| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0024/з |
| Дугаар | 119/ШШ2024/0052 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 119/ШШ2024/0052
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч ***** ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан
“Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжийн ***** ХХК нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, ***** ХХК нарт хамтран эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал *****, ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал ***** нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “***** ХХК нар хамтран тус шүүхэд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжийн *****ХХК нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, *****ХХК нарт хамтран эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ***** болон ***** ХХК-д холбогдуулан ***** ХХК-ийг Орхон аймаг Баян-Өндөр сумын ***** байрлах 183 м.кв гараж, 63.5 мкв лифтний хэсэг, 70 мкв кофе шопын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газар болон 259.05 мкв талбай бүхий зоорийн давхарын, ***** ХХК-ийг 34.5 м.кв ***** дэлгүүрийн доорх газрын шударга эзэмшигчээр тогтоож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжпэл гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хариуцагч *****тэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Дээрх эвлэрлийн гэрээг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/01300 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.
Ийнхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулснаар маргаан бүхий ***** нь ***** ХХК-д Орхон аймаг Баян-Өндөр сум ***** байрлах 238.2 мкв талбай бүхий зоорийн давхарын доорх 238.2 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, мөн 63.5 м.кв лифтний хэсэг, 70 м.кв кофе шопын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, ***** ХХК-д 34.5 мкв талбайтай ***** дэлгүүрийн доорх газар эзэмших эрхийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор банкны барьцаанаас чөлөөлүүлж, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх болсон.
Иймд маргаан бүхий газартай холбоотой маргааныг иргэний журмаар эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлэсэн тул *****ХХК нар хамтран тус шүүхэд гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжийн *****ХХК нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, *****ХХК нарт хамтран эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-р зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжийн ***** ХХК нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, ***** ХХК нарт хамтран эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал *****, *****ХХК-ийн гүйцэтгэх захирал ***** нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***** ХХК-ийн “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжийн ***** ХХК нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, ***** ХХК нарт хамтран эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ