| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03398/И |
| Дугаар | 183/ШШ2024/05281 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/05281
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б*******ын нэхэмжлэлтэй, Т******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77 103 737 төгрөг, алданги 38 551 868 төгрөг, нийт 115 655 604 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 115 655 604 төгрөгийн 38 551 868 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77 103 737 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 77 103 737 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 103 737 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 543 469 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН