| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05381/И |
| Дугаар | 102/ШШ2024/04329 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/04329
| 2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар*******2/ШШ2024/04329 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Хамба-8 тоотод оршин суух,******* ургийн овогтой*******ын******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,-23 тоотод оршин суух,*******ын******* /РД:РВ00291018/-д холбогдох,
гэм хорын хохиролд 1,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,024 оны 08 дугаар сарын2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагчд холбогдуулан гэм хорын хохиролд 1,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн улсын дугаартай тоёото приус маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө,******* дугаар хороололны урд талын зам дээр зүүнээс баруун чиглэлд явж байтал араас ирж******* улсын дугаартай ниссан экстрал маркийн суудлын авто машин чигээрээ явж байгаа миний авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаад буюу*******2 дугаарт дуудлага өгсөн. Мөн түргэн тусламж буюу*******3-т дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж иргэнгийн буруу нь тогтоогдож миний бие хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэхэд 1,150,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд хохирлыг барагдуулахаар байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зам тээврийн дүрмийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь нотлогдсон хариуцагчгаас хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 1,125,000 төгрөгийг үнэлгээ хийлгэхэд төлсөн5,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь иргэн*******ийн нэхэмжилсэн 1,150,000 төгрөгийг024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж дуусгана. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагчд холбогдуулан гэм хорын хохиролд 1,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч*******ийн нэхэмжилсэн 1,150,000 төгрөгийг хариуцагч нь024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийн шаардлага 1,150,000 төгрөгийг хариуцагч нь024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 32,150 төгрөгөөс 16,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 16,075 төгрөгийг, хариуцагчаас 16,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ