| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03285/И |
| Дугаар | 102/шш2024/03137 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/шш2024/03137
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/03137 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, ************** ББСБ ХХК /РД:6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байр, 105 тоотод оршин суух,*******ийн******* /РД:УЮ90060307/-д холбогдох,
642,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагчд холбогдуулан 642,182 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ************** ББСБ ХХК нь******* овогтой*******тай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 86260 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 3 сарын 2-ний өдөр 400,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй /12783694 тоот зээлийг Хаан банк дахь******* тоот дансанд, 2023 оны 11 сарын 8-ний өдөр 113,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй /000045013 тоот зээлийг Хаан банк дахь******* тоот дансанд, 2023 оны 11 сарын 8-ний өдөр 45,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй /000045015 тоот зээлийг ХААН банк дахь******* тоот дансанд, 2023 оны 11 сарын 9-ний өдөр 65,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй /000046426 тоот зээлийг Хаан банк дахь******* тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Ц******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар /12783694 тоот зээл 2023 оны 11 сарын 27-ний өдөр дуусч үндсэн зээлээс 163,804 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 236,196 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 412 хоногийн хүү 273,389 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 175,061 төгрөгийг хасаж нийт хүү 98,328, нийт дүн 642,182 төгрөг, 000045013 тоот зээл 2024 оны 2 сарын 6-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 113,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 161 хоногийн хүү 41,844 төгрөг, шимтгэл 1,130 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 41,844 төгрөг нийт 155,974 төгрөг, z000045015 тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусч үндсэн зээл 45,000 төгрөг, идэвхтэй ашигласан 161 хоногийн хүү 16,664 төгрөг, шимтгэл 450 төгрөг, нийт 62,114 төгрөг, z000046426 тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусч үндсэн зээл 65,000 төгрөг, хүү 23,920 төгрөг, нийт 89,570 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бүгд нийлээд үндсэн зээл 459,196 төгрөг, нийт хүү 180,756 төгрөг, нийт 642,182 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: миний бие ************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 642,182 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд төлж барагдуулна. Ингэхдээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагчд холбогдуулан 642,182 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 642,182 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 642,182 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
************** ББСБ ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн С-1/766 дугаар албан бичгээр*******,,,,, нарт олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 642,182 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 642,182 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 321,091 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 19,916 төгрөгөөс 9,958 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,958 төгрөгийг, хариуцагчаас 9,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ