| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/01478/И |
| Дугаар | 183/ШШ2024/05089 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/05089
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч******* газрын нэхэмжлэлтэй, Е*******ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 161 919 559 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 48 415 700 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 36 311 774.5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 36 311 774.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь алданги 40 883 309 төгрөгөөс татгалзах, уг графикийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 70 хувь болох 2 дахь график зөрчигдсөн тохиолдолд алданги 40 883 309 төгрөгийг хамт нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Е*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 967 548 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН