Ариунбаярын хувьд амь нас нь дээсэн дөрөө нь дээр байгаа.

...15 сая төгрөгийн торгуулийн ял гэдэг бол хүний эрүүл мэндтэй дүйцэхгүй ялын бодлого дээр шүүх дүгнэлт хийж чадаагүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Анхан шатны шүүхээс *******д оногдуулсан ял шийтгэл тохирсон, өөрөөр хэлбэл түүнд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шалтгаан, сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн шинж чанар,хир хэмжээ, үйлдэл, үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байгаа зэрэгт нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж ял, шийтгэлийг оногдуулжээ. Хэдийгээр хохирогч ******* нь хэрэг шалгагдаж байх явцад олон удаа өөр өөрөөр мэдүүлж байсан боловч гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр уг хэргийг шүүгдэгч Б. бусадтай бүлэглэж бус дангаараа үйлдсэн нь бүрэн тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч талын зүгээс нэмэлтээр шалгуулах хүсэлт бүрийг нь анхаарч тухай бүр ажиллагаа хийлгэн, хүсэлтийг нь хангаж ирснийг дурьдах нь зүйтэй. Энэ учраас хэрэг мөрдөн шалгах хугацаа нилээд сунжирч ирсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж хохирогч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдсон гэж үзнэ гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тохирсон дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 10000 нэгжээс 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр *******д холбогдох эрүүгийн 21310010133 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хохирогч *******ын зүгээс гаргасан “...надад учирсан гэмтлийг ******* бусадтай буюу *******тай бүлэглэж учруулсан байхад ганцаараа үйлдсэнээр шүүх дүгнэж хөнгөн ял шийтгэл оногдуулсан, эд мөрийн баримтаар хураагдвал зохих зүйлс хураагдаж ирээгүй алга болсон, анхан шатны шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасныг зөрчсөн, гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг хууль зүйн дүгнэлт хийж үгүйсгээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ы гэм бурууг хэлэлцэж, түүнийг  2021 оны 07 дугаар сарын 13-ны оройн Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг, Орхон хүнсний дэлгүүрийн орчим авто зам дээр хохирогч *******тай харилцан маргалдаж улмаар түүний цээжин тус газар цохиж, газарт унаган түүний тархинд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

а.Хохирогч *******ын анхан шатны шүүх хуралдааны шатанд өгсөн  “...Энэ үед Доржбаатар баруун чамархай хавьд цохих шиг болсон, нь зүүн тал руу цохисон шиг санагдаж байна. Энэ бүгдийг Дэмбэрэлсайхан харсан гэж бодож байна. Тэгээд миний ухаан санаа орж гараад л байсан. Нааш цаашаа их авч явсан. ....Доржбаатар намайг цохисон, надад ганц гэмтэл учруулсан юм бол бусад гэмтлийг хэн учруулсан юм бэ? Эд нарын үнэн юм бол яагаад тэр дор нь эмнэлэг цагдаа дуудаагүй юм бэ? ....Миний биед олон тооны гэмтэл учирсан, эд намайг газар сууж байхад тал талаас өшиглөөд байх шиг байсан. Миний өмсөж явсан хувцас яасан, 22 цаг хүртэл намайг хаана байлгасан бэ? ....Би байнга эмчилгээ хийлгэж байгаа, хойшид байнга эмчилгээ хийлгэнэ, Энэ хэргийг ганцаараа үйлдээгүй тул дахин шалгаж өгнө үү....” гэх,

б.Гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн  “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүүхдүүдтэйгээ Сайхны хөтөл гарчихаад буцаад явж байхад манай нөхөр Доржбаатар хүмүүстэй юм яриад Орхон дэлгүүрийн ойролцоо зогсож байхаар нь гэртээ харъя гээд аваад явсан, тухайн үед 17 цагийн орчим байсан, түүнээс хойш гэрээсээ гараагүй...” гэх,

в.Гэрч *******ы шүүх хуралдаанд өгсөн “...Орхон дэлгүүрийн ойролцоо зогсож байхад Доржбаатар, нар ирээд юм ярих шиг болсон гэтэл Ариунбаяр миний машины түлхүүр багаж хийдэг уутыг аваад руу далайх шиг болсон би машинаас буугаад тойроод очиход Ариунбаяр зам дээр унасан толгойноос нь бага зэрэг цус гарч байсан. Би юу болов гэхэд эмнэлэг дуудах уу цагдаа дуудах уу гэхээр нь би гайгүй байхаа гэж машиндаа Ариунбаярыг оруулсан. , Доржбаатар нар тэгээд яваад өгсөн. Машинд оруулсны дараа Ариунбаяр хурхираад хааяа нэг ганц нэг юм яриад байхаар нь би унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Батцэнгэл мөн машинд унтаад байсан. ....Тухайн үед Ариунбаярыг гэрт нь оруулахдаа арай гэж авч орсон тэгэхэд хөл гар нь хөхөрсөн байж магадгүй, эхнэр хүүхдэд нь , Доржбаатар нар байсан гэж хэлсэн. Тэгэхээс Доржбаатар зодсон гэж хэлээгүй...” гэх,

д.Гэрч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би Батцэнгэлтэй мэнд мэдээд машинд сууж байхад Жагаа явъя гээд ирсэн, энэ үеэр Ариунбаяр нь руу юм аваад цохих шиг болсон гэтэл Ариунбаяр газар унасан. Би нь Ариунбаярыг цохихыг хараагүй. Гэтэл удалгүй манай эхнэр хүүхдүүд Сайхны хөтөл ороод ирж явна гээд надтай таарч, би эхнэр хүүхдүүдтэйгээ цуг явсан. Тухайн үед 17-18 цагийн орчим болж байсан байх, үүнээс хойш би эд нартай таараагүй. Би Ариунбаяртай маргаагүй, зодож цохиогүй....” гэх

е.Гэрч *******ийн шүүх хуралдаанд өгсөн “...Ариунбаярыг зодсон, зодуулсан талаар огт мэдээгүй, дараа нь сонсож мэдсэн...” гэх мэдүүлгүүд

ё.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6584 тоот “...*******ын биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 83-85/,

ж.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай эмнэлэгт 2021 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. ..уг хүн гавал тархины хүнд битүү гэмтэл тархины суурь яс хугарсан, баруун тал чамархай, зулай хэсэгт тархины эд няцарсан зэрэг тархинд олон тооны гэмтлүүдтэй байсан. Уг гэмтлүүд нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүнд зодуулсны улмаас үүссэн гэсэн. .....Өвчний түүхэнд мөр гэмтсэн талаар тусгагдаагүй байна, мөр гэмтсэн бол өвчний түүхэнд тусгагдах ёстой. Тархины гэмтлүүдээс өөр гэмтлүүд байгаагүй...” гэх /2 дугаар хх-ийн -99/,

з.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн хүний өвчний түүхээс харахад тархины маш хүнд гавал ясны хугарал, тархины цус харвалт, цус хуралттай, тархины эд няцарсан оноштой эмийн эмчилгээ хийгдээд гарсан. Өвчний түүхээс үзэхэд тухайн хүнд тухайн үед эрүү хэсгээр хөхрөлттэй, хоёр гаранд хөхрөлттэй гэсэн гэмтлүүд тусгагдсан байна. Түүнээс хугарсан гэмтэл байгаагүй буюу тогтоогдоогүй байна. Мөрөнд болон бусад мөчдөд хугархай учирсан бол оношлоод өвчний түүхэнд тусгаад зохих эмчилгээ, үйлчилгээ хийгдээд явах байсан...” гэх /2 дугаар хх-ийн 101-102/

и.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 419 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 129-131/,

й.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 574 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 141-143/,

к. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3397 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 160-162/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Шүүх шүүгдэгч *******ы үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч ******* нь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, түүний эрх чөлөөнд санаатай халдаж биед нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон түүнд торгох ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа бөгөөд ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.   

Хохирогчид хүнд гэмтэл учирсан талаар талууд маргаангүй харин уг гэмтлийг шүүгдэгч ******* дангаараа учруулаагүй, *******тай бүлэглэж үйлдсэн гэж хохирогч мэдүүлдэг боловч энэ нөхцөл байдал хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нотлогдоогүйн дээр улмаар түүнтэй хамт явсан гэрч *******, ******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, гэрч *******ыг тухайн үед эхнэр ******* авч явсан байдал нотлогдсон, тухайн үйл баримт болсноос хойш дахин тааралдаж зодсон талаар мэдүүлсэн хохирогч *******ын мэдүүлэг үгүйсгэгдсэн байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болох хохирогчийн өмсөж явсан хувцас, машины суудлын бүтээлэг зэрэг эд зүйлсийг гэрч ******* хогийн саванд хийж хаясан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн ба уг эд мөрийн баримт байж болох эд зүйлсийг олж хураан авах боломжгүй, мөн хэрэг болсон гэх газар буюу сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон дэлгүүрийн гадна талын ажиглалтын камер тухайн өдөр бичлэг хийгдэж хадгалагдаагүй зэрэг нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шалгах нь ач холбогдлоо алдсан гэж үзэв.   

Хохирогчийн зүгээс цаашид гаргах эмчилгээний зардал, болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүх нээлттэй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч *******ыг тухайн гэмтлийн улмаас нэхэмжилсэн пептид буюу биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болсон эсэх нь нотлогдоогүй, уг үйл явдлаас өмнө худалдан авсан байдал нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                        ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                               ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ