Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0819

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигинхуладуут овогт Гунаажавын Жадамба, РД:УУ57032617, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, Г.Цэвэлээ, өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Жамбалсүрэн,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Ганбатын Гансэлэм, РД:УШ87031815, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсайхан, Д.Жаргалсайхан нарын хоорондын “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, нэхэмжлэгч Г.Жадамбын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нэхэмжлэгч Г.Гансэлэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсайхан, Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар (хуучнаар 2 дугаар) хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Жадамбад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.(Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна) дахь хэсэгт заасныг зөрчсөн байна ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” гэж шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/6406 тоот албан бичгээр иргэн Г.Жадамбад ажлын хэсгийн хурлын шийдвэрийг хүргүүлсэн байна.

1.3. Г.Жадамбаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.4. Г.Гансэлэмээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-06/7036 тоот албан бичгээр “дээрх ажлын хэсэг иргэн Г.Гансэлэм, Г.Жадамба нарын газрын маргаантай асуудлыг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх дүгнэлт гарсан байх тул таны гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн.

1.5. Г.Гансэлэмээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

1.6. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/2005 дугаар захирамжаар 128/2024/0076/З, 128/2024/0222/З индекстэй захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Г.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн С.Ганбат, түүний эхнэр С.Ариунаа нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж Цагдаагийн Ерөнхий газрын 201 дүгээр ангийн зүүн талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2003 онд Тээвэр хөгжлийн банканд зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадаагүй тул 2008 онд шүүхийн шийдвэрээр хураагдаж Тээвэр хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Г.Жадамба миний бие худалдаж авсан ба 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Жадамба би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж Цагдаагийн Ерөнхий газрын 201 дүгээр ангийн зүүн талд байрлах Капитал банкны Эд хөрөнгийн эрхийн 000035638 дугаар бүхий гэрчилгээтэй, 308 м.кв бүхий бүхий амины орон сууцыг худалдан авсан тул газрын кадастрыг баталгаажуулж миний нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаж өгсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар өмнөх эзэмших байсан газартай хамтатгаж 800 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж одоог хүртэл эзэмшиж байгаа болно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Г.Жадамбад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/6406 дугаартай “Ажлын хэсгийн хурлын шийдвэр хүргүүлэх тухай” албан тоот ирүүлсэн. Уг албан бичигт “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар /хуучнаар 2 дугаар/ хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Жадамбад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан таслан зогсооно/ дэх хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх дүгнэлт гарсан байна...” гэж дурьджээ.

Тухайн ажлын хэсэг маргаан бүхий газар дээр хэмжилт хийгээгүй, шинжээч томилж газрын давхцал бүхэлдээ эсвэл зарим хэсгээр давхцал үүссэн талаар ямар нэгэн баримт нотолгоогүй дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, газрын маргааныг шийдвэрлэхдээ мэдээлэл агуулсан баримт бичиг, маргааныг шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт нотолгоог тусгай мэдлэг шаардагдах шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй, хэмжилт хийхгүйгээр давхцалтай байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар өмнөх эзэмшиж байсан газартай хамтатгаж 800 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газрыг Ажлын хэсгийн дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул миний бие уг газрыг эзэмших эрхгүй болсон гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Маргаан бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч миний Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар олгосон 800 мкв газрыг эзэмших эрх сэргэх юм.

Нэхэмжлэгч Ажлын хэсгийн дүгнэлтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргад гомдол гаргаагүй. Учир нь Нийслэлийн засаг дарга Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгох эрх бүхий этгээд биш гэж үзсэн тул гомдол гаргаагүй болно. Харин Ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсэг өөрөө, эсхүл шүүх хүчингүй болгох эрхтэй гэж үзэж нэхэмжлэх гаргасан” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Г.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлын хэсгийн дүгнэлт гарахад хууль болон Г.Жадамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Гарсан дүгнэлт нь эрх зүйн нотлох баримтад үндэслээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0830 гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн тогтоох хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийн 90 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 90 хоногийн хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дахин эрх зүйн акт гаргаагүй. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгүүлэх байгууллагаар гүйцэтгүүлэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа дуусгавар болсон. Нэгэнт шүүх дүгнэлт гаргаад, тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байхад дахин Г.Гансэлэмийн гомдлын хүлээж аваад, дахин шүүхэд маргаан үүсгээд байгаа. Өөрөөр хэлбэл, урьд гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгээд дахин маргаан үүсгээд ажлын хэсгийн дүгнэлт гаргаад байгаа. Энэхүү гаргасан дүгнэлт нь Г.Жадамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Тухайн ажлын хэсгийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны А/188 дугаар захирамжаар Г.Гансэлэмд эзэмшүүлэхийг даалгасан асуудалтай холбоотой, иймд С.Ганбатад А/188 дугаар захирамжаар хэдэн жилийн хугацаатай, яаж олгоод өнөөдөр хүчин төгөлдөр байгаа вэ? Ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ А/188 дугаар захирамж өнөөдөр хүчин төгөлдөр үү? Дүгнэлтээс харвал 2 зүйл байгаа. Хүчинтэй гэж яриад байгаа, гэтэл хурлын тэмдэглэлээс үзвэл Нийслэлийн Засаг даргын захирамжийг дүүргийн Засаг дарга сунгах ёсгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж 2 салаа утгаар маргаан бүхий акт гараад байгаа. Иймд яг юуг үндэслээд давхцал байгаа талаар тодорхой тусгаагүй. Тодорхой тусгаагүй учраас Г.Жадамбын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа.

Давхцалтай холбоотой маргааныг зөвхөн 2020 онд шийдвэрлээгүй, хэд хэдэн шүүхүүдээр шийдвэрлээд үндэслэх болон тогтоох хэсэгт тодорхой дурдаж өгсөн. Энэхүү маргааныг шүүх болон газар зохион байгуулалтын ажлын хэсгийн шийдвэрүүд шийдвэрлэсэн байгаа. Шийдвэрлэгдсэн байхад дахин дахин уг маргааныг шүүхийн шийдвэр, тогтоолоос илүүтэй байдлаар дахин маргаан үүсгэж яваад байгаа нь үндэслэлгүй, эрх зүйн акт гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Г.Жадамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэж ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

2.3. Нэхэмжлэгч Г.Жадамбын өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт 3 сар буюу 90 хоногийн хугацаа өгсөн, энэ хугацааг хэтрүүлээд өмнөх ажлын хэсгийн санал, дүгнэлт хүчингүй болсон. Иймд уг асуудал дуусаж байгаа. Тэрнээс биш аливаа нэг байгууллагад шүүхээс дахин шинэ эрх зүйн акт гаргах эрхийг олгоод байхад үүнийг хэрэгжүүлэхгүйгээр дахин уг актыг гаргаад байдаг, ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болголоо гэхэд дахин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаас дахин ажлын хэсэг байгуулаад дахин дүгнэлт гаргахаар хэзээ энэ маргаан дуусах вэ? Хуульд заасан заалт нь хугацаа олгоод дахин акт гаргахыг даалгаад байгаа. Иймд уг актыг хугацаандаа гаргаагүйгээр асуудлыг шийдвэрлээд цэг тавигдсан. Уг асуудлыг өмнө авч хэлэлцэхэд шүүхэд шинжээчийн дүгнэлт болон бусад асуудлууд яригдаж, нотлох баримтаар авагдаж шийдэгдсэн асуудлууд байгаа.

Энэхүү маргааны эх үүсвэр нь 1997 онд анх захирамж олгогдож, 2002 онд 5 жилээр сунгагдсан асуудал байгаа. Үүний дагуу 2007 онд хугацаа нь дуусаж байгаа. Иймд 2008 оны 188 дугаар захирамж гээд огт хэрэгт байдаггүй, үзэгдэж харагддаггүй уг нотлох баримтын талаар ажлын хэсгийн дүгнэлтэд талуудад маргалдсан зүйл байдаггүй, гаргаад ир гэхээр байдаггүй. 2013 онд гэрчилгээ нөхөн олгох, хүчингүй болгох гээд байгаа, үүнд Нийслэлийн Засаг дарга 2008 оны 188 гэж байгаа гэтэл мөн энэхүү захирамж байхгүй. Логикоор харвал 2002 онд 5 жилээр сунгагдсан газар 2007 онд хугацаа нь дуусаж байгаа. Үүнтэй холбоотой газар эзэмшихийн тулд иргэн, хуулийн этгээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан газар эзэмших эрхийн гэрээ байх ёстой, гэтэл энэ гэрээ мөн нотлох баримтаар гарч ирдэггүй. 1 жилийн дараа 2008 оны 188 дугаар захирамжаар хугацаа сунгагдана гэсэн ойлголт байхгүй. Хэрэв байвал гол нотлох баримтууд гарч ирэх ёстой.

2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээнд өвлүүлж байгаа тоот, шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18А288 тоот шийдвэртэй. Үүнд Г.Жадамбаад олгоод байгаа газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 801 дүгээр ангийн зүүн талд гэж байгаа. С.Ганбатын газар 805 дугаар ангийн зүүн талд гэж олгогдсон. Эдгээр 2 газрын кадастрын зургийг авч үзвэл 1.2 км зайтай газар байгаа, байршлын хувьд. Өвлөх эрхийн гэрчилгээнд заагдсан өвлүүлж байгаа газрын хаяг, тоот, шийдвэрүүд нь манай нэхэмжлэлтэй болон Г.Жадамбын эзэмшиж байгаа 2011 оны 51 дүгээр захирамжтай огт хамааралгүй зүйл байна. Г.Гансэлэм өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд нэхэмжлэл гаргаад явна гэвэл өвлөх эрхийн гэрчилгээнд заагдсан тушаалаар олгогдсон газрын асуудлыг өвөлж авах учиртай, энэхүү асуудал энд байхгүй. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан. Үүнтэй холбоотой удаа дараагийн Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол бүгд авагдсан. Хуулийн заалтыг нэхэмжлэгч Г.Гансэлэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансэлэмийн зүгээс гаргаж байгаагүй гэдэг зүйлийн тодотгож яриад байгаа. Г.Гансэлэм байна уу, Г.Жадамба байна уу хамаагүй, нэхэмжлэлд заасан үйл баримт захиргааны үйл ажиллагааны талаар гэж заасан. Иймд нэхэмжлэгч хэн байх нь хамаагүй, тухайн Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжийн Г.Жадамбад холбогдох хэсгийг гэдгийг шүүх дүгнээд эцэслэн шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн шийдвэрийн Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны тогтоол байгаа. Үүнд нотлох баримтуудыг цуглуулаад, тогтоолын хянавал хэсэгт хариуцагчийн 2008 оны захирамж нь хууль ёсны тул түүнийг үндэслэн гарсан гуравдагч этгээд Г.Жадамбад хамааралтай 2009 оны 162, 2011 оны 51 дүгээр захирамжууд нь хууль ёсны юм гээд Монгол Улсын дээд шүүх уг үйл баримтыг дүгнээд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн хүчин төгөлдөр магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ, хэрэгт авагдсан нотлох баримтад Баянзүрх дүүргийн эсхүл С.Ганбатын эзэмшиж байсан 500 мкв газрыг өвлүүлсэн гэсэн үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Иймд Оюуны өмчийн харилцааны даргын 2013 оны 306 дугаар бүхий А/281 дүгээр тушаалаар олгогдсон газар гэж байгаа. Уг газар нь хаана, ямар газар олгогдсон талаарх асуудлаар өвлөх эрхийн асуудал яригдана, Г.Жадамбатай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхэд эргэлзээтэй байна. Энэ маргаан шүүхээр шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, мөн хэрэгт авагдсан баримтуудаар Г.Жадамбын нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр уг тушаал хүчингүй болсон. Дахин дүгнэлт гаргалаа гэж бодоход өмнөх дүгнэлтүүд яагаад хүчингүй болсон, яагаад давж заалдаагүй хугацааг нь өнгөрөөсөн, шийдвэрт туссан асуудлыг судалж үзэх асуудлууд байсан. Үүнд захиргааны хэргийн талаарх шийдвэр, магадлал, тогтоолыг авч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Жишээ нь энэ асуудлыг ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд хурлын ажлын хэсгийг мөн огт авч үзээгүй. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамж гээд огт байхгүй хий үзэгдэл шиг аман яриагаар явж байгаа үг үсгийг оруулаад хурлын шийдвэрийг гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг захирамж гаргадаг. Хууль, эрх зүйн талаас авч үзвэл Засаг даргын 51 дүгээр захирамжаар гарсан захирамжийг хүчингүй болгох, тэр тухай санал оруулах гэдэг эрх зүйн дүгнэлт хийх эрх байхгүй. Иймд Г.Жадамбын гаргасан нэхэмжлэлийн хангаж, Г.Гансэлэмээс гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.4. Нэхэмжлэгч Г.Гансэлэм шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Г.Гансэлэм миний аав РД: УО57071011 дугаарын бичиг баримттай Самбуу овогтой Ганбат нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 мкв газрыг амны орон сууц барих зориулалтайгаар анх эзэмшиж эхэлсэн. Газар эзэмшигчийн хувьд аав С.Ганбат нь газар эзэмших эрх үүссэн 2002 оны 12 дугаар сараас хойш газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж газар эзэмших харилцаатай зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд аав С.Ганбат нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвчний учир нас барсан. Улмаар 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаас аав С.Ганбатын эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 11-1 тоот хаягт байршилтай 500 мкв газар эзэмших эрхийг өв залгамжлалын дагуу хүү Г.Гансэлэм миний бие өвлөж авах үед аав С.Ганбатын эзэмшилд байсан 500 мкв газартай холбоотой дараах маргаан бүхий асуудал үүссэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаартай захирамжаар олгогдон аав С.Ганбатын эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 11-01 тоотод хаягт байршилтай амины орон сууц барих зориулалт бүхий 500 мкв газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 51 дугаартай захирамж гарган иргэн Г.Жадамбад давхардуулан олгосон байсан. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 51 дугаартай захирамж гарган иргэн Г.Жадамбад 800 мкв газар олгохдоо аав С.Ганбатын эзэмшлийн 500 мкв газартай давхцуулан олгох шийдвэр гаргасан талаар Нийслэл, дүүргийн ямар ч байгууллага албан тушаалтнаас аав С.Ганбат болон манай гэр бүлд мэдэгдэж байсан зүйл байхгүй бөгөөд аав С.Ганбат 2013 онд нас барахынхаа өмнө газар эзэмших эрхийн 0312/0143 дугаартай гэрчилгээгээ гээгдүүлсэн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гарган тус газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаартай тушаалаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авч байсан бөгөөд энэ үед ч газрыг бусад этгээдэд давхардуулан олгосон талаар ямар ч үйл баримт бидэнд мэдэгдээгүй. Цаашлаад Нийслэлийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд аав С.Ганбатын эзэмшилд байх 500 мкв газартай холбоотой ямар нэгэн маргаан бүхий асуудал байхгүй нэхэмжлэгчээс газрын төлбөрийг хуульд заасны дагуу төлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба төлбөрийг хүлээн авч газар эзэмших харилцаа хэвийн үргэлжилсээр байдаг.

Гэсэн ч тус газрыг хууль ёсны дагуу өвлөн авах эрх бүхий иргэн Г.Гансэлэм миний бие Нийслэлийн газрын албанд аав С.Ганбатын эзэмшилд байсан 500 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүсэж удаа дараа хандсан боловч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай захирамжтай холбон тайлбарлаж эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг удаа дараа хойшлуулсаар байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХЭГ/463 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлж Хууль зүй дотоод хэргийн яамны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1-4/1090 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус шилжүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Г.Гансэлэм миний гаргасан гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад шилжүүлэн улмаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Ганбатын эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах, тус газрыг бусдад давхцуулан олгож, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр удаан хугацааны туршид төрийн байгууллагад гаргаж буй гомдлыг хянан шийдвэрлэж эцэслэн хариу өгөх зорилго бүхий...” ажлын хэсэг байгуулж гомдлын дагуу асуудлыг судалж газар нь дээр нь шалгах, шаардлагатай тохиолдолд хэмжилт хийлгэх, тус маргаанд хамаарал бүхий иргэн хуулийн этгээдээс тайлбар санал авах ажлыг удирдан зохион байгуулж ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шалгалтын ажлын үр дүнг хэлэлцээд “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Ганбатын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан 500 мкв газрыг иргэн Г.Гансэлэмд хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх ...” дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлт, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/545 дугаартай албан бичгээр Газар зохион байгуулалтын албаны даргаас даалгасан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 13/970 дугаартай шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийг иргэн Г.Жадамбад хүргүүлснээс өөр ямар ч ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлтийг хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад 800 мкв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож аав С.Ганбатын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-11 тоот хаягт байршилтай 500 мкв газрыг хууль ёсны өв залгамжлагч Г.Гансэлэм надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хүлээсэн боловч хариуцагчийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ямар ч алам хийхгүй байсан тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Ганбатын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Гансэлэмд хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх...” тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах ...” “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдхүй хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 128/ШЗ2021/1896 дугаартай захирамжийн дагуу Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа явагдсан бөгөөд шинжээчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2022/05 дугаартай дүгнэлт гарган шүүхэд хүргүүлсэн байдаг. Шинжээчийн 2022/05 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт “... Иргэн Г.Жадамбад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар 800 мкв талбайтайгаар нэмэгдүүлэн олгосон газар нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18645311661961 дугаартай 800 мкв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд иргэн С.Ганбатын нэгж талбарын 18645311662968 дугаар бүхий 500 мкв талбайтай газартай давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай байна...” гэж дүгнэсэн бөгөөд дээрх дүгнэлт нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Ганбатын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Гансэлэмд хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх...” гэх шийдвэрийг бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болохыг нотолж өгсөн.

Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүх маргаан бүхий асуудлыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 128/ШШ2022/0830 дугаартай шийдвэр гаргаж шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан дүгнэлт, шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох болон даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0830 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн А/60 дугаар тушаалаар “... иргэн С.Гансэлэмээс ирүүлсэн өргөдлийг судалж, Баянзүрх дүүргийн 30 дугаар /хуучнаар 2 дугаар/ хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Ганбат, Г.Жадамба нарын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01-08/6387 дугаартай “Ажлын хэсгийн хурлын шийдвэр хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд ажлын хэсэг “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Жадамбад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. ... Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ дэх хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх дүгнэлт гарсан...” талаар мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдөр “... дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай ...” гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна...” гэх хариу ирүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай...” гомдол гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 01-06/736 дугаартай албан бичгээр “... Ажлын хэсэг иргэн Г.Гансэлэм, Г.Жадамба нарын газрын маргаантай асуудлыг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх дүгнэлт гарсан байх тул таны гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариу ирүүлсэн болно. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.5. Нэхэмжлэгч Г.Гансэлэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ганбатын нэгж талбарын дугаар бүхий газар нь анх кадастрын зураг 2 мянга хэдэн оноос үүссэн. Анх кадастрын зурагжуулаад нэгж талбарын дугаар олгож эхэлсэн цаг үеэс С.Ганбатад олгосон нэгж талбарын дугаар нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй явж байгаа. С.Ариунаад олгосон нэгж талбарын дугаар нь Тээвэр хөгжлийн банканд шилжихдээ өөрчлөгдөөгүй. Тээвэр хөгжлийн банкнаас Г.Жадамбад шилжихдээ өөрчлөгдөөгүй. Г.Жадамбаас эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх цаг үеэс эхлээд Г.Жадамбын нэгж талбарын дугаар өнөөдрийн байдлаар 2, 3 удаа шинэчлэгдсэн явж байгаа. Г.Жадамбаад маргаан бүхий асуудалтай холбож тайлбарладаг асуудал нь Г.Жадамбаа өөрөө иргэний хувьд тухайн газарт 1997 оноос С.Ганбат, С.Ариунаа нартай ижил газар эзэмших эрх үүссэн, Тээвэр хөгжлийн банкнаас С.Ганбат, С.Ариунаа нарын өмчлөлд байсан 2 давхар объектыг Тээвэр хөгжлийн банкнаас худалдаж авсан. Тээвэр хөгжлийн банкнаас худалдаж авсан газрын газар эзэмших эрх нь зөвхөн С.Ариунаад байсан учраас С.Ариунаагаас Тээвэр хөгжлийн банк руу шилжсэн. Мөн үүнтэй зэрэгцээд Г.Жадамба Капитал банкнаас мөн 500 мкв газартай үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Тээвэр хөгжлийн банк болон Капитал банкнаас худалдаж авсан 2 газрын хэмжээ, байршлуудыг нэгтгэж газрын хэмжээг нэмэгдүүлсэн. Үйл явцын дунд газрын хойд хэсэгт байсан С.Ганбатын газартай давхцуулж газар олгосон асуудал үүссэн. Тэрнээс өнөөдөр нэхэмжлэгч Г.Гансэлэнгийн хувьд Г.Жадамбаагийн Тээвэр хөгжлийн банкнаас худалдаж авсан газрын хэмжээтэй Капитал банкнаас худалдаж авсан газрын хэмжээтэй, мөн анх энэ хүний эзэмшиж байсан газартай ямар нэгэн байдлаар маргаагүй, зөвхөн давхцуулсан байдлаар нь маргасан. Иймд газрын давхцал нь цаг хугацааны хувьд яаж үүссэн, нэгж талбарт нь ямар байдлаар өөрчлөгдөж байсан талаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Барилга хот байгуулалтын зураг зүйн хүрээлэнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг тодорхой тогтоож өгсөн.

Мөн тухайн үед өнөөдрийн нэхэмжлэгч Г.Жадамбын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж байсан. Дахин сансрын зураг бүх зүйлийг нь давхцуулсан байдлаар ирүүлж байсан. Иймд 2 удаагийн лавлагаа, тодорхойлолт авах, шинжээчийн дүгнэлт гаргах байдлаар тогтоож өгсөн нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цаг хугацаа, үйл баримттай бүх талаар тохирч байгаа. Иймд Г.Гансэлэнгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байна гэдгийг нийслэл, дүүрэг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамтарсан 2 удаагийн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0830 дугаартай шийдвэрээр хугацаа тогтоогоод захиргааны актын хүчингүй болж байгаа хууль зүйн үндэслэлийг тодруулж харах хэрэгтэй.

Ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх ямар нэг байдлаар үгүйсгээгүй, буруутгаагүй, няцаагаагүй, зөвхөн ажлын хэсэгт оролцсон этгээдүүд нь гарын үсгээ зурж тухайн ажлын хэсгийн дүгнэлтийг баталгаажуулаагүй байна гэдэг асуудал яригдсан. Тэрнээс огт дүгнэх ёсгүй зүйлийг дүгнэсэн, алдаатай дүгнэлт гаргасан байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болоод байгаа гэдэг асуудал биш. 2 дахь удаа 2023 оны 11 дүгээр сард гаргасан ажлын хэсгийн дүгнэлт Газрын тухай хуультай холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байна. Зөрчилтэй холбоотой асуудлыг дүүрэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд харьяалж шийдэх боломжгүй, хуульд зааснаар шүүхийн журмаар шийдвэрлүүлэх маргаан байна гэдгийг тодорхойлж өгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг тодруулсан байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Гансэлэмийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г.Гансэлэмийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч Г.Жадамбаас гаргасан эхний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбаруудад тодорхой дурдсан байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, оршин суурилуулах арга хэмжээ ч гэдэг юм уу хуулиар нэхэмжлэл гаргахад тавигдах хууль зүйн шаардлагуудыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хууль зүйн агуулга талаас ажлын хэсгийн дүгнэлтийг ямар үндэслэлээр буруутгаад байгаа асуудлаа тодорхой болгож чаддаггүй, зөвхөн энэ газар зөв олгогдсон газар гэдэг асуудлуудыг тодорхойлж тавьж байгаа нь нэхэмжлэгч Г.Жадамбын нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна гэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байгаа.

2024 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 10, 11 сарын хугацаанд явагдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Жадамбын зүгээс гаргаж байгаа хэргийн оролцогчийн байр суурь нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдаж буй маргаан бүхий асуудлуудад ямар субьектив санаа зорилготой байгааг дүгнэж болохуйц хангалттай үйлдэл гэдгийг тогтоосон. Анх нэхэмжлэл гаргаж өгөхдөө хавсаргаж өгч байсан фото зургийн үзүүлэлт, шүүхээс үзлэг хийхээр очих үед байсан нөхцөл байдлууд, өнөөдрийн байгаа нөхцөл байдлуудаас үзвэл тухайн газартай маргаж байгаа ашиг сонирхол, зөрчил нь юун дээр үндэслээд байгааг дүгнэх, харах бүрэн боломжтой байна.

Нэхэмжлэл гаргаж өгөх үед болон ажлын хэсгийн дүгнэлт гарах үед уг газар хоосон байсан газар. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт одоо хийгдэж байгаа, тухайн үед хүчин төгөлдөр Барилга, хот байгуулалтын газар болон Стандарт хяналтын газраас нэхэмжлэгч Г.Гансэлэмд тухайн үеийн гаргасан гомдлыг гаргаж өгч байсан. Үүнд ямар нэг барилга эхлүүлэх зөвшөөрөл байхгүй, зөвхөн схем зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байгаа. Үүнийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах гээд Г.Жадамбаад мэдэгдсэн байгаа гэдэг байдлаар бид хариугаа өгсөн албан бичиг нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл бүх цаг хугацааны явцад өнөөдөр иргэн Г.Жадамбаад биш тухайн газарт маргаан бүхий асуудалтай гэдгийг мэдсээр байж “Чанад түншлэл” ХХК-д барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан, уг барилга эрхлэх зөвшөөрлийг шүүхээс дүгнэж харах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Г.Жадамба өөрийн эзэмшлийн газарт аваад байна уу, яг С.Ганбатын газар дээр аваад байна уу гэдэг асуудалд ойлголтын зөрүү гараад байгаа гэж яриад байгаа. Ойлголтын зөрүү гараад байгаа асуудал нь өнөөдрийн Г.Жадамбын зүгээс гаргаж байгаа нөхцөл байдлуудтай харагддаг. Г.Жадамбын эзэмшил газарт “Чанад түншлэл” ХХК барилга барих зориулалттай болгосон зөвшөөрөл юм уу, эсхүл “Чанад түншлэл” ХХК-д ямар нэг байдлаар барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон зөвшөөрөл юм уу? Гэтэл Хотын стандарт, хяналтын газраас Барилгын хөгжлийн газраас Г.Гансэлэмд өгсөн тайлбараар албан бичиг, тодорхойлолтоор ямар нэг байдлаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй, схем зургаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болгох захиргааны процессын үйл ажиллагаа хийгдээд явж байна гэдэг албан бичиг гаргаж өгчхөөд цаагуур ингээд явж байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, Газрын тухай хуулиар тогтоосон шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмаа алдагдуулсан нөхцөл байдлууд энэ хэргийн хүрээнд харагдаж байгаа. Г.Гансэлэм 2014 оноос хойш өөрийн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар тууштай явж байгаа, хэд хэдэн шатны шүүхээр удаа дараа орсон. Эдгээр нөхцөл байдлууд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь удаан хугацаанд үргэлжилж байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг мөн үндэслээд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү. Г.Жадамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар тус дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн С.Ганбатын газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 мкв газрыг иргэн Г.Жадамбад эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтогдсон бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 01-08/6406 дугаар албан бичгээр иргэн Г.Жадамбад хүргүүлсэн болно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн 30 дугаар хороонд (хуучнаар 2 дугаар хороо) байрлах байршилд 2001 онд дүүргийн Засаг даргын 457 дүгээр захирамжаар иргэн С.Ариунаад 500 м.кв газар эзэмших эрх олгож, дүүргийн Засаг даргын 2008 оны 107 дугаар захирамжаар иргэн С.Ариунаагаас Тээвэр хөгжлийн банканд газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар Тээвэр хөгжлийн банк иргэн Г.Жадамбад газар эзэмших эрхийг шилжүүлж, дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар иргэн Г.Жадамба (УУ57032617)-ын газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөн 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар иргэн Г.Жадамба (УУ57032617)-ын газар эзэмших эрх олгосон байршил нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар иргэн С.Ганбатад газар эзэмших эрх олгосон байршилтай давхацсан байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/05 дугаартай Шинжээчийн дүгнэлт, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан байна” гэв.

3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүгнэлт болгож хэлэх зүйл байхгүй, дэлгэрэнгүй яригдсан. Дүүргийн Засаг даргын захирамж хэрэгт авагдсан бол гарсан байна. Тухайн үед дүүрэг рүү ямар нэг байдлаар нийслэлээс чиглэл болгосон, эрх шилжүүлсэн асуудал гарсныг үгүйсгэхгүй. Бид хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж тайлбараа дэмжиж байгаа. Учир нь мэргэжлийн чиг үүргийн байгууллага дүгнэлтээ гаргасан, мөн газрын харилцааг буудаг зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Иймд Г.Жадамбад Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Газрын байршлын тухайд мөн С.Ариунаагийн эзэмшиж байсан газартай ил задгай газар байсан гэдэг нь бол тодорхой тогтоогдсон байдаг. Иймд газрыг хаана байгаа нь мэдэгдэхгүй, огт байхгүй байгаа гэж тайлбарлах нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, эрх үүрэгт нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн өмнө нь олон удаагийн шүүх хуралдаан болж, уг асуудлыг шийдсэн гэдэгт Г.Гансэлэмийн итгэмжилсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Үүнд шүүх Г.Гансэлэмийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжийг давхацсан гэдгээ хүчингүй болгох агуулгаар олон удаагийн шүүх хуралдаанаар дүгнэлт хийсэн асуудал бас байхгүй гэж ойлгосон” гэв.

3.4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн 30 дугаар хороонд (хуучнаар 2 дугаар хороо) байрлах байршилд 2001 онд дүүргийн Засаг даргын 457 дүгээр захирамжаар иргэн С.Ариунаад 500 м.кв газар эзэмших эрх олгож, дүүргийн Засаг даргын 2008 оны 107 дугаар захирамжаар иргэн С.Ариунаагаас Тээвэр хөгжлийн банканд газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар Тээвэр хөгжлийн банк иргэн Г.Жадамбад газар эзэмших эрхийг шилжүүлж, дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар иргэн Г.Жадамба (УУ57032617)-ын газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөн 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар иргэн Г.Жадамба (УУ57032617)-ын газар эзэмших эрх олгосон байршил нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар иргэн С.Ганбатад газар эзэмших эрх олгосон байршилтай давхацсан байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/05 дугаартай Шинжээчийн дүгнэлт, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан байна” гэв.

3.5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргын захирамж хэрэгт авагдсан бол гарсан байна. Тухайн үед дүүрэг рүү ямар нэг байдлаар нийслэлээс чиглэл болгосон, эрх шилжүүлсэн асуудал гарсныг үгүйсгэхгүй. Бид хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж тайлбараа дэмжиж байгаа. Учир нь мэргэжлийн чиг үүргийн байгууллага дүгнэлтээ гаргасан, мөн газрын харилцааг буудаг зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Иймд Г.Жадамбад Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Газрын байршлын тухайд мөн С.Ариунаагийн эзэмшиж байсан газартай ил задгай газар байсан гэдэг нь бол тодорхой тогтоогдсон байдаг. Иймд газрыг хаана байгаа нь мэдэгдэхгүй, огт байхгүй байгаа гэж тайлбарлах нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, эрх үүрэгт нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн өмнө нь олон удаагийн шүүх хуралдаан болж, уг асуудлыг шийдсэн гэдэгт Г.Гансэлэмийн итгэмжилсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Үүнд шүүх Г.Гансэлэмийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 51 дүгээр захирамжийг давхацсан гэдгээ хүчингүй болгох агуулгаар олон удаагийн шүүх хуралдаанаар дүгнэлт хийсэн асуудал бас байхгүй гэж ойлгосон.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Жадамбаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулж “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хууль зөрчсөн, ямар ч нотлох баримтад үндэслээгүй бөгөөд шүүхээс удаа дараа шийдвэрлэгдсэн асуудлаар дахин дүгнэлт гаргаж Г.Жадамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Нэхэмжлэгч Г.Гансэлэмээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “ажлын хэсгийн дүгнэлтээр мараан бүхий газрыг Г.Жадамбад олгосон нь хууль зөрчсөн талаар тогтоогдсон” гэж тайлбарлан маргасан.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Г.Гансэлэмээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Г.Жадамбаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах маргаан бүхий газар нь,

4.1.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар 500мкв талбайгаар, АОС зориулалтаар С.Ганбатын эзэмшилд олгогдсон(1 дүгээр хавтаст хэргийн 176-179 тал).

4.1.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар С.Ганбатын тус дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар ангийн зүүн талд байрлах 500 мкв газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

4.1.3. Нийслэлийн газрын албаны 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн актад ““2004 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 3,300, үлдэгдэл 0”, “2005 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2006 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300” “2007 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2008 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2009 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2010 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2011 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2012 оны гэрээгээр төлөх 3,300, төлсөн 0, үлдэгдэл 3,300”, “2012 оны нөхөн төлбөр шинэчилсэн үнэлгээг, төлөх 237,600, төлсөн 0, үлдэгдэл 237,600”, “2012 оны алданги, төлөх 14,850, төлсөн 0, үлдэгдэл 14,850”, “2013 ооны шинэчилсэн үнэлгээгээр төлөх 33,000, төлсөн 311,850, үлдэгдэл -278,850”, Дүн төлөх 315,150, төлсөн 315,150, үлдэгдэл 0”, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг” гэсэн(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 18 дэх тал),

4.1.4. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар “2008 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 188 дугаар захирамжийг үндэслэн Самбуу овогтой Ганбатад олгосон 3012/0143 тоот гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох”-оор шийдвэрлэсэн(1 дүгээр хавтаст хэргийн 186 дах тал),

4.1.5. С.Ганбат нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан,

4.1.6. 72 дугаартай нотариатчаас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Г.Гансэлэмд олгосон.

4.1.7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/05394 дугаартай шийдвэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Гансэлэмд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хужаагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, уг үйлдлээ олгогдсон 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4.1.8. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

 

4.2. Г.Жадамбын эзэмшиж буй газар нь:

4.2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 157 захирамжаар 500 мкв талбайтай, 5 жилийн хугацаагаар амины орон сууцны зориулалтаар С.Ариунаагийн эзэмшилд олгогдсон(1 дүгээр хавтаст хэргийн 218-220 дах тал),

4.2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 107 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг С.Ариунаагаас “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д шилжүүлсэн(1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дах тал),

4.2.3. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжаар Цэргийн хотхон, 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах 700 мкв газрыг М.Наранцэцэгт өмчлүүлсэн(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 187 дах тал),

4.2.4. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 369 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 471 дэх хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн(1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дах тал),

4.2.5. Капитал банкны 2009 оны 4-20 тоот албан бичигт “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн талд байршилтай 308 мкв талбайтай 000095638 тоот гэрчилгээтэй, Ү-2204010425 тоот улсын бүртгэлийн дугаартай амины орон сууцыг Гунаажав овогтой Жадамбаад худалдсан болно” гэсэн байна(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),

4.2.6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар Цэргийн хотхон 1-1 тоотод байрлах 550 мкв газрыг Тээвэр хөгжлийн банкнаас Г.Жадамбад шилжүүлсэн(2 дугаар хавтаст хэргийн 84-87 дах тал),

4.2.7. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн талд байрлах 550мкв газар эзэмших эрхийг баталгаажуулсан(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал),

4.2.8. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн зүүн талд байрлах 500 мкв газрын хэмжээг 800 мкв болгож талбайн хэмжээг нэмэгдүүлж, 5 жилийн хугацаагаар сунгасан(1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал).

4.2.9. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Г.Жадамбын газар эзэмших эрхийн хугацааг 10 жилээр сунгаж, 4 дэх заалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дах тал).

4.2.10. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарны 30-ны өдрийн А/26 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 97 дугаар захирамжаар Г.Жадамбад эзэмшүүлсэн 800 мкв газрын хэмжээг 250 мкв болгож, мөн 800 мкв газрын хэмжээг 1350 мкв болгож нэмэгдүүлсэн байна(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 102-103 дах тал),

 

5. Г.Гансэлэмээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Ажлын хэсгийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Ганбатын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Гансэлэмд хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх...” тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээдээс “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Ганбатад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргасан.

6. Дээрх нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0830 дугаар шийдвэрээр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан шийдвэр /дүгнэлт, тэмдэглэл/-ийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын /90 хоног/ хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгч Г.Гансэлэмээс гаргасан “...Ажлын хэсгийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Ганбатын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Гансэлэмд хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх...” тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

7. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Г.Гансэлэмээс ирүүлсэн өргөдлийг судалж, Баянзүрх дүүргийн 30 дугаар (хуучнаар 2 дугаар) хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Ганбат, Г.Жадамба нарын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

8. Дээрх ажлын хэсгийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлын тэмдэглэлээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар (хуучнаар 2 дугаар) хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Жадамбад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх” гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/6406 тоот албан бичгээр Г.Жадамбад, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-06/7036 тоот албан бичгээр Г.Гансэлэмд тус тус мэдэгдсэн байна.

9. Нэхэмжлэгч Г.Жадамбаас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч Г.Гансэлэмээс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлгүй.

 

10. Харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, ... бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор зааснаас үзвэл, нэхэмжлэгч Г.Гансэлэмийн аав С.Ганбатын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 500 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй, С.Ганбатад нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар сунгасан хэдий ч энэ нь захиргааны байгууллагын хайхрамжгүй байдал, үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлаас хамаарсан гэж үзэхээр байх тул энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан гэж үзнэ.

11. Өөрөөр хэлбэл, С.Ганбат нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг сунгуулахаар 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт(128/2020/0735/З индекстэй захиргааны хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 244 дэх талд)-ээ гаргасан, харин уг хүсэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах...” үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн бүрэн эрхэд хамаарах эсэхийг шалгалгүйгээр дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн, улмаар нийслэлийн Газрын албанаас түүний газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч газрын төлбөр төлүүлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул С.Ганбатын газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй, түүнийг нас барснаас хойш хүү Г.Гансэлэм нь тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар хүсэлт, гомдол гаргах эрхтэй байна.

12. Иймд нэхэмжлэгч Г.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, С.Ганбатын газар эзэмших эрх дуусгавар болсон” гэх тайлбар үндэслэлгүй.

 

13. Газрын тухай хуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлууд болон маргаан бүхий газруудад гарсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Г.Жадамбын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхдээ С.Ганбатын газартай давхцуулж газрын байршлыг өөрчилсөн, үүний улмаас нэхэмжлэгч Г.Гансэлэм нь аав С.Ганбатын эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг өв залгамжлан авах боломжгүйд хүрсэн байна. Тодруулбал,

14.1. Шинжээчийн 2022/05 дүгнэлтийн “ДҮГНЭЛТ” хэсгийн 1-д “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 тоот захирамжаар иргэн С.Ганбатад эзэмшүүлсэн 500 мкв газрын Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтний 2008 оны 06 дугаар сард үйлдсэн нэгж талбарын 18645311662968 дугаартай газрын кадастрын зураг, мөн дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар иргэн Г.Жадамбад эзэмшүүлсэн 550 мкв газрын Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтний 2009 оны 05 дугаар сард үйлдсэн нэгж талбарын 18645311657948 дугаартай тус тус кадастрын зураг нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд бүртгэгдсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Б.Доржийн гудамжид байрлаж байна/хавсралт1/”, 2-т “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18645311662968 дугаар бүхий 500 мк талбайтай газар нь иргэн С.Ганбат /УО57071011/-ын нэр дээр, нэгж талбарын 18645311657948 дугаар бүхий 550 мкв талбайтай газар нь иргэн Г.Жадамба /УУ57032617/-ын нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд уг 2 нэгж талбар нь хил залгаа байрлаж байсан байна/хавсралт2/”, 5-д “...дээрх мэдээллээс үзэхэд Газрын албаны мэргэжилтний үйлдсэн Тээвэр хөгжлийн банкны нэгж талбарын 18645311657948 дугаартай кадастрын зураг нь 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдээлэлд бүртгэгдсэн газартай нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ давхцаж байна...”  гэсэн болон хавсралт зургуудаас үзвэл, нэхэмжлэгч Г.Жадамбын Тээвэр хөгжлийн банкнаас шилжүүлэн авсан, өмнө нь иргэн С.Ариунаагийн эзэмшиж байсан газар нь С.Ганбатын эзэмшиж байсан газрын урд хэсэгт залгаа, давхцалгүйгээр байршиж байсан болох нь тогтоогдож байна.

14.2. Мөн шинжээчийн дүгнэлтийн “ДҮГНЭЛТ” хэсгийн 4-т “Иргэн Г.Жадамба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар 800 мкв талбайтайгаар нэмэгдүүлэн олгосон газар нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18645311661961 дугаартай 800 мкв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд иргэн С.Ганбатын нэгж талбарын 18645311662968 дугаар бүхий 500 мкв талбайтай газартай давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай/хавсралт4/” гэсний зэрэгцээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/493 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хавсралт зургуудаас үзвэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 51 дугаартай захирамжаар Г.Жадамбын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ газрын байршлыг С.Ганбатын эзэмшил газартай давхцуулан шилжүүлсэн энэ нь эзэмшүүлэх газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байх хуулийн шаардлагын хангаагүй хууль бус шийдвэр болжээ.

14.3. Иймд хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан эрх хэмжээний хүрээнд албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дээрх 8 дахь хэсэгт дурьдсан дүгнэлт гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч Г.Жадамбын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

15.   Нэхэмжлэгч Г.Жадамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт 3 сар буюу 90 хоногийн хугацаа өгсөн, энэ хугацааг хэтрүүлээд өмнөх ажлын хэсгийн санал, дүгнэлт хүчингүй болсон. Иймд уг асуудал дууссан байхад дахин дүгнэлт гаргах үндэслэлгүй байсан”  гэх агуулгаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

16. Учир нь тус шүүхийн 2022 оны 830 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч нь шинэ акт гаргаагүй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хүчингүй болсон болох нь тус албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01-08/2977 дугаар албан бичиг, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 23-07/607 дугаар тогтоолуудаар тогтоогдож байхын зэрэгцээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дүгээр тогтоолд “...Г.Гансэлэмийн тухайд 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын маргааны талаар тасралтгүй ... хандсан, ...маргаан эцэслэн шийдвэрлээгүй, ... захиргааны байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэхээр дүгнэлт гарсан...” зэргээр дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

17. Дээр дурьдсан үндэслэлээр, нэхэмжлэгч Г.Гансэлэмээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.         

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гансэлэмээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Жадамбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Жадамбын нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Жадамба, Г.Гансэлэм нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гансэлэмд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ