Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/03998

 


 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

           Дугаар 102/ШШ2023/03998

Улаанбаатар хот

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.267.909 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянаад    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.267.909 төгрөгийг хариуцагч Б.Н 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 566.972 төгрөг 25 мөнгө, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 566.972 төгрөг 25 мөнгө, 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 566.972 төгрөг 25 мөнгө, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 566.972 төгрөг 25 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.237 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 25.618 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 25.618 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА