| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03255/И |
| Дугаар | 102/ШШ2024/02814 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/02814
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/02814 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж,*******, 306а тоотод байрлах, ************** ХХК /РД:5366283/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 018-47 тоотод оршин суух,*******гийн******* /РД:УД95080412/-д холбогдох,
3,373,121.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч*******д холбогдуулан 3,373,121.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ************** ХХК болон хариуцагч******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 3,059,910 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг******* нь Galaxy z flip 3 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу******* худалдан авсан Galaxy z flip 3 маркийн гар утасны төлбөр болох 3,059,910 төгрөгийг "Сайн интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн******* нь тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч*******ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,958,363.56 төгрөг, зээлийн хүү нь 1,195,913.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 210,844.56 төгрөг байх бөгөөд нийт 3,365,121.92 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,365,121.92 төгрөг, мөн нотариатын зардал 8,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 3,373,121.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:******* миний бие ************** ХХК-ийн нэхэмжилсэн 3,373,121.92 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,173,121.92 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч*******д холбогдуулан 3,373,121.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжилсэн 3,373,121.92 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,173,121.92 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
************** ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/585 дугаар албан бичгээр Д.Сайнбилэг, Д.Эрдэнэмандал, Б.Лхагвадорж, нарт олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,373,121.92 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,173,121.92 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 68,920 төгрөгөөс 34,460 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 34,460 төгрөгийг, хариуцагчаас 34,460 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ