Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04075

 


 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

           Дугаар 102/ШШ2023/04075

Улаанбаатар хот

 

  

       Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 582.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч хянаад     

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн  

         123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ц  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 582.940 төгрөгийг  хариуцагч Б.О  төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

        

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.600 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.300 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА