| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00208/И |
| Дугаар | 102/ШШ2023/03907 |
| Огноо | 2023-10-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2023/03907
|
|
| |||
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 23.869.724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.О
Нэхэмжлэгийн өмгөөлөгч Э.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ,Ц.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О , хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УТ нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 23.869.724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2023 оны 06 угаар сарыг 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан тул энэ тайлбараа дэмжиж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдаан дээр нэхэмжлэлээ ярьснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя.
11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 247 өдөр ажилгүй байсан ба нэг сарын дундаж цалин 4.866.643 төгрөг гэж үзээд нийт 247 хоногийн цалинг тооцуулан гаргуулах өмнөх хурлаар ажил тасалсан талаар ярьсан үүнтэй холбоотой ажил таслаагүй гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
Миний бие хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргаагүй.
Тиймээс “Ч” өртөөний даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.
Хөдөлмөрийн маргаан таслах комисст намайг хандаагүй гэж байна.
Би үйлдвэрчний эвлэлийн дарга байсан н.А т өргөдлөө өгч утсаар ярьсан. Надад 10 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой комисс бүрдэхгүй байна, шүүхэд хандаж болно мөн хуулийн хугацаа өнгөрсөн буюу 12 дахь хоног дээр хэлсэн.
Намайг сургалтанд явахдаа ажлаа хаяад явсан гэж байна.
Би төмөр замын байгууллагад тасралтгүй 20 жил ажилласан.
Ажлаа хаяад явах эрх байхгүй. Оросын холбооны улсын Зам харилцааны сургуулийн 1 дүгээр курст бүтэн суралцаж, 2-3 дугаар курст цар тахлын үед таарч цахимаар суралцсан.
Шугам замаар 23-ны өдөр явж байхад С өртөөний дарга над руу яриад декан чамайг асуугаад байна, спракийг чинь өгөх гээд байна гээд 09 дүгээр сарын 23-ны өдөр дуудаад 09 дүгээр сарын 27-ны өдөр гэхэд сургуульдаа ир гэсэн спрак байсан.
Үүнийгээ хэвлээд албаны дарга, албаны орлогч дарга, байцаагч дээрээ орсон. Хүний нөөцийн н.Ц дарга дээр ороход зөвшөөрөв гээд 09 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан.
Тэгээд Оросын холбооны улсын Зам харилцааны их сургууль руу сургалтын инженер н.Э рүү орж сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр төлүүлэх албан бичиг бичүүлсэн.
Дараа нь санхүү албаны дарга руу орж ирж, буцах тасалбараа цохуулсан.
Намайг зөвшөөрч миний сургалтын төлбөрийг төлөөгүй бол би явахгүй байсан. Ингээд өмнө нь мэдэгдээгүй учраас Эрхүүгийн тасалбар байхгүй гээд машинаар явсан.
Ажлын байраа хаяж явсан гэх асуудалтай санал нийлэхгүй байна.
Хохирлыг барагдуулаагүй гэж ярьж байна. Энэ талаарх нотлох баримт өгсөн. Өмнөх аудитын биелэлтийн үр дүнгийн хурал хийгээгүй гэж ярьж байна.
Өмнөх дарга н.Т , ерөнхий нягтлан мөнгөний акт дээр зөвшөөрч гарын үсэг зураагүй.
Харин манай ачаа тээвэр хариуцсан орлогч дарга бид хоёр үүний араас явсан.УТ ын хуулийн албаны даргын албан тоотоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Дотоод аудит хяналт шалгалтын дүрмийн дагуу 0 дугаартай Тушаалын гуравдугаар хавсралтанд батлагдсан дүрмийн дагуу дүнгийн хурлаа хийгээгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, хуулийн хугацаа хэтэрсэн албан тоотыг хуулийн зүйн албаны даргад хүртэл өгсөн.
Захиргааны ажилтны цаг ашиглалт хангалтгүй гэж байгааг зөвшөөрөхгүй.
Өмнөх шүүх хуралдаанд ярьсан тул нэхэмжлэлээ дэмжиж байна, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
УТ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.5, УТ ын дүрмийн 22 дугаар зүйлийн а,з,и заалт, Дотоод аудит хяналт шалгалтын албаны даргын 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэж Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар Д.О т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.
“Ч” өртөөний дарга Д.О ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиргааны ажилтны цаг ашиглалт хангалтгүй, ажилтнуудад тавих хяналтыг сулруулсан, удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалттай биелүүлээгүй өмнөх оны Дотоод аудит хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт хангалтгүй ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэрэг сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан Тээвэр зохион байгуулалтын албанд шилжүүлсэн.
Дээрх шийдвэрийг Д.О хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан таслах комисст гомдол гаргасан.
Тус комисс гомдлыг хянаж үзээд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан тул гомдлыг буцаасан.
Д.О удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, алдаа гаргаж байсан тул Замын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар, Замын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар буулгах сахилгын шийтгэл ногдуулж байсан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол бүр мөсөн хүлээн авна гэж зохицуулсан.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан бусад шалтгаанд тооцон ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж зааснаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарч байгаа тул дээрх шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.
Тухайн үеийн нэхэмжлэгч ажил хүлээлгэж өгсөн баримт байдаггүй.
Тэр үед Д.О т Дотоод аудит хяналт шалгалтын алба ажиллаж байхдаа тайлбар өгнө үү? гэж хэлэхэд эргэж холбогдоогүй, мэдэгдээгүй асуудал бий.
Тушаалын үндэслэл болсон Дотоод аудит хяналт шалгалтын тэмдэглэл дээр цаг ашиглалт ямар байсан талаар тодорхой байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.
2022 онд захиргааны ажилчдын цаг ашиглалт болоод Д.О ын цаг ашиглалтын талаарх баримт авагдсан.
Мөн аудитын шалгалтаар өмнө тавигдсан актуудыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг хурлын удирдсан А.Э дарга асуухад Д.О зөвшөөрч байна гэж хариулсан.
Энэ бүгд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::
Төмөр замын тээврийн тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулсан.
Төмөр замын тээврийн байгууллага бол байнгын удирдлагын хяналттай, удирдлага тасралтггүй үйл ажиллагаатай байх ёстой.
“Ч ” өртөөний хувьд өмнөх аудитын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, захиргааны ажилтнуудын цаг ашиглалт хангалтгүй байсан.
Захиргааны ажилтнуудын цаг ашиглалт хангалтгүй байна гэдэг нь “Ч ” өртөөг удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлээгүй байна гэсэн үг.
Өмнө нь аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг биелүүлэх хугацаа өгөхөөр Д.О би бичиг явуулсан гээд авлага авах үйл ажиллагааг явуулдаггүй.
Өөрөөр хэлбэл өмнөх өр төлбөрийг барагдаагүй ойлголт төмөр замд байж болохгүй юм. Төмөр замын байгууллага төлбөрөө авсны дараа ачааг тээврийг илгээх ёстой.
Гэтэл төлбөрөө авахгүй ачааг илгээх өөрөө Төмөр замын байгууллагад хохирол учруулж байгаа үйлдэл. Мөн нэхэмжлэгч сургалтад явлаа гээд зүгээр яваад өгсөн.
Төмөр замын тулгуур өртөөний дарга дээд албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр ажлын байрыг орхиж явахгүй.
Орлогч дарга ажиллаж болох ч өөр өртөө зөрлөг шалгаж байх хугацаанд түр орлож ажиллахыг ойлгоно.
Сургалтанд явж байгаа тохиолдолд Д.О заавал тушаал гарсны дараа явах ёстой. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хянуулахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хөдөлмөрийн маргаан таслах комисс асуудлыг шийдэх хууль зүйн боломж байсан.Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна.
“Ч ” өртөөн дээр авлага байсаар байхад авлагыг барагдуулахгүй төмөр замын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.
Тиймээс хариуцагч байгууллага “Ч ” өртөөний даргаар ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Гэхдээ ажил олгогч төмөр замын тээврийн үндсэн мэргэжлийн учраас уян хатан бодлогыг барьж Тээвэр зохион байгуулалтын албанд шилжүүлсэн.
Энэ хүнтэй хамт сахилгын шийтгэл авсан хоёр ажилтан өөрсдөө тохирох ажил дээрээ шалгалтаа өгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна.
Нэхэмжлэгч гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийхгүй маргаан үүсгээд явж байгаа асуудал байна. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Хэрэгт өгсөн нотлох баримтаар нотлогдоно.
Хавтаст хэрэгт авагдаагүй өөрийнхөө таамгийг шүүхэд мэдүүлж байна.
Шүүхэд нотлох баримтаа өөрөө бүрдүүлж гаргаж өгөх үүрэгтэй.
Хэрвээ өнөөдөр сургалтанд суух гэж байгаа бол орлон гүйцэтгэгчийг томилсон, нэгдүгээр гарын үсэг зурахыг даалгасан санхүүгийн тушаал, шийдвэр гарсан байх ёстой.
Төмөр замын байгууллага тушаал шийдвэрээр ярина.
УТ ыг замын дарга удирддаг болохоос бусад дунд албан тушаалтан тушаал, шийдвэр гаргадаггүй.
Уг тушаалыг заавал Замын дарга гаргаж, үүрэг хариуцлагыг хүлээдэг.
Үүнийг дүрмийн 0-А дахь хэсэгт заасан. Төмөр зам дээр гарч байгаа аливаа асуудлыг Монгол улсын өмнө Замын дарга хариуцдаг.
Түүнээс биш хуулийн албаны дарга, санхүүгийн албаны дарга хариуцахгүй.
Өнөөдөр зарчим зарчмаараа явна.
Аудитын албанаас нэгэнт баталсан актыг хэрэгжүүлж ажиллах ёстой.
2022 оны 04 дүгээр сард Д.О т үүрэг өгсөн.
Нэг жирэмсэн хүүхэн, гурван жижигхэн шинэ ажилтан охиныг оруулж ирээд энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй байна, надад хамаагүй гэж ярьж байгаа та удирдагч хүн энэ хүмүүсийг өртөө хариуцлагыг хүлээнэ гэж та хэлж байсан.
2022 оны 04 дүгээр сард авлага барагдуулах үүрэг даалгавар өгсөн байхад 11 дүгээр сарын аудитын шалгалтаар зөрчил үргэлжилсэн хэлбэрээр гарч ирсэн.
Тиймээс зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдсон гэж үзэж байна.
Ажлын байрны тодорхойлолт дээр Замын даргын өмнө “Ч ” хэсэглэлийг хариуцаж байгаа.
“Ч ” хэсэглэлд Шивээ овоо, Б, Айраг, Д, Цоног гээд Улаанбаатар хотоос С сум хүртэл өртөө, зөрлөгийг хариуцан ажилладаг.
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулиар замын даргын өмнө энэ өртөөг бүрэн хариуцана.
02 дугаар сард ажлаа хүлээж авахад 04 дүгээр сард авлагуудыг барагдуулах үүрэг өгсөн.
Зөрчил гаргасан хүмүүст арга хэмжээ авч өөрт нь тусгайлан сануулсан.
Төмөр зам төлбөр төлсний дараа ачилт, тээвэрлэлт хийдэг.
Гэтэл ачилт хийгдээд тээвэрлэлт хийгдээд байгаа атлаа төлбөр орж ирдэггүй. Уг авлага, өглөгтэй холбоотой үүссэн асуудал өртөөний даргын буруутай үйлдэл байдаг.
Энэ хүний зөвшөөрөлгүйгээр ачилт хийгдэхгүй. Зөрчилтэй байвал энэ хүн тээвэрлэлтийг зогсооно.
Д.О ын хувьд өдөр тутмын удирдах үйл ажиллагааг хийгээгүй.
Ажлын байрны цаг ашиглалтыг харахад удирдах бүрэлдэхүүн өөрсдөө цаг ашиглалтын байдал хангалтгүй бөгөөд үүнийг таслан зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг.
Санхүү, бичиг хэргийн бүртгэл дээрээ авлага барагдуулсан гэж байна.
Авлага гарах ёсгүй зүйл дээр авлага гараад түүнийгээ барагдуулснаа тайлбарлаж байна.
Засгийн газраас баталсан төмөр замын тээврийн үндсэн дүрмээр төлбөр тооцоог бүрэн хийснээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийгдэнэ гэж заасан.
Төлбөр тооцоо үүссэн байхад тээвэрлэлт явж байна гэдэг нь “Ч ” өртөөний буруу. Компаниудын нэрийг тайланд нэг бүрчлэн дурдсан.
Энэ талаар Д.О т 04 дүгээр сарын хурал дээр тусгайлан сануулсан.
Гэвч эдгээр авлагуудыг барагдуулахын тулд ажлаа хийх ёстой.
Өөрсдөө төлүүлж чадахгүй байгаа бол хуулийн албанд материалаа шилжүүлж хуулийн албаас хугацаа хэтэрсэн авлагын өрийг хөөцөлддөг.
11 дүгээр сарын 02-ны хурал дээр “А” ХХК-тай холбоотой асуудал үүссэнийг шүүхээр төв байгууллага оруулж талууд эвлэрсэн шийдвэр гарсан.
Нийт 5 байгууллага дээр төлбөр төлөөгүй талаар акт тавьсан.
Нэхэмжлэгч өөрөө 11 дүгээр сарын 02-ны хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Анх 04 дүгээр сард хурал хийж энэ талаар үүрэг даалгавар өгсөн боловч 11 дүгээр сард барагдуулаагүй ба энэ талаар хуулийн албанд огт өгөөгүй.
Хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилладаг хүмүүс хаана байгаа талаар бүгд бүртгэлтэй байх ёстой.
Өөрөөр хэлбэл үүний цаана хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн дүрэм үйлчилж байдаг.
Цагийн бүртгэлийн программыг шалгахаар 44 хоног ажлаас хоцорч, 24 хоног ажил тасалсан байдаг. Удирдлагын бүрэлдэхүүн цагтаа очиж ажилтнууддаа үүрэг даалгавар өгөхгүй байгаа учраас аудитын дүгнэлтэд заасан зөрчлүүд гарсан.
Өглөө болгон байгууллага 7 цаг 30 минутанд хуралдаж өгсөн үүрэг даалгаварт хариу тайлбар авдаг.
Нэхэмжлэгчийн хэлж байгаа ямар ч үг шүүх дээр нотлох баримтаар нотлогдох ёстой.
Аудитын хурал дээр бүх алдаа дутагдлыг зөвшөөрч байна гэсэн атлаа шүүх дээр ирээд би буруугүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна.
Аудитын дүгнэлттэй маргах, гомдох асуудал эрх нь өөрт нь байсан.
Төмөр замын тээврийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаанд сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тиймээс нэхэмжлэгчийг тулгуур өртөөний даргаар ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас халсан тушаал гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
6. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
7.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0158 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай Ч өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлан, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн албан шаардлага, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн албан шаардлага, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн албан шаардлага, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл №1, “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт”, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын тушаал, “Ажлын анкет”, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн0 дугаартай Д.О т сахилгын шийтгэл ноогдуулах тухай, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Д.О т сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Д.О ын тухай, Ч өртөөнд хийсэн шалгалтын тайлангийн нэгтгэл, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
8.Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18/321 дугаартай “Итгэмжлэл”, 2022 оны 12 дугаар сарын “Цалингийн карт”, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн0 дугаартай “Хууль зүйн албанд”, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын албан шаардлага, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай УТ ын Ч өртөөнд хүсэлт гаргах тухай, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай УТ ын Ч өртөөнд асуудал шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай УТ ын Ч өртөөнд мэдэгдэл хүргүүлэх тухай, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22/004 дугаартай Албан бичгийн хариу хүргүүлэх тухай, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/013 дугаартай Хүсэлт гаргах тухай, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 64/380 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын акт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай УТ ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 0 дугаартай Даргын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Даргын тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай “Суралцуулах тухай”, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УТ нийгэмлэгийн дүрэм, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Тушаалд дурдсан зөрчил дутагдлыг гаргаагүй, ажил таслаагүй, удирдлагын чиг үүргээр хангаж ажилласан. Төлбөр барагдуулсан. Хүний нөөцийн алба, орлогч даргад мэдэгдэж сургуульдаа явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ,Ц.Жавхлан нар “Д.О хөдөлмөрийн гэрээ, ажлын байранд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Өгсөн үүргээ даалгаврыг гүйцэтгээгүй, өөрийн болон ажилчдын цаг аштглалтанд хяналт тавиагүй, ажлаа тасалсан. Замын даргын зөвшөөрөлгүй ажлаа орхиж явсан. Тээвэрлэлтийн төлбөрийг төлөөгүй компаниуд хуульд зааснаар төлбөрөө төлсний дараа ачаа тээвэрлэлт хийх ёстой байтал өмнөх төлбөрийг төлж барагдуулаагүй байхад тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гарсан” гэж татгалзлаа илэрхийлэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Д.О ыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын “Ч ” өртөөний даргаар хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг гүйцэтгэж ажиллуулахаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын даргын 2022 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн Замын даргын тушаалаар томилж ажиллуулсан болох нь тогтоогдож байна.
6.Ажил олгогч, ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагджээ.
7.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий болдог.
8.Ажил олгогч гэрээг цуцлахдаа, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.
9.Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгмэлэг УТ ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2.4, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.5, Хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”,“з”,”и” заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э н 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халжээ.
10.Ажлаас халсан тушаалд дурдагдсан Хөдлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
13.Талуудын тайлбараар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна.
14.Ажлын байрны тодорхойлолтын “Б”, ажлын байрны үндсэн зорилтын 1-3, үндсэн зорилтын хүрээ 1, 2, 3 дахь хэсэгт заасан үүрэгт өртөөний дарга хөдөлгөөний аюулгүй байдал, өртөө, хэсэглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангуулж хяналт тавих, нийт ажилчдаас ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ биелүүлж ажиллахыг шаардах хяналт тавих, дээд шатны байгууллагын хэтийн болон өнөөгийн зорилт, бодлого, байгууллагын эд аж ахуй, барилга байгууламжийн ашиглалтанд хянаалт тавих мөн төрийн албан хэрэг хөтлөлтийг боловсруулах, тогтоосон хугацаанд зохих стандарт, журмаар архивт хадгалан нэгж үүсгэх, ажлын байрны эрүүл ахуйн горимыг хнгах, санхүүгийн үйл ажиллагаанд улирал, жилээр дүн шинжилгээ хийж, өртөөний хурлаар хэлэлцэн албанд тайлагнах зэрэг чиг үүрэгтэй нийцүүлэн ажиллахыг заажээ.
15.Нэхэмжлэгч Д.О ажлын байрны тодорхойлолтын дагуу үүрэг хүлээж ажиллаж байсан талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.
16.Харин зохигчид хууль, дүрэм, журамд заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, биелүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй, зөвшөөрөлгүй ажил тасалсан, төлбөрөө төлөөгүй компаниудын төлбөрийг төлүүлэхгүйгээр ачилт тээвэрлэлт хийлгэсэн, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй асуудлын тухайд маргаж байна.
17.Хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд, нэхэмжлэгч ОХУ-ын Зам харилцааны сургуульд суралцахаар явахдаа зөвшөөрөл аваад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явсан гэж тайлбарлаж байгаа боловч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгмэлэг УТ ын дарга н.Х 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ч ” өртөөний дарга Д.О ыг сургалтанд явсан хугацаанд үүрэгт ажлыг тус өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга Ч.Г д хавсран гүйцэтгүүлэхийг даалган, өртөөний санхүү, төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгохыг зөвшөөрсөн 0 дугаартай тушаалыг гаргасан байх ба Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь хэсэгт удирдах газрын бүтцэд хамаарах алба, бие даасан хэлтэс, төвийн ажилтны чөлөөг Замын дарга олгохоор заасны дагуу “Ч ” өртөөний даргын албыг эрхэлж байсан Д.О дээд удирдлагадаа мэдэгдэлгүй, ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн тушаал гараагүй, ажлаа хүлээлцэж өгсөн, авсан тэмдэглэл баримт байхгүй, иргэдийн амь нас, ачаа бараа тээвэрлэлтийг хариуцдаг онцгой нөхцөлд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагааг тасралтгүй саадгүй явуулан хяналт тавих үүргийг хэрэгжүүлж ханган ажиллах ажлыг дур мэдэн орлогч даргадаа амаар хэлж үлдээгээд орхиж явсан үйл баримт тогтоогдож байна.
18.Түүнчлэн өртөөний дарга, ажилчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй талаар зохигчид маргасан бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн баримтаар ажлаа таслаагүй гэдэг нь нотлогдоогүй бөгөөд “Ч ” өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлангийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт эйблийн системийн цаг бүртгэлийн программ ашиглалтаар Д.О 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 12 цаг 20 минут буюу 44 хоног хоцорч, 199 цаг 52 минут буюу 24 хоног ажил тасалж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 65 минут буюу 7 хоног нийт 31 хоног ажлаа таслан мөн ажилчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.8, 9.1.9 дэх хэсэгт ажилтан ажилд ирсэн, ажлаас явсан цагаа цаг бүртгэлийн цахим төхөөрөмжөөр бүртгүүлнэ, цахим төхөөрөмжгүй нэгжид хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан ирцийн бүртгэлийн дэвтэрт ажилтны цагийг өдөр бүр бүртгэнэ, ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй болсон үед цахим бүртгэлийн ажилтанд мэдэгдэхээр, алба, салбар нэгжийн дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан ажлын цаг ашиглалт, ирц бүртгэлд хяналт тавьж ажиллахаар зааснаар нэхэмжлэгч үүргээ биелүүлж хяналтаа тавиагүй болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.
19.Хариуцагч, нэхэмжлэгчийг өр авлага барагдуулаагүй, төлбөрөө төлөөгүй хуулийн этгээдэд тээвэрлэлт хийх эрхийг өгч хууль дүрэм зөрчсөн, аудитын дүгнэлтэнд дурдсан ажлуудыг хийгээгүй нь ажлаас халах үндэслэл болсон гэж мэтгэлцэж байна.
20.Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу эрх үүргээ хэрэгжүүлж ажиллах явцдаа нэр бүхий хуулийн этгээдэд өр төлбөрөө төлөх талаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч түүнийхээ хэрэгжилтийн талаар тодорхой арга хэмжээ аваагүй, өглөгтэй компанийн талаар байгууллагынхаа хуулийн хэлтэст мэдэгдээгүй, эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандаагүй, хуулийн этгээдүүдээс төлбөр авахдаа буруу тооцож байгууллагад хохирол учруулсан талаар сануулж, өртөөнд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, алдаа дутагдлаа засаж залруулах амлалт өгсөн нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээртэй Шуурхай хурлын тэмдэглэл, 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “Ч ” өртөөнд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд тусгагдсан нь тогтоогдож байна.
21.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Л.О Дотоод аудит хяналт шалгалтын тайлантай дутуу танилцсан, гарын үсгээ зураагүй, намайг орлож байсан орлогч дарга зурсан, ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бичгээр тайлбар аваагүй гэх тайлбарыг гарган маргасан бөгөөд нэхэмжлэгч хэдийгээр тайлан дээр гарын үсгээ зураагүй боловч өртөөний даргыг орлохоор тушаал гарсан орлогч дарга Ч.Г “тайлантай танилцав” гэж гарын үсгээ зурж, өртөөний даргад ажил хүлээлгэн өгөх өдрөө тайланг танилцуулж энэ тайлантай биечлэн танилцсан үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй буюу тайлан болон “Ч ” өртөөний удирдлагын ажлын талаар дүгнэж хийсэн шуурхайн хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцоод өртөөн дээр гарсан зөрчил, дутагдлыг зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байх тул Хөдлөмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
22.Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын үндсэн чиг үүргийнхээ дагуу албан хэрэг хөтлөлт зөрчилтэй, ажилтнуудаас ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй, тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулаагүй, мөнгөн хөрөнгийн бүртгэлийн тайланд хяналт тавиагүй, харилцах дансны гүйлгээ зөрчилтэй, байгуулсан гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж зөрчлийг арилгаагүй, үндсэн хөрөнгийн бүртгэл зөрчилтэй, балансаас гадуурх хөрөнгийн бүртгэлд хяналт тавиагүй, ажилтны цалингаас үндэслэлгүй цалин суутгасан,төсвийн гүйцэтгэл хэтрэхэд арга хэмжээ аваагүй, илрүүлсэн зөрчлийг хэрхэн арилгасан эсэх, төмөр замын тээвэрлэлтийн төлбөр тооцоог аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээд төлж дууссанаар дараагийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зөвшөөрлийн дагуу явагдах талаар мөн “Ч ” өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлангийн дүгнэлт хэсэгт заасан зөрчил дутагдал, санхүү, хууль эрх зүй, тээврийн орлого бүрдүүлэлтийн чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрхэн биелүүлж, зөрчлүүдийг шийдвэрлэсэн талаар Засгийн газрын тогтоол, байгууллагын дүрэм журмыг зөрчөөгүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлыг нотлох баримтаар нотлож, үгүйсгэж чадахгүй байна.
23.Мөн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар бүлгийн 5.1, 5.1.1-5.3.16, 5.3, 5.4 дүгээр зүйлд ямар зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоон заажээ.
24. Хөдлөмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.9, 5 дугаар зүйлийн 5.6, 7 дугаар зүйлийн 7.2,1, 7.2.10, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.17 дахь хэсэгт зааснаар ажилтан тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байх тул ажлаас халах шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал үндэслэл бүхий болжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
25.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд 23.869.724 төгрөгийг нэхэмжлээд дахин нэхэмжлэлийн шаардлага 32.442.286 төгрөг буюу 8.572.586 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд амаар тайлбарлан гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 8.572.586 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учраас 23.869.724 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон болно.
26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шардлага 23.869.724 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 277.299 төгрөг үүнээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 241.812 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35.487 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ нийгэмлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 23.869.724 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241.812 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35.487 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА