| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/02160/И |
| Дугаар | 183/ШШ2024/03537 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/03537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, *** тоотод оршин суух, М овогт Л.Б /РД:**********/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэг, *** тоотод байрлах, Б овогт З.М /РД:*********/ нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэг, ** тоотод байрлах, Б овогт З.М******* /РД:*******/-гийн,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт Л.Б******* /РД:********/-д холбогдох,
Х дүүрэг, ** тоот хаягт байрлах 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт Л.Б /РД:*******/-ийн,
Хариуцагч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Б ХХК /РД:******/,
Хариуцагч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Б овогт З.М******* /РД:*******/ нарт холбогдох,
Х дүүрэг, ** тоот хаягт байрлах 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*******, Б.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д*******,
Хариуцагчийн өмгөөлөгч О.О*******,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Л.Б*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууц болон автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32022/02319 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Б******* ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамж болон нэхэмжлэлийн материалыг шүүхээс хүлээн аваад шүүгчийн захирамжинд заасан үндэслэлийг засаж дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дагуу шүүх хүлээн авч Иргэний хэрэг үүсгэн шалгах явцад Л.Б*******г 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолд гомдол гаргасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 183/ШЗ2022/10771 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч Ерөнхий прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/858 дугаар прокурорын тогтоолоор Л.Б*******гийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж байна. Б ХХК-ны захирал 3.М******* би өөрийн компаний барьсан Х дүүрэг, хороо тоот 131 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгөө 2014 оны сарын 24-ний өдөр 14/54 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах" гэрээг Л.Б*******тай байгуулан худалдсан юм. Бид тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг, 2.3 дахь хэсгүүдэд гэрээний нийт үнийг 196 500 доллароор тохирч үнийн 50 хувь болох 98 250 долларыг гэрээ байгуулах үед төлөхөөр, үлдэгдэл 50 хувь болох 98 250 долларыг 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр төлж дуусгахаар, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-д Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги гүйцэтгэгч талд төлөх, талууд төлбөр тооцоо дууссан тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Уг гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Тухайн үед Ө, М ХХК-ны захирал Ч.Ч өөрийн 10 жилийн унаган, багын найз болох өөрийн жолооч хамгаалагч Л.Б*******д тус орон сууцыг авч өгч байгаа, бүх төлбөрийг нь би хариуцан төлж дуусгана гэж амлаж авч өгсөн байдаг. Б ХХК-ний захирал 3.М******* би Л.Б*******тай 14/54 дугаар гэрээг хийснээс хойш Л.Б*******, Ч.Ч нар нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар гэрээний талбарт 2014 оны сарын 25-ны өдөр Монгол банкны 1890.43 ханшаар 10 579.60 доллар буюу 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1889.95 ханшаар 10 582.29 доллар буюу 20 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 944.06 ханшаар 8 230.20 доллар буюу 16 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 949.09 ханшаар 5 643.66 доллар буюу 11 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 012.16 ханшаар 1 490.94 доллар буюу 3 000 000 төгрөг нийт 36 526.69 доллар буюу 70 000 000 төгрөг, газрын төлбөрт 9 996.61 доллар буюу 18 000 000 төгрөг, Л.Б*******гийн худалдаж авсан байрны дотоод засалд монгол төгрөгөөр 13 503 000 төгрөг тус тус төлөгдөж нийтдээ 46 523.29 доллар буюу нийт 101 503 000 төгрөгийг манай компанид төлсөн байгаа. Манай компани нь захиалагч Л.Б*******г төлбөр тооцоогоо төлөөгүй байхад нь Ч.Ч, Л.Б******* нарын гуйлтаар эдгээр хүмүүст итгэж компаний өмчлөлийн орон сууцандаа оруулсан байдаг гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийхгүй манай орон сууцанд болон автомашины зогсоолд 8 жилийн турш Л.Б******* нь амьдарч, хууль бусаар машинаа тавьж Б ХХК-ийг илтэд элэг барьж хохироож байгаа юм. 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах" гэрээний 2-р зүйлийн 2.1-д зааснаар 1 мкв талбайг 1 500 доллараар бодож нийтдээ хоёр тал 196 500 доллар төлөхөөр харилцан тохирсон. 2014 оны сарын 24-ний өдрийн Монгол банкны доллорын ханш 1 887.83 төгрөг буюу нийт монгол төгрөгөөр 370 958 595 төгрөг төлөх байснаас Л.Б******* нь гэрээний хугацаа хэтрүүлж 2014 оны сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 12-ны хооронд 46 523.29 доллар буюу 101 503 000 төгрөгийг манай компанид төлөөд байна одоо үлдэгдэл 149 976.71 доллар буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3 521.54 төгрөгийн ханшаар бодоход 528 148 983 төгрөг болж үүнээс засварын 13 503 000 төгрөгийг хасахад одоо 514 645 983 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой юм. Тус гэрээний 3-р зүйлийн 3.1.3-д “Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө" гэсэн заалтаар болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгуй үндэслэлээр алдангид 74 988.36 доллор буюу 264 074 509 төгрөг төлөх ба нийт 778 720 492 төгрөгийг гэрээний үүргийн дагуу манайд төлөх ёстой. Л.Б******* нь мөн авто машины зогсоолыг анх түрээслэнэ гэж түлхүүрийг нь авч яваад түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учир манай харуулууд гар гэсэн шаардлагыг удаа дараа тавихад худалдаж авсан гэж худал хэлээд явуулдаг байсан ба сүүлдээ манай компанид мэдэгдэлгүй миний ээжтэй тохирсон мэтээр "Б*******д байр худалдаж авсны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоол үнэгүй дагалдуулж өгсөн" гэж хуурамч бичиг баримт үйлдэн нотариатын тамга даруулсан байдаг энэ талаар ээж сүүлд мэдээд цагдаад гомдол гаргасан боловч хэрэг хаагдсан үндэслэлээр хүлээж аваагүй юм. Л.Б******* нь 2015 оноос хойш манай компаний гараашийг одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд гражаа чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч түүнийг гаргаж чадахгүй байна. Миний ээж болон манай компани нь Л.Б*******д орон сууц худалдан авсан урамшуулалд автозогсоол үнэ төлбөргүй өгөх талаар ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл огтхон ч хийгээгүй юм. Тэгээд ч Л.Б******* төлбөрөө төлөөгүй байхад ийм зүйл хийх ямарч үндэслэл байхгүй. Харин миний ээж цагдаагийн шалгасан материалаас автограж дээр хийсэн хуурамч бичгийг нь олж харж мэдээд тухайн номер дугаарын нотриатчийг нь олж уулзахад би ийм бичиг огт батлаагүй, ийм бичиг батлах ч ёсгүй би цагдаа дээр очоод гэрчлээд батлаад өгье гэж хэлсэн байдаг энэ талаар ээж амьд сэрүүн байхдаа байнга ярьж байсан ба энэ талаар шалгуулахаар өргөдөл гаргасан боловч прокурор шалгалгүй хэргийг хаасан байдаг. Хэрэв манай компани нь тус автомашины зогсоолоо 2015 оны сараас хойш өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж байсан бол тухайн байршил дахь түрээсийн зах зээлийн үнэ ханшаар хамгийн багаар нь бодит байдлаар нь тооцоход нийтдээ 18 000 000 төгрөгийн орлого олох ёстой байсан юм. Л.Б******* "Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах" гэрээний үүргээ зөрчсөн учир 2018 оны сарын 01-ний өдөр манай компани нь Л.Б*******д холбогдуулан Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүхээс хэргийг шийдвэрлэх гэж байтал Л.Б******* 2018 оны сүүлээр цагдаагийн байгууллагад хандан намайг залилсан гэсэн утгатай худал өргөдөл гарган, танил талаараа хөөцөлдөн нөлөөлж 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүүлэн тогтоолоор Хан-уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 183/Ш32019/01906 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулсан юм. Л.Б******* ингэж цаг хугацаа хожиж 2 жил гаран хугацаанд цагдаагаар шалгуулж явуулсан юм. Дээрх 2 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны сарын 18-ны өдөр 2740 дугаар тогтоолоор хэрэг бүтгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэвч Л.Б*******, Ч.Ч нар дээд шатны прокурорт гомдол гарган нөлөөлж хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгуулан цаг хугацааг удаашруулсан, мөн дахин Сухбаатар дүүргийн прокурор 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан боловч Л.Б*******, Ч.Ч нар дахин гомдол гарган нөлөөлж дээд шатны прокуророор прокурорын хаасан тогтоолыг дахин хүчингүй болгуулж хэргийг сунжруулан шалгуулж явуулсан энэ хугацаанд Б******* манай компаны барьсан орон сууцанд болон гараашид 8 жил үнэ төлбөргүй завшин амьдарч байна. Л.Б*******, Ч.Ч, н.Ч нар нь нэг нутгийн нэг ангийн дотны найзууд байсныг сүүлд мэдсэн эдгээр гурван найзуудын хууль бус хувилдааны дунд манай компани үл хөдлөх хөрөнгүүдээ алдаж, цагдаагийн газар ямарч үндэслэлгүйгээр 2 жил гаран шалгагдаж хохирлоо. Иймд 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт Л.Б*******гаас 149 976.71 доллар буюу 514 645 983 төгрөг, алданги 264 074 509 төгрөг нийт 778 720 492 төгрөг гаргуулах, Хан-уул дүүрэг, хороо, дайчин хөшөө 1 байрны зоорийн давхарт байрлах 18 мкв талбай бүхий автомашины зогсоолыг Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, автомашины зогсоолоос олох байсан орлого болох 18 000 000 төгрөгийн хохирол гаргуулах нийт 796 720 492 төгрөгийг Л.Б*******гаас гаргуулж Б ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Б ХХК нь Х дүүргийн хороо, дайчдын хөшөөний 4-1 тоот 131 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 мкв нь 1 500 доллараар үнэлж нийт 196 500 доллар байхаар тохирч 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Л.Б*******д худалдсан. Гэрээг байгуулах үеийн 2014 оны сарын 24-ний өдрийн Монгол банкны долларын ханш 1887.83 төгрөг буюу монгол мөнгөөр нийт 370 958 595 төгрөгийг худалдан авагч тал төлөх ёстой байснаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар 2014 оны сарын 25-ны өдөр Монгол банкны 1890,43 ханшаар 10579.60 доллар буюу 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1889,95 ханшаар 10582.29 доллар буюу 20 000 000 төгрөг 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1944.06 ханшаар 8230 20 доллар буюу 16 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1949,09 ханшаар 5643.66 доллар буюу 11 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөо 2012.16 ханшаар 1490.94 доллар буюу 3 000 000 төгрөг, газрын төлбөрт 9996.61 доллар буюу 18 000 000 төгрөг, байрны дотоод засалд 13 503 000 төгрөг, нийт 46 523 29 ам доллар буюу 101 503 000 төгрөгийг компанид төлөөд байна. Дээрх төлөлтийг гэрээний үндсэн төлбөр 196 500 доллараас хасахад 149 976.71 доллар үлдэх бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны 3,521,54 ханшаар бодоход нийт 514 645 983 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлнө гэсний дагуу алдангид 74 988.36 ам.доллар буюу 264 074 509 төгрөг тооцогдож, нийт 778 720 492 төгрөгийг гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт төлөхөөр байна. 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т гэрээний нийт үнэ болох 196 500 ам.долларын 50 хувь болох 98 250 долларыг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 50 хувь болох 98 250 долларыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож, мөн Л.Б*******гийн гуйлтаар Х дүүрэг, хороо, тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд түүнийг амьдруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүй атлаа 8 жилийн турш манай компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, автомашины гражийг ашиглаж биднийг ноцтой хохироож байна. Хэрэв бид өөрсдийн өмчлөлийн автомашины гражийг 2015 оны 11 сараас эхлэн түрээслэсэн бол тухайн үеийн зах зээлийн хамгийн бага үнэлгээгээр тооцоход нийтдээ 18 000 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасны дагуу захиалагчид шилжүүлэн өгөх, захиалагч нь гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн боловч хариуцагч Л.Б******* одоог хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөхгүй гэж маргаан үүсгэж биднийг хохироож байгаа тул гэрээг цуцалж, Х дүүргийн хороо, тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, байраа буцаан авах хүсэлтэй байна. Иймд 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, Б******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан, захирал 3.М*******гийн өмчлөлийн Ү-22060 дугаартай, Х дүүргийн хороо, тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлалтай Ү-2206 дугаартай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хууль бусаар граж ашигласны хохиролд 18 000 000 төгрөгийг Л.Б*******гаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1.Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Б******* надад холбогдуулан гаргасан Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Лгийн Б******* миний бие нь Б******* ХХК-тай 2013, 2014 онуудад Х дүүрэг, хороо, дайчдын хөшөө, 1-од, 131 мкв 3 өрөө байрыг м.кв-ыг нь 1500 доллароор тооцож, дотоод засалтай, гал тогооны тавилгатай байрыг захиалан бариулахаар хэлцэл хийж худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг М XXK-ийн захирал Ч.Ч төлөх ба төлбөрийг бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцсон. Ч.Ч Л.Б******* надад өглөгтэй байсан тул тус байрны төлбөрт миний өмнөөс төлбөрийг хийж байсан ба илүү гарсан төлбөрийг надад дэмжлэг болгон төлсөн. Б******* ХХК-иар 131 м.кв 3 өрөө байр захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Байрыг барьж дууссаны дараа байрны талбайн хэмжээнд Инженер геодези ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд 127.02 м.кв талбай байна гэж тогтоосон. Энэ актыг Б******* ХХК хүлээн зөвшөөрснөөр хэмжилтээр тогтоосон актыг үндэслэн тооцож нийт 300 320 920 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Төлбөрийг тэдний хүсэлтээр бэлнээр төлж байсан. Энэ хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бидэнтэй гэрээ байгуулсан П.Ч захирлыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдлийг Б******* ХХК-н захирал 3.М******* 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/11 тоот албан бичгээр М ХХК-ийн захирал Ч.Чад мэдэгдэл хүргүүлсэнээр 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш П.Чтой төлбөр тооцоо хийгээгүй. 3.М******* нь надтай ярихдаа П.Ч манай компаниас гарсан учраас одоо хоёулаа гэрээгээ шинэчилж хийе, гэрээ шинэчилэн хийхэд зөвхөн захирлын нэр л өөрчлөгдөнө гэж хэлсэн, гэрээ шинэчилж хийхийн тулд та манайд гэрээг шинэчилж хийх талаар хүсэлт бичгээр бичээд өг гээд тэр даруй 1 хувь бичүүлж авсан, харин З.М*******гийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн шиг миний хүсэлтийн дор ямар нэг юм бичээгүй, бичсэн талаар надад мэдэгдээгүй, би хүсэлтийн дор бичсэн бичвэрийг огт хараагүй, харин 2020 онд цагдаа дээр хавтаст хэрэгтэй танилцуулахад уг бичгийг хараад гайхсан. Тус гэрээг байгуулахдаа өмнө нь буюу 2013 оны гэрээний дагуу П.Ч, Б.Э нарт өгсөн 147 241 000 төгрөгөө тооцоо нийлэхдээ оруулж тооцно гэж хэлэхэд нь үнэмшиж тус гэрээг байгуулсан. Ийнхүү Б******* ХХК-ийн захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2014 оны сарын 24-ний өдөр тус компанийн захирал 3.М*******тай гэрээг шинэчилэн байгуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Б******* ХХК-ийн ерөнхий захирал 3.М*******, түүний ээж болох Б.Э нарт байрны төлбөр тооцоог үргэлжлүүлэн төлсөн. Төлбөрийг Б******* ХХК-ийн удирдлагууд авахдаа байрны төлбөрт, газрын үнэ, ажилчдын хоолны зардал, бусдад өгөх төлбөрөө төлүүлэх Б.Эийн хүү 3.М*******гийн дүү, тус байшингийн дотоод засалд зарцуулсан зардал зэргийг биднээр төлүүлж байрны зардалдаа суутган тооцно гэж авч байсан ба компанийн дансаараа төлбөрийг хэзээ ч авч байгаагүй. Компанийн дансаа гэрээнд ч бичээгүй, дансаа бас өгдөггүй байсан нь бодит үнэн. Би Б ХХК-д байр захиалсан бүх төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Дээрх 2013 онд байгуулсан гэрээгээр 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулна, 2014 онд байгуулсан гэрээгээр Б******* ХХК тус орон сууцны барилгыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгахаар тус тус гэрээнд заасан боловч дуусгаж чадахгүй байсан учраас би аргаа бараад 3.М*******, түүний ээж Б.Э нартай дахин 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэлцэл бичгээр хийж өөрөө засвар засал тохижилтын мөнгөө өөрөө гаргаж, хийж дуусгаад, засвар тохижилтод зарцуулсан мөнгийг байрны төлбөрт тооцохоор, мөн байрны үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлж, байрны түлхүүр гардаж авснаар бэлнээр төлөхөөр бичгээр хэлцэл хийсэн юм. Миний бие байрны дотоод засал, тохижилтыг хийж дуусаад тооцоо нийлье гэхэд 3.М*******, Б.Э хоёр ирэхгүй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Э, П.Ч, Ч.Ч, М ХХК-д тухайн үед ажиллаж байсан Г.Б нар байлцсан ба 3.М*******тай ярьж тооцоо нийлж үзэхэд 3 000 000 төгрөг дутуу байна гэдэг дээр санал нийлж, тэр өдрөө сүүлийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 3.М*******гийн дансанд Г.Баар гүйлгээ хийлгүүлж тооцоо нийлсэн актыг М ХХК-ын ажилтан Г.Эаар 2 хувь бичүүлж П.Ч, Б.Э, Л.Б*******, Ч.Ч нар гарын үсэг зурж, харин Б.Э нь охин 3.М******* захирал учраас 3.М******* зурна, би 3.М*******гаар зуруулаад авчирч өгье гээд 2 хувь актыг бүгдийг авч яваад сураггүй алга болсон. Дээрх бодит байдал болсон үйл явдлаас үзвэл 3.М******* нь гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч өөрөө ажлаа дуусгаж байрыг бидэнд хүлээлгэн өгч чадаагүй гэдгээ мэдэж, хүлээн зөвшөөрч 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт хэлцэлээр өөрчлөлт оруулсан ба үүгээр гэрээний үүргийн дагуу надтай хариуцлага, алданги тооцох боломжгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа байрны ордер гаргаж өгөх гэж байна гэж 3.М*******, түүний ээж Б.Э нар нь байрны дотор, гаднаас зураг авч яваад харин өөрийн нэр дээр 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээг гаргуулан авсан байсныг хожим шүүхийн шатанд 2018 онд мэдсэн. Ингэж бидэнтэй Ч.Ч, Л.Б******* ямар нэгэн байдлаар харьцахгүй зугтаж явсаар анх 2018 оны 2 дугаар сард Х дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бид түүний ямар санаа зорилготойг мэдсэн юм. Гэтэл одоо биднээс гэрээний үүрэгт 796 700 000 төгрөг гаргуулахаар бодит үнэнд нийцэхгүй огт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа тул үүнийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Байрны төлбөр төлсөн байдлын талаар Б******* ХХК-ийн захирал П.Чт 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 147 700 000 төгрөг бэлнээр төлсөн. Б******* ХХК энэхүү орон сууцныхаа газартай холбоотой төлбөрийг иргэн Л.Өт төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг М ХХК-ийн захирал Ч.Ч төлсөн. Үүнд гарсан зардал нийт 18 000 000 төгрөг. Б******* ХХК-ийн ерөнхий захирал Э, захирал З.М******* нарт нийт 76 000 000 төгрөг бэлнээр төлсөн. Би байр захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа дотоод засалтай, гал тогооны бүрэн тавилгатай байр авахаар хэлцэлээр тохирсон. Тэгээд ч тус байр нь дотоод засалтай, гал тогооны бүрэн тавилгатай бусад захиалагчдад өгсөн байдаг. Б******* ХХК энэ хэлцлийнхээ дагуу санхүүгийн байдлаасаа болоод байрны дотоод засал, гал тогооны тавилгыг өгч чадахгүй байсан тул намайг өөрөө тавилгаа авч, дотоод заслаа хийхийг зөвшөөрч гарсан зардлыг байрны төлбөртөө тооцохоор тус компанийн ерөнхий захирал н.Э бид хэлэлцэн тохирсон. Дотоод засал, гал тогооны тавилгад 58 620 920 төгрөг зарцуулсан. Мөн Б.Эийн хүү, 3.М*******гийн дүү Ч.Ч захирлаас 30 000 000 төгрөг бэлнээр гарын үсэг зуралгүй авсан. Б.Э нь хүүдээ 30 000 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, гарын үсгийг өөрөө очихдоо зурна гээд зураагүй. /илүү төлөгдсөн мөнгө/ Мөн Б******* ХХК-ийн энэхүү байрны анхны захиалагч Л.Б******* миний бие байсан билээ. Тухайн үед тус байрыг зах зээлийн үнээс даруй өндөр үнэтэйгээр надтай гэрээ байгуулсан, анхны захиалагч гээд Б******* ХХК-ийн захирал урамшуулалд нь 1 машины гражийг дагалдуулан өгсөн. Иймд иргэн Л.Б******* миний бие Б******* ХХК-д байрны төлбөрөө 2 жилийн өмнө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Б******* надад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Лгийн Б******* миний бие нь Б******* ХХК-тай 2013, 2014 онуудад Х дүүрэг, хороо, дайчдын хөшөө, 1-од, 131 м.кв 3 өрөө байрыг м.кв-ыг нь 1500 доллароор тооцож, дотоод засалтай, гал тогооны тавилгатай байрыг захиалан бариулахаар хэлцэл хийж худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцсон. Ийнхүү 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, мөн 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот гэрээнүүдийг байгуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн дийлэнхийг бэлнээр төлсөн бөгөөд эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байгааг нэхэмжлэгч тал зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний хэрэгжилт дууссан боловч нэхэмжлэгч тал эхлээд гэрээний төлбөрийн асуудлаар маргаж эхэлсэн ба дараа нь төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн шалтгаанаар 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот гэрээг цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, мөн 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр ба эдгээр гэрээний дагуу худалдан авагч би төлбөрөө бүрэн шилжүүлсэн. Харин худалдагч буюу гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ эс биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр этгээдийн нэр дээр гаргуулсан байгаа нь миний эрхийг зөрчсөн үйлдэл юм. Хоёрдугаарт би нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдагдсан орон сууц болон гаражийг хууль бусаар олж аваагүй, харин гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа төдийгүй, цаашлаад хууль ёсны өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэдгийг хэлмээр байна. Иймд иргэн Л.Б******* миний бие Б******* ХХК-д байрны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, мөн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, мөн 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд орон сууц, гаражийг хууль ёсны дагуу өмчлөлдөө авч, эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
З.М******* миний бие Б ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Х дүүргийн хороо, тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ийг нь 1500 доллараар үнэлж, нийт 196 500 доллар байхаар тохирч 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Л.Б*******д худалдсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т гэрээний нийт үнэ болох 196 500 ам.долларын 50 хувь болох 98 250 долларыг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 50 хувь болох 98 250 долларыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож, мөн Л.Б*******гийн гуйлтаар Х дүүрэг, хороо, тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд түүнийг амьдруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүй бөгөөд 8 жилийн турш миний өмчлөлийн орон сууцанд амьдарч, автомашины гражийг үнэ төлбөргүй ашиглаж байна. Хариуцагч Л.Б******* 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой Б ХХК байрыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд миний хувь тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Ү-22060 дугаартай, Х дүүргийн хороо, тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байрлалтай Ү-2206 дугаартай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч Л.Б******* нь хариуцагч З.М*******, Б ХХК нарт холбогдуулан Х дүүрэг, хороо, /17020/, , байр, , зоорийн давхрын хаягт байрлах 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
4.1.Л.Б******* би Б******* ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, Х дүүрэг, хороо, /17020/, , байр, хаягтай 131 м.кв талбайтай, дотоод засалтай, гал тогооны тавилгатай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө болох байр, гражийн хамт /гражийг урамшуулалд өгсөн/ түлхүүр гардуулах нөхцөлтэй, гэрээний дагуу нийт 196 500 ам.доллар буюу 320 300 895 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон юм. Л.Б******* би захиалгаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө төлбөрт нийт 312 320 920 төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн. Албан ёсны хэмжилтээр энэхүү байр нь 127 м.кв байгаа тул би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн юм. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дээрх гэрээний дараа захирал өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг 2014 оны сарын 24-ний өдөр миний бие ажиллаж байсан М ХХК-ийн оффист Л.Б******* намайг өдөржингөө гуйсаар 1 хувь цаасан дээр гэрээг шинэчилж хийж өгнө үү гэж бичиг бичүүлж аваад одоогийн хэргийн материалд байгаа шиг 3.М******* /Л.Б******* миний бичгийн доор ямар нэгэн юм бичээгүйг тэмдэглэн хэлье/ гэрээг давхардуулж дахин байгуулсан. Ийнхүү би гэрээний дагуу тус компанийн П.Ч, Б.Э, З.М, З.Эийн хуу З.Б нарт нийт 312 320 920 төгрөгийг гэрээний төлбөрт бэлнээр болон дансаар төлсөн. Нийт төлбөрийг жагсаавал Б******* ХХК-ийг төлөөлж харилцаж байсан П.Ч болон ерөнхий захирал гэх Б.Эийг байлцуулан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд 147 700 000 төгрөг бэлнээр, Б******* ХХК-ийн энэхүү орон сууц барих газартай холбоотой иргэн Д.Өт үүссэн төлбөрийг Б******* ХХК-ийн өмнөөс Л.Б******* намайг төлөөлөн манай захирал Ч.Ч төлсөн. Үүнд гарсан зардал нийт 18 000 000 төгрөг, Б******* ХХК-ийн ерөнхий захирал гэх Б.Э, захирал 3.М******* нарт нийт 76 000 000 төгрөг бэлнээр төлсөн. Би байр захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа дотоод засалтай, гал тогооны бүрэн тавилгатай байр авахаар хэлцэн тохирсон. Тэгээд ч тус байр нь дотоод засалтай, гал тогооны бүрэн тавилгатай бусад захиалагчдад өгсөн байдаг. Б******* ХХК энэ хэлцлийнхээ дагуу санхүүгийн байдлаасаа болоод байрны дотоод засал, гал тогооны тавилгыг чадахгүй байсан тул намайг өөрөө тавилгаа авч, дотоод заслын материал авч өгөхийг зөвшөөрч гарсан зардлыг байрны төлбөртөө тооцохоор хэлэлцэн тохирсон. Дотоод заслын материал, гал тогооны тавилгад 58 620 920 төгрөг зарцуулсан. Мөн Б.Эийн хүү, З.М*******гийн дүү 3.Б нь манай захирал Ч.Чаас 30 000 000 төгрөг бэлнээр авсан. Б.Э нь хүүдээ 30 000 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, яарч байна гээд гарын үсэг зуралгүй сандраад гарцгаасан. Энэ мөнгийг мөн Б.Э байрны төлбөрт тооцно гэж хэлсэн. Ц.Өын газрын төлбөрт өгнө гэж Б.Э 12 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Б.Э утас хаагдах нь, утасны төлбөр өгөх мөнгө алга гээд 6 000 000 төгрөг өгөөч гэж Ч.Ч руу яриад, Ч.Ч Л.Б******* руу ярьж тус мөнгө өгөхийг хэлсний дагуу Б.Эийн 40 мянгатад байрлах гэрт нь хүргэж өгсөн. Гарын үсэг зураагүй. Энэ төлбөрийг Б.Э эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө гражийн төлбөрт авсан гэж хэлсэн байдаг 2015 оны эхээр. Мөн 2015 онд Б.Эт Хермэс барилгын материалын дэлгүүрт явж байхдаа ажилчдын хоолны мөнгө, ванны өрөөний дээр хийх хавтан авах хэрэгтэй байна гэж хэлээд 2 000 000 төгрөг мөн бэлнээр авч гарын үсэг зураагүй. Б.Э 2015 оны үед өөрийн барилга дээрээ намайг очиход ажилчдын хоолны мөнгө байхгүй, нойлын өрөөнд хар цаас, холигч авна гээд 2 000 000 төгрөг авсан боловч гарын үсэг зураагүй, сүүлд зуруулах гэхээр охин зурна гээд зугтсан. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр миний ажиллаж байсан М ХХК-ийн байранд Б.Э, Л.Б*******, Ч.Ч, Г.Б нар байлцаж тооцоо нийлж үзэхэд 3 000 000 төгрөг дутуу байсныг тухайн өдөрт нь Б.Э охин 3.М*******гийнхаа дансыг өгснөөр Г.Баар 3.М*******гийн дансанд төлүүлсэн. Төлбөрийн баримт дээр байрны үлдэгдэл төлбөр гэж бичсэн байгаа. Орон сууцныхаа гэрчилгээг авахаар Б******* ХХК-ийнханд удаа дараа хандсан боловч гаргаж өгөөгүй. Гэтэл 2018 онд Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэгсэхгүй болгосон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтаас миний захиалан бариулж, одоо амьдарч буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр биш, харин Б******* ХХК-ийн захирал З.М******* нь өөрийн хувийн нэр дээр гарсныг мэдсэн юм. Үүнтэй холбогдуулан миний захиалж, амьдарч байгаа байрны гэрчилгээг өөр этгээд буюу Б******* ХХК-ийн 3.М******* өөрийнхөө нэр дээр гаргуулсныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Гэвч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 957 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан. Б******* ХХК надтай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг 2013, 2014 онд байгуулчихаад тус гэрээний зүйл болох Х дүүрэг, хороо, /17020/, , байр, хаягтай 131 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй 3.М*******гийн нэр дээр гаргасан нь захиалагч, худалдан авагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа тул тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тиймээс Х дүүрэг, хороо, /17020/, , байр, хаягт байрлах 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Л.Б******* намайг тогтоож өгнө үү гэжээ.
4.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Л.Б******* би өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б******* ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, Х дүүрэг, хороо, /17020/, , байр, хаягтай 131 м.кв талбайтай, дотоод засалтай, гал тогооны тавилгатай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд үүнийг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Б******* ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс гадна урамшуулалд нь 1 автомашины гражийг үнэгүй дагалдуулж өгөхөөр харилцан тохиролцсон юм. Энэ нь Х дүүрэг, хороо, /17020/, , байр, зоорийн давхрын хаягт байрлах 18 м.кв автозогсоол бөгөөд үүний өмчлөх эрхийн гэрчилгээг ч мөн 3.М******* өөрийн нэр дээр 2021 оны 12 дугаар сард гаргуулан авсан нь хууль бус юмаа. Тиймээс Х дүүрэг, хороо, /17020/, , байр, зоорийн давхрын хаягт байрлах 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Л.Б******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчээс Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/06799 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдан авах гэрээ, З.М*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Л.Б******* Б ХХК-тай 2014 оны сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан өдрөөс хойш Б ХХК-д төлсөн тооцоо, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, н.Өт газрын төлбөрт төлж дуусгасан тооцоо, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Л.Б*******гийн байрны дотоод засалд зарцуулсан зардал тооцоо, грашийн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, 2017 оны сарын 08-ны өдрийн 17/09 дугаар түрээсийн гэрээ, гар бичвэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны сарын 18-ны өдрийн 2740 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1477 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 242 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/858 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Хууль зүйн сайд Х.Нямбаатарт гаргасан хүсэлт, Б ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичиг, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2022/02319 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/10771 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШТ2022/00396 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 5-65, 99-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Ш.Д*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ, 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ, Инженер геодези ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт, Улаанбаатар хот Х дүүрэг дайчдын хөшөөний 4 тоот айлын 4 өрөө байрны схем зураг, бэлэн мөнгөний зарлагын баримт, гар бичвэр, зарлагын баримт, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэлцэл, гар бичвэр, Б ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гар бичвэр, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хэлцэл, гар бичвэр, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З.М*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, /17020/ зам, машстаб, шилжүүлгийн баримт, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Х дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны №017/2015 дугаартай Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12/105 дугаар үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ, Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, Х дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 957 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Б*******гийн байрны төлбөр төлөлтийн байдал, хариу тайлбар, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13/09 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ, 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ, 1-р давхрын байгуулалт, бэлэн мөнгөний орлогын баримт, Инженер геодези ХХК-ийн албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт, Улаанбаатар хот Х дүүрэг дайчдын хөшөөний 4 тоот айлын 4 өрөө байрны схем зураг, Б ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хариу тайлбар, Л.Б*******гийн М ХХК-д 12 сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан цалин болон Нийгмийн даатгал төлөлтийн байдал, Л.Б*******гийн байрны төлбөр төлөлтийн байдал, бэлэн мөнгөний зарлагын баримт, гар бичвэр, зарлагын баримт, гар бичвэр, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00197 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/00061 дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/166 дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шилжүүлгийн баримт, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, З.М*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 12/08 дугаар барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 27-ны 12/96 дугаартай барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны №017/2015 дугаартай Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ, Хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, /17020/ зам, машстаб, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Х дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Д*******д олгосон итгэмжлэл, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/07829 Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/04596 дугаар Хүсэлт шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө ХХК-ийн тодорхойлолт, Үйлдвэрлэл худалдааны М ХХК-ийн тодорхойлолт, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/17818 дугаар хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 79, 84-87, 89, 95, 107-202-р хуудас, 2хх-ийн 27, 39, 135-250-р хуудас, 3хх-ийн 5, 30-36, 40, 45-48, 65-66, 74-76-р хуудас/ гэсэн баримтуудыг,
гуравдагч этгээд З.М*******гаас бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл /2хх-ийн 28-30-р хуудас, 3хх-ийн 22, 53-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Я.Э, Ж.А нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Ж.Б, Ч.Ч, П.Ч нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ч, П.Ч, Б.Э, Н.Ө, нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б*******д холбогдох 183/2018/03429/И индекстэй иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бүртгэл тооцоо бүхий хар дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 226-239, 246-250-р хуудас, 2хх-ийн 1-16, 47-118-р хуудас, 3хх-ийн 82-89-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Л.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэгч Б ХХК, З.М******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Б*******г Х дүүрэг, хороо, , гудамж, байрны, хаягт байрлах 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, зоорийн давхарын хаягт байрлах 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн бие даасан шаардлагаас орон сууцыг хариуцагч Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, авто зогсоолыг хариуцагч Л.Б*******гийн хууль бус эзмшлээс албадан чөлөөлөх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.1.Тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/17818 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Л.Б*******д холбогдох хэрэгт хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэлтэй Б ХХК, З.М******* нарт холбогдох иргэний хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцсэн болно.
2.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л.Б*******тай 2014 оны сарын 24-ний өдөр 14/54 дугаартай гэрээ байгуулж, орон сууцыг 196 500 ам.доллараар худалдахаар, төлбөрийг 2 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч орон сууцны үнэд хариуцагч нь 70 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч, газрын төлбөрт 18 000 000 төгрөг төлөгдөж, орон сууцны завсарын зардалд 13 503 000 төгрөг зарцуулагдсан бөгөөд нийт 101 503 000 төгрөгийг төлсөн, орон сууцны үлдэгдэл төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй атлаа орон сууц болон түүний доор байрлах 7 м.кв автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж нэхэмжлэгч гэрээг цуцлаж, байрыг буцаан гаргуулж, авто зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, автозогсоолыг хууль бусаар эзэмшсэний улмаас олох байсан орлого буюу хохиролд 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Л.Б******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2013 онд нэхэмжлэгч Б ХХК-ийг төлөөлөн П.Чтой гэрээ байгуулан орон сууцны төлбөрт 147 700 000 төгрөгийг төлсөн, гэтэл 2014 оны сарын 24-ний өдөр гэрээг шинэчлэн хийсэн бөгөөд орон сууц худалдан авсны урамшуулалд автозогсоолыг шилжүүлэн өгсөн тул хууль бусаар эзэмшээгүй, орон сууцны төлбөрийг тооцоо нийлж төлж барагдуулсан буюу орон сууцны үнэд 312 320 920 төгрөгийг төлсөн тул гэрээг цуцлах үндэслэлгүй, гэрээг цуцлах талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Л.Б******* нь нэхэмжлэгч Б ХХК, З.М******* нарт холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, 2013 онд Б ХХК-ийг төлөөлөн П.Чтой, 2014 онд Б ХХК-ийг төлөөлөн З.М*******тай гэрээ байгуулж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан, автозогсоолыг орон сууц худалдан авсны урамшуулалд өгсөн тул орон сууц, автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.
6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нь хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч Л.Б******* нь орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж маргасан.
7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нь хариуцагч Л.Б*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, орон сууцны үнэд 196 500 ам.доллар төлөхөөс 101 503 000 төгрөгийг төлсөн тул гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцлаж, орон сууцыг буцаан шаардсан, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2017 онд 8 сард, зоорийн давхарын автозогсоолын өмчлөгчөөр 2021 оны 12 сарын 05-нд улсын бүртгэлд тус тус өмчлөгчөөр бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц, автозогсоолыг чөлөөлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.
8.Хариуцагч Л.Б******* нь бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан 2014 оны гэрээг цуцлаагүй, уг гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байхад орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд З.М******* бүртгүүлсэн нь хууль бус бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан талаар мэдэгдээгүй, автозогсоолыг урамшуулалд тооцон шилжүүлэн өгсөн тул хууль бусаар эзэмшээгүй гэж мэтгэлцсэн.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК-ийг төлөөлж П.Ч, хариуцагч Л.Б******* нар нь ** тоот хаягт байрлах 131 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1м.кв-ыг 1 500 ам.доллар буюу нийт 196 500 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 40 хувь, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 хувийг төлөхөөр 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13/09 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
9.2.Мөн 2014 оны сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б ХХК-ийг төлөөлж З.М*******, хариуцагч Л.Б******* нар нь Х дүүргийн хороо, 1 байр, 1 орц 2 давхар 131 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1 500 ам.доллараар, нийт үнэ 196 500 ам.доллараар, гэрээ байгуулах үед 50 хувь, барилга баригдах явц дунд буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь төлөхөөр орон сууцны түлхүүрийг 2014 оны 12 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
10.Талуудын маргааны зүйл нь гэрээг цуцлах эсэх талаар байна, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.
11.Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2014 оны сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох ** тоот 131 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
11.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
11.2.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч нь зөрчиж, орон сууцыг хүлээн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй, цаашид төлөхгүй нь илэрхий байх тул гэрээг цуцлахаар шаардлага гаргасан.
11.3.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот гэрээний 5.1-д “захиалагч нь гэрээний 2.3-т заасан төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч талын санаачлагаар гэрээг цуцлаж, орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах эрхтэй” гэж заажээ.
11.4.Нэхэмжлэгч хариуцагчийг орон сууцны үнэд нийт 370 958 595 төгрөгийг төлөхөөс 101 503 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан тооцооны баримтаар тогтоогдоно гэсэн.
11.5.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч Л.Б*******гийн 2014 оны сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан өдрөөс хойш Б ХХК-нд төлсөн тооцоонд “...2014.11.25-нд 20 000 000 төгрөг буюу 10 579 ам.доллар, 2014.12.13-нд 20 000 000 төгрөг буюу 10582 ам.доллар, 2015.01.24-нд 16 000 000 төгрөг буюу 8 230 ам.доллар, 2015.02.06-нд 11 000 000 төгрөг буюу 5 643 ам.доллар, 2016.05.12-нд 3 000 000 төгрөг буюу 1 490 ам.доллар, нийт 70 000 000 төгрөг буюу 36 526 ам.доллар”,
н.Өт газрын төлбөрт төлж дуусгасан тооцоонд “...2014.04.23-нд 2 000 000 төгрөг буюу 1 120 ам.доллар, 2014.09.18-нд 4 000 000 төгрөг буюу 2 175 ам.доллар, 2014.09.24-нд 2 000 000 төгрөг буюу 1 087 ам.доллар, 2014.04.20-нд 10 000 000 төгрөг буюу 5 613 ам.доллар, нийт 18 000 000 төгрөг буюу 9 996 ам.доллар”,
хариуцагч Л.Б*******гийн байрны дотоод засалд зарцуулсан зардал тооцоонд “...2015.03.14-нд 8 000 000 төгрөг, 2015.03.25-нд 2 000 000 төгрөг, 2015.04.11-нд 2 000 000 төгрөг, 2015.04.11-нд 150 000 төгрөг, өдөр тодорхойгүй 1 353 000 төгрөг, нийт 13 503 000 төгрөг” буюу нийт 101 503 000 төгрөг гэжээ.
11.6.Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, засварын зардлын тооцоо, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно гэж маргасан.
11.7.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Л.Б*******гийн байрны төлбөр төлөлтийн байдал гэсэн баримтаар “...Б ХХК-ийн захирал П.Чтой байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үед хийсэн төлбөр тооцоо 2013.12.30-наас 2014.4.25-ны хүртэл 147 700 000 төгрөг, Ц.Өт төлсөн төлбөрт 18 000 000 төгрөг, З.М*******тай байгуулсан гэрээ 2014.11.24-нөөс хойш Б ХХК-нд З.М*******, н.Э нарт төлсөн төлбөр тооцоо 76 000 000 төгрөг, байрны дотоод заслын материал болон бусад зүйлд зарцуулсан зардалд 58 620 920 төгрөг, З.Бийн бэлнээр авсан 30 000 000 төгрөг, Ц.Өын газрын төлбөрт 12 000 000 төгрөг, Б.Эт гражийн төлбөрт шилжүүлсэн 6 000 000 төгрөг, ажилчдын хоолны мөнгөд 4 000 000 төгрөг, тооцоо нийлж байрны үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 3 000 000 төгрөг, нийт 312 673 920 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцсэн.
12.Зохигч талуудын хооронд байгуулсан 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээний 2.2-д “захиалагч гэрээ байгуулах үед орон сууцны нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 98 250 ам.доллар төлнө”, 2.3-д “барилга баригдах явц дунд буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь гэрээний дагуу захиалагч тал гүйцэтгэгч тал төлнө” гэж харилцан тохиролцжээ.
12.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б*******д гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан талаарх баримтгүй байна.
12.2.Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-д “үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй” гэж заасан бөгөөд хариуцагч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаар маргаж байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүрэгт 101 503 000 төгрөг төлөгдсөн байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй.
12.3.Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Л.Б*******д холбогдуулан гаргасан гэрээг цуцлаж, гэрээний зүйл болох Х дүүргийн хороо, Дайчин хөшөөний 4-1 тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
12.4.Мөн нэхэмжлэгч нь тус байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гараашийн төлбөрт 2015 оноос 2023 оны 3 сар хүртлэх түрээсийн төлбөрт 18 839 000 төгрөгийн орлогыг олох боломжтой байсан гэж түрээсийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
12.5.Гэвч хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00098 дугаартай гэрчилгээнд Нийслэлийн Х дүүргийн хороо, байр зоорийн давхарын хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр З.М******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч Б ХХК нь уг автозогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлгүй, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр, хохирол гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж үзэв.
12.6.Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Л.Б******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нь хариуцагч Л.Б*******д холбогдуулан *** тоот орон сууц, зоорийн давхарын хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргасан.
13.1.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд маргаан бүхий орон сууц, зоорийн давхарын автозогсоолын өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* бүртгэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.
13.2.Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна.
13.3.Хэрэгт авагдсан баримтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн өмчлөлд бүртгэгдсэн Х дүүргийн хороо, байр, орон сууц нь нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Л.Б*******тай байгуулсан 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч Л.Б*******гийн эзэмшил, ашиглалтад шилжсэн бөгөөд хариуцагч нь дээрх орон сууцны төлбөрийг төлж байсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
13.4.Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нь Б ХХК-ийг төлөөлж хариуцагч Л.Б*******тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа уг гэрээнээс татгалзаж, цуцлаагүй гэрээ хүчин төгөлдөр байхад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д заасан “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэснийг зөрчиж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлжээ.
13.5.Иймд хариуцагч Л.Б******* нь **** тоот орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа тул түүнийг хууль бусаар эзэмшиж байна гэсэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
13.6.Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн өмчлөлд **** байрны зоорийн давхарын автозогсоол бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч Л.Б******* нь уг автозогсоолыг байр худалдан авсны урамшуулалд шилжүүлэн өгсөн гэж мэтгэлцсэн боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
13.4.Хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээний ард автозогсоолыг түүний өмчлөлд буюу гэрээ байгуулсны урамшуулалд шилжүүлсэн талаарх баримтаар нотлогдоно гэсэн бөгөөд уг баримтад “...Ерөнхий захирал Б.Этэй тохиролцсоны үндсэн дээр Л.Б*******д байр худалдан авсны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоол үнэгүй худалдаж авлаа” гэжээ.
13.5.Гэвч хариуцагч Л.Б******* нь гэрээг нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан бөгөөд уг компаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь З.М******* байхад Б.Э, П.Чтой тохиролцсон гэсэн нь үндэслэлгүй, Б.Э, П.Ч нар нь компанийг төлөөлөх эрхтэй этгээдүүд болох нь баримтаар тогтоогдоогүй болно.
13.6.Иймд бие даасан шаардлага гаргасан З.М*******гийн хариуцагч Л.Б*******д холбогдуулан гаргасан Х дүүргийн хороо, байр, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х дүүргийн хороо, байрны зоорийн давхарын автозогсоолыг хариуцагч Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
14.Хариуцагч Л.Б******* нь нэхэмжлэгч Б******* ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нарт холбогдуулан Х дүүрэг, хороо, /17020/, , байр, орон сууц, зоорийн давхрын хаягт байрлах 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан.
14.1.Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, мөн орон сууцны төлбөрийг компанид шилжүүлээгүй тул төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй, автозогсоолыг урамшуулалд тооцож шилжүүлэн өгөөгүй гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгч тул хариуцагч Л.Б*******г өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
14.2.Хариуцагч нь орон сууцны үнэд 312 320 920 төгрөгийг төлсөн, тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэх 3 000 000 төгрөгийг Г.Б төлж тооцоо дууссан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар буюу гэрч П.Ч, Ч.Ч, Г.Б нарын мэдүүлэг, үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулсан мөнгө тушаасан баримтууд, санхүүгийн баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарласан.
14.3.Нэхэмжлэгч Б ХХК нь орон сууцны үнэд 312 320 920 төгрөгийг төлөөгүй, хариуцагчийн орон сууцны төлбөрт төлөгдсөн гэх 2013.12.30-наас 2014.4.25-ны хүртэл 147 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэрээг шинэчлэн байгуулахад төлбөр төлөгдөөгүй байсан, мөн орон сууцны төлбөрийг компанид төлөөгүй, байрны дотоод заслын материал болон бусад зүйлд зарцуулсан зардалд 58 620 920 төгрөг нь баримтаар тогтоогдохгүй, З.Бийн бэлнээр авсан 30 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт төлөгдөөгүй гэсэн.
14.4.Талуудын хооронд 2014 оны сарын 24-ний өдөр байгуулагдсан 14/54 тоот гэрээний 2.5-д “мөнгө тушаах бүрт гэрээний хавсралтад тэмдэглэлээ хийж талын санхүүгийн тамгыг дарснаар төлбөр хийгдсэнд тооцно” гэж харилцан тохиролцжээ.
14.5.2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг хариуцагч Л.Б******* нь компанийн эрх бүхий албан тушаалтантай байгуулж, гэрээний төлбөрт 147 700 000 төгрөгийг төлсөн гэсэн боловч хэрэгт авагдсан Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд зааснаар Б ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь З.М******* байх бөгөөд гэрч П.Ч нь мэдүүлэхдээ “...компанийн үйл ажиллагааг Б.Э хариуцдаг байсан, хамтран ажиллах гэрээгээр гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон” гэсэн боловч энэ талаарх нотлох баримтгүй, мөн компанийг төлөөлөх эрхтэй болохыг тогтоогдсон баримтгүй байна.
14.6.Хариуцагч нь П.Ч нь компанийг төлөөлөх эрхтэй байсан болох нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Б ХХК-ийн 13/11 албан тоотоор тогтоогдоно гэсэн бөгөөд хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13/11 дугаартай Б ХХК-ийн М компанийн захирал н.Ч танаа мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “...манай компанид ажиллаж байсан П овогтой Ч нь цаашид ажиллахаа больсон тул Ч нь манай компанийг төлөөлж санхүүгийн тооцоо төлбөр, гэрээ гэх мэт зүйлээр компанитай холбоотой асуудал шийдэхгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн боловч уг албан бичгээр П.Чийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
14.7.Мөн хэрэгт авагдсан 2014 оны сарын 24-ний өдрийн Б ХХК-нд хүсэлт гаргах нь “Л овогтой Б******* би 2013-12-23-ны өдөр хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг шинэчилж хийж өгнө үү” гэсэн байх бөгөөд уг хүсэлтэд “...компанид нэгч төлбөр төлөгдөөгүй тул төлбөрийн үнийн дүнг 195 500 ам.доллараар хэвээр үлдээн гэрээг байгуулахыг зөвшөөрөв” Б ХХК-ний захирал З.М*******” гэжээ.
14.8.Иймд хариуцагч нь орон сууцны төлбөрт төлсөн гэх 147 241 000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-нд төлөгдсөн гэх үзэх үндэслэлгүй, мөн завсарын зардал гэх баримтууд нь хүлээн авагчийн гарын үсэггүй, аль байранд бараа материал авсан, уг орон сууцандаа хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, 30 000 000 төгрөг орон сууцны төлбөрт төлсөн нь хар дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно гэсэн боловч уг 30 000 000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. /2хавтаст хэргийн 68-97 хуудас дахь баримтууд/
14.9.Зохигч талуудын байгуулсан 2014 оны сарын 24-ний өдрийн гэрээнд орон сууцны үнийг 196 500 ам.доллар гэж харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ханшийн лавлагаагаар орон сууцны үнэ 370 958 595 төгрөг /196 500 х 1 887,83=370 958 595/ байх бөгөөд хариуцагч Л.Б******* нь орон сууцны төлбөрт 76 000 000 төгрөг, засварын зардалд 13 503 000 төгрөг, газрын төлбөрт 18 000 000 төгрөг, ажилчдын хоол болон цалинд өгөхөөр шилжүүлсэн, 10 150 000 төгрөг, нийт 117 653 000 төгрөгийг төлсөн байна гэж үзэв.
14.10.Иймд хариуцагч Л.Б******* нь гэрээний зүйл болох орон сууцны үнэд хэрэгт авагдсан баримтаар 117 653 000 төгрөгийг төлсөн, мөн уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Л.Б*******г Х дүүрэг, хороо, /17020/, , байр, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.
14.11.Хариуцагч нь автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, Б ХХК-ийн Ерөнхий захирал Б.Этэй тохиролцсоны үндсэн дээр Л.Б*******д байр худалдан авсны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоол үнэгүй худалдаж авлаа гэсэн хэлцэл хийгдсэн гэсэн боловч уг автозогсоолын өмчлөгч нь нэхэмжлэгч Б ХХК биш байх бөгөөд мөн Б.Э нь түүнд автозогсоолыг шилжүүлэх эрх бүхий этгээд биш байх тул түүний автозогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна гэж үзэв.
14.12.Иймд хариуцагч Л.Б*******г Х дүүрэг, хороо, /17020/, , байр, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, зоорийн давхрын хаягт байрлах 18 мкв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
14.3.Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний зүйл болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан боловч хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны сарын 18-ны өдрийн 2740 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1477 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 242 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/858 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоол авагдсан байх бөгөөд зохигч талууд холбогдох байгууллагад гомдол гаргаж байсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг Л Б******* гэсэн нь нэхэмжлэлийг хариуцах этгээд Л.Б******* мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хариуцагчаар Лгийн Б*******д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийг нь хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан байх тул хариуцагчаар Л.Б*******г тодорхойлсон гэдэг нь эргэлзээтэй, мөн зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан хөрөнгө болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дурдсан үндэслэлээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 141 553 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 577 690 төгрөгийг /3 507 490+ 70 200/ тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар хариуцагч Л.Б*******гаас 70 200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******д, нэхэмжлэгч Б ХХК-иас 1 759 454 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Б*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.4, 106 дугаар зүйлий 106.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч Л.Б*******д холбогдуулан гаргасан 2014 оны сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууц болон автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн Х дүүргийн хороо, , гудамж, байрны хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож орон сууцыг хариуцагч Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х дүүргийн хороо, байр зоорийн давхарын хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг хариуцагч Л.Б*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэгч Б******* ХХК, З.М******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Л.Б*******г Х дүүргийн хороо, , гудамж, байрны хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, зоорийн давхарын хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 141 553 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******гийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Л.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 577 690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Л.Б*******гаас 70 200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М*******д, нэхэмжлэгч Б ХХК-иас 1 759 454 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Б*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН