| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03424/И |
| Дугаар | 102/ШШ2024/03587 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/03587
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар*******02/ШШ2024/03587 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, ТЭЦ-4-н гудамж, Үйлдвэрлэлийн*******,*******-175 тоотод байрлах, ************** ХХК /РД:2845857/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, Нарны зам*******6/5, оффис Б корпус,******* тоотод байрлах, ХХК /РД:5497752/,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, дүгээр байр, тоотод оршин суух, ургийн овогтойийн Ариунаа /РД:ШГ69080701/ нарт холбогдох,
278,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******24 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,*******24 оны 05 дугаар сарын*******5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1,*******23 дугаар зүйлийн*******23.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын*******12,880,000 төгрөгөөс татгалзаж үлдэх*******66,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч ХХК, нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,*******24 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн*******,552,350 төгрөгөөс 776,115 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос*******93,975 төгрөгийг, хариуцагчаас*******93,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ