Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/05149

 

                                                   Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Б*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 795 526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 795 526 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 1 795 526 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 195 526 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 678 төгрөгийн 21 839  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 21 839 төгрөг, хариуцагчаас 21 839 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.            

 

 

ШҮҮГЧ                              Д.ХУЛАН