Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/03980

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 07 өдөр                 Дугаар 102/ШШ2023/03980                   Улаанбаатар хот

 

     

 Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 800.000.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

        

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад

         

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

      106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлага 800.000.000 төгрөгийнхөө 200.000.000 төгрөгнөөс татгалзаж, 600.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Н.Б 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 0 дугаартай, 432 метр квадрат талбайтай, 0 давхар, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, хариуцагч Н.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.298.350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.387.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Б с улсын тэмдэгтийн хураамж 3.157.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА