| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/04367/И |
| Дугаар | 102/шш2024/03802 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 102/шш2024/03802
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/03802 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо,*******ийн******* гудамж,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой*******ын******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 52 тоотод оршин суух, ургийн овогтойын /РД:ЧЛ73120910/-д холбогдох,
3,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч Г.Мөнхжаргалд холбогдуулан 3,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.******* миний бие Г.Мөнхжаргалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн бараа материал худалдсан. Тухайн үедээ манай захирал Солонгос явсан. Ирэхээр нь мөнгөө хийнэ гэж ярьж тохирсон боловч заасан хугацаандаа барааныхаа мөнгийг хийгээгүй. Би утсаар залгаад мөнгөө асуухад удахгүй хийнэ гэж хэлээд л байлгаад байсан. Үүнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын*******-ны өдөр за ахын дүү ахад нь түлш хэрэгтэй байна. Одоо авах түлшний мөнгөний хамт өмнөх тооцоогоо дуусгана гэж хэлээд 1,440,000 төгрөгийн бараа материал худалдаж авсан. Тухайн үед миний бие энэ хүнд итгээд л бараагаа худалдсан. Гэвч Г.Мөнхжаргал хэлснээрээ барааныхаа мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүргэлээ. Энэ хүн рүү мөнгөө асууж олон удаа залгасан. Утсаа авсан үедээ за асуудалгүй, өнөөдөр мөнгө орж ирнэ. Тэгэхээр нь шилжүүлье гэсэн хариу хэлж намайг олон удаа хуурч, мэхэлж залилж байна. Зарим үед ерөөсөө утсаа авахгүй. Энэ хүнд өгсөн бараа материалынхаа үнэ хөлсийг авч чадахгүй бүтэн 5 сар боллоо. Сүүлийн үед бүр утсаа ч авахаа больсон. Энэ байдлаараа цаашид энэ хүнээс мөнгөө салгаж авна гэдэг худал болж байна. Ярих бүрт удахгүй өгнө гэж хуурч мэхэлж залилж байна. Учир иймд Г.Мөнхжаргалаас миний бараа материалын үнэ болох 3,440,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,990 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.Мөнхжаргал миний бие*******гийн нэхэмжилсэн 3,440,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Г.Мөнхжаргалд холбогдуулан 3,440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч*******гийн нэхэмжилсэн 3,440,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхжаргал нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийн шаардлага 3,440,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхжаргал нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,720,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 69,990 төгрөгөөс 34,995 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 34,995 төгрөгийг, хариуцагчаас 34,995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ