| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/07010/И |
| Дугаар | 183/ШШ2024/05178 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/05178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.П-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.П******* нь хариуцагч Б******* ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.П******* нь хариуцагч Б******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 21/0910 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Х******* дүүрэг, ******* хороо /одоогийн 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй Ц******* хотхоны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөр болох 64 095 000 төгрөгийг бүрэн төлсөн болно. Ц******* хотхоны барилгын ажил удааширсан, зарим орон сууц дээр давхардуулан захиалга авсан асуудал гарсан гэх тул өөрийн захиалсан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг саадгүй бүртгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Иймд Т.П*******ыг Х******* дүүрэг, ******* хороо /одоогийн 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй Ц******* хотхоны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч Т.П******* нь үйлчилгээний төвтэй Ц******* хотхоны *******, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай байрны төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн, мөн давхардсан маргаан байхгүй гэсэн.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.П*******аас Ч.Нямсамбууд олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №21/0910 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”, Хаан банкны төлбөрийн баримт зэргийг баримтуудыг ирүүлсэн /хх-ийн 2-7 хуудас/,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн /хх-ийн 12 хуудас/
Шүүхээс Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс нотлох баримт гаргуулахаар шаардаж, хариу хүргүүлэх тухай албан бичгийг баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №21/0910 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-г байгуулж, тус компанийн барьж, ашиглалтад оруулах гэж буй Х******* дүүрэг, ******* хороо, Ц******* үйлчилгээний төвтэй орон сууцны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцыг 64 095 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг бүрэн төлсөн боловч орон сууцыг өмчлөлд шилжүүлэхгүй байх тул өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т.П*******тай №21/0910 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулж, орон сууцны төлбөрт 64 095 000 төгрөг төлөгдсөн талаар хүлээн зөвшөөрсөн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Т.П******* нь хариуцагч Б******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №21/0910 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Т.П******* нь тус компанийн барьж, ашиглалтад оруулах гэж буй Х******* дүүрэг, ******* хороо, Ц******* үйлчилгээний төвтэй орон сууцны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцыг 64 095 000 төгрөгөөр захиалан бариулахаар, гүйцэтгэгч Б******* ХХК нь орон сууцыг 2022 оны ******* улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т “орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчид бэлнээр болон доорхи харилцах данснуудын аль нэгэнд саадгүй шилжүүлнэ. Голомт банк: 124 тоот Гексаэдр клауд ХХК”, 4.2-т “1-т төлөлт 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 64 095 000 төгрөг 100 хувь төлсөн” гэжээ.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх талаар байна, орон сууц захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.П******* нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №21/0910 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний 2 өрөө орон сууцны төлбөр болох 64 095 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Б******* ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, төлбөр төлөгдсөн гэж гэрээнд харилцан тохиролцсоноор тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №21/0910 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад ороогүй байгаа талаар зохигч талууд маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байна.
6.3.Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар зохигч талууд маргаагүй тул хариуцагч Б******* ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
6.4.Хариуцагч Б******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, гэрээний зүйл болох орон сууцтай холбоотой давхардсан маргаан байхгүй тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан, мөн Х******* дүүргийн улсын бүртгэлийн хэлстээс ирүүлсэн 2024 оны 1******* сарын 02-ны өдрийн 10-6/1391 дугаартай албан бичигт “...Б ХХК нь Х******* дүүргийн хороо, Н дугаартай ******* орон сууцны зориулалттай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт өмчлөх эрх бүртгүүлсэн. Тус орон сууцны зориулалттай барилгын ******* тоот 42,73 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд иргэн Т.П******* 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гарган урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна” гэжээ.
6.5.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дээрх Х******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 1******* сарын 02-ны өдрийн 10-6/1391 дугаартай албан бичигт “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай барилга нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч ашиглалтад орж Б******* ХХК орон сууц захиалагчдын нэрсийн жагсаалтыг манай бүртгэлийн хэлтэст ирүүлснээр орон сууцнуудын өмчлөх эрх захиалагч, худалдан авагчийн өмчлөлд бүртгэгдэнэ” гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заажээ.
7.Иймд нэхэмжлэгч Т.П*******ыг Х******* дүүрэг, ******* хороо, Ц******* үйлчилгээний төвтэй орон сууцны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Б******* ХХК-д даалгахаар шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.П*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 478 425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.П*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Т.П*******ыг Х******* дүүрэг, ******* хороо, Ц******* үйлчилгээний төвтэй орон сууцны *******, ******* орц, 9 давхар, *******ын 42.73 м.кв талбайтай, ******* тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Б******* ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.П*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 478 425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.П*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН