| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/07435/И |
| Дугаар | 183/ШШ2024/05115 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/05115
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.Л*******гийн нэхэмжлэлтэй, Э.Х*******д холбогдох гэм хорын хохиролд 9 705 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9 705 000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 705 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 230 төгрөгийн 85 115 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 85 115 төгрөг, хариуцагчаас 85 115 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН