2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/05579

 

 

 

 

 

 

 

 

2024 оны сарын*******9 өдөр

Дугаар 102/ШШ2024/05579

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,************** хотхон,******* байр,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой *******ын******* /РД:ИН89090609/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сум, 3 дугаар баг, Алтанд оршин суух, ургийн овогтойын /РД:ИФ76110614/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах, нэмэлт зардал 35,271,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, Б.Агар-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов. 

 

Хариуцагч Д.Азржаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

1. Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах, нэмэлт зардал 35,271,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ньтай*******014 онд танилцаж, уулздаг байсан бөгөөд*******015 оны дүгээр сарын-ний өдөр охин Д.Ноиундарийг төрүүлсэн. Бидний хувьд өнөөдрийг хүртэл тогтмол холбоотой байсан*******023 оны 08 дугаар сараас огт холбоогүй болсон. Охинд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

1.2., охин бид хоёртой тогтмол холбоотой байсан, ялангуяа Япон улсаас ирснээсээ хойш буюу*******021 оноос охинтай видео калл хийх, утсаар ярих, сар бүр уулзаж сургуулиас нь авах, кофе шопт хамт ярьж суух гэх мэт цаг зарцуулдаг байсан.*******023 оны 8 сараас эхлэн огт холбоогүй болсон нь охинд хүндээр тусч аавдаа гомдож, намайг тоохоо больсон юм байхдаа, яагаад холбогдохгүй болсон бэ гэх мэтээр асууж, хүлээдэг болсон. Мөн ангийн болон тоглоомын талбайд тоглох хүүхдүүд аавынх нь тухай асуухад хариулахаас татгалзах, уурлах, хариулах үг олдохгүй байгаа нь анзаарагддаг болсон нь аавтай нь холбоотой байлгах, сэтгэл зүйгээр дэмжих хэрэгтэй байгааг харуулдаг. Түүнчлэн охин “намайг гэдэг ч үнэндээ бол А.Номундарь тээ” гэж байнга хэлдэг, ааваараа овоглох, овгоо солихыг маш их хүсдэг. Аавынхаа эмээ, өвөө дүү нарын талаар мэдэхийг хүсдэг, ааваасаа асуух асуулт олон байгаа гэж ярьдаг зэрэг охины сэтгэл зүйн хэрэгцээний улмаасыг төрсөн эцэг нь мөн болохыг эргэлзээгүй тогтоолгох, тогтмол уулзах уулзалтын цаг тогтоолгох нь охинийн сэтгэл зүйн хувьд эрүүл өсөж торниход дэмжлэг үзүүлэх юм.ыг охинийн эцэг мөн болохыг тогтоолгох, хариуцагчыг охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, баярын өдрүүдэд (хүүхдийн төрсөн өдөр, шинэ жилийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хичээлийн шинэ жилийн эхний өдөр) мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах шаардлага гаргаж байна.

1.3. Хүүхэд өсөж томрохын хэрээр хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа учир охины амьдрах (орон сууц, хоол, хувцас, унаа, эрүүл мэнд гэх мэт) зардал, сургууль, дугуйлангийн төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөрийг хуваалцах хэрэгцээтэй байгаа болно. Хүүхэд эрүүл өсгөхөд өндөр зардалтай байдаг хэдий ч охиныг сургуульд орсноос хойш буюу*******021 оноос хойш өнөөг хүртэл гарсан дараах томоохон зардлуудыг эцгээр нь төлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчын*******021-2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хүүхдийн зардал хариуцах бүрэн боломжтой нь харагддаг ч, хариуцлагаа ухамсарлан хүүхдэдээ анхаарал хандуулдаггүйд гомдолтой байна.*******014 оноос хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүүхэдтэй болсноос эхлэн тээх, төрүүлэх, өсгөхөд шаардлагатай бүх зардлыг нэхэмжлэгч миний бие өөрийн биеэр хариуцаж ирсэн бөгөөд зөвхөн*******021-2024 онд зарцуулсан орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зарим зардлыг төлүүлэх хүсэлтэй байна.

1.4. Сургуулийн сургалтын төлбөр: Охин бид хоёрын хувьд аймгийн Улиастай суманд үндсэн харьяалалтай хэдий ч Улаанбаатар хотод байнга амьдарч, ажил эрхэлдэг. Иймд үндсэн харьяалал харгалзахгүй элсэх боломжтой сургуулиудаас хамгийн бага төлбөртэй, гэр болон ажилтай ойрхон байршилтай, өдөр өнжүүлэхтэй давуу талуудыг харгалзан Монгени цогцолбор сургуулийг сонгон*******021 оны 9 сарын 1-нд нэгдүгээр ангид элсэн гурван жил суралцсан. Охины хувьд англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 3 жил амжилттай суралцсан бөгөөд 1 ангиас эхлэн сургуулийнхаа түргэн бодолтын олимпиад******* мөнгө, 1 хүрэл медаль авсан, англи хэлний тэмцээнүүдэд тэргүүн байруудад шалгардаг. Сургуулийн сургалтын төлбөрийн үндсэн үнэ 3.750.000 төгрөг хэдий ч охины суралцах чадварт үндэслэн хөнгөлөлт үзүүлж жил бүр 1.887.000 төгрөгийг төлдөг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 5.661.000 (таван сая зургаан зуун жаран нэгэн мянга) төгрөг төлсөн. Орлого хүрэлцэхгүйн улмаас зээл авч төлбөрөө төлдөг. Төлбөр төлсөн тухай сургуулийн тодорхойлолтыг хавсаргав.

1.5. Өдөр өнжүүлэхийн төлбөр: Миний хувьд эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй, нэгэн олон улсын байгууллагын Монгол дахь салбарт төслийн ажилтан хийдэг, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан бүтэн цагаар ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд охины аюулгүй, өдрийн хоолтой, гэрийн даалгавар хийх боломжтой, мөн найзуудтайгаа тоглох хэрэгцээнд үндэслэн сургуулийнх нь өдөр өнжүүлэхэд явуулдаг. Ажлын өдрүүдээр охины 08:00 цагаас өмнө хүргэж өгөөд орой ажлаа тараад 19:00 цагаас өмнө авдаг. Мөн хүүхдийн хичээлийн амралт, зуны амралтаар хүүхэд харах хүнгүй учир ихэнх хугацаанд өөр өдөр өнжүүлэх, сургалтын төвд явуулдаг. Өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 300.000-350.000 төгрөг төлдөг бөгөөд*******021.09.01-ээс*******024.05.31 хүртэл нийт 12.000.000 (арван хоёр сая) төгрөг зарцуулсан. Өдөр өнжүүлэхийн төлбөр төлсөн тухай сургуулийн тодорхойлолтыг хавсаргав.

1.6. Дугуйлангийн төлбөр: Охинийн хувьд суралцах чадвар сайн, хурдтай, сэтгэн бодох чадвар өндөр учир гэрийн даалгавар, хичээлдээ огт түүртдэггүй, чөлөөт цаг их гардаг. Охины хувьд 1-2 ангидаа цаасан урлал, зураг, монгол бүжиг, гимнастикийн дугуйлангуудад 1-3 сарын хугацаатай туршилтаар явж үзсэн бөгөөд 3-р ангидаа драм болон бүжгийн дугуйланд 10.1-ээс 05.1 хүртэл хугацаанд тасралтгүй явсан. Дугуйланд явснаар охины өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэхийг зэрэгцээ нэмэлт хөдөлгөөнтэй байснаар дархлаа нь сайжирч өвөл 1 удаа л ханиад хүрсэн. Бүжгийн дугуйлангийн төлбөр 150000 (нэг зуун тавин мянга) төгрөг, Зуны амралтын хугацаанд англи хэлний 1 өдөр, 1 ном сургалтад хамрагдсан. Төлбөр*******50000 (хоёр зуун тавин мянган төгрөг). Нийт сургалтын зардал 400000 (дөрвөн зуун мянга) төгрөг. Төлбөр шилжүүлгийн баримтуудыг хавсаргав.

1.7. Шүдний эмчийн үзлэг, нүдний шил, эрүүл мэндийн зардал: Охины шүдийг тогтмол нэг эмнэлэгт үзүүлдэг бөгөөд одоогоор ямар нэг цоорол, өвчлөлгүй, шүдлэх хугацаандаа шүдэлж, эрүүл өсөн торниж байгаа. Шүдний урьдчилсан сэргийлэх үзлэгийн төлбөрт*******87000 (хоёр зуун наян долоон мянга) төгрөг зарцуулсан. Мөн цилиндртэй харааны шил зүүдэг учир нүдний эмчид 6 сар тутамд үзүүлж, шилээ сольдог. Нүдний шилний үнэ 158000 (нэг зуун тавин найман мянга) төгрөг, сэтгэл зүйн шалтгаантай хооллолтын асуудлууд тулгардаг учир хүүхдийн хоол зүйчээс зөвлөгөө авдаг. Зөвлөгөөний төлбөр 65000 (жаран таван мянга) төгрөг. Нийт эрүүл мэндийн зардал 510000 (таван зуун арван мянга) төгрөг болсон. Төлбөр төлсөн тухай шүдний эмнэлгийн баримт болон нүдний шил худалдаж авсан, хооллолтын зөвлөгөөний төлбөрийн баримтыг хавсаргав.

1.8. Байрны түрээсийн төлбөр: Бидний хувьд өөрсдийн гэсэн байргүй учир хүүхдийнхээ сургуультай ойролцоо байршилд, сургуульдаа алхаж явах боломжтой газрын сонгон байраа түрээсэлдэг. Охины нас нэмэгдэхийн хэрээр хувийн орон зай, аюулгүй, тав тухтай орчны хэрэгцээ нэмэгдэж бид*******023 оны 5 сараас одоо байгаа******* өрөө байрыг хөлслөн амьдарч байна.*******023.05 сараас*******024 оны 9 сар хүртэл нийт 16.700.000 (арван зургаан сая долоон зуун мянга) төгрөгийг байрны түрээсийн төлбөрт зарцуулсан. Төлбөр шилжүүлгийн баримт болон байрны түрээсийн гэрээг хавсаргав.

Амьдрах байраа түрээсэлж, сургалтын төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөр төлөх, хүүхдийг эрүүл мэнд, хувцас, хоол хүнс гээд бүх зардлыг ганцаар дааж төлөхөд хүндрэлтэй байдаг учир дээрх өнгөрсөн хугацаанд гарсан 35.271.000 (гучин таван сая хоёр зуун далан нэгэн мянга) төгрөгийн зардлыг бүтнээр нь хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Мөн өмнөх нэхэмжлэлд дурдсанчлан нь хүүхэдтэйгээ холбоотой байдаггүй, хүүхдээ үл хайхардгийн нэг жишээ нь миний болон охиныг утсыг блоклосон, Facebook гэх мэт сошиал сувгуудаар ч мөн адил блоклосон яаралтай үед холбоо барих ямар ч боломжгүй байдаг. Түүнчлэн*******024 оны 3 сард охин аавдаа шуудангаар бэлэг явуулахад өөрийн гараар авсан хэдий ч ямар ч хариу өгөөгүй. Энэ мэт үйлдлүүд нь хүүхдэд үнэхээр хүнд тусч байна. Иймд хүүхдийн эцгийн хувьд яаралтай холбогдох боломжтой байх, хүүхдэд тулгарч буй нийгэм сэтгэл зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, хүүхдийн бэлгийг хүлээж аваад хариу өгөх гэх мэт үл хайхрахгүй байхыг даалгахыг хүсэж байна. Цаашид сар бүр гарах орон байр, хичээлийн хэрэгсэл бусад бэлтгэл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн зардал, амьжиргааны төлбөр зэрэг зардлын 50 хувийг хариуцагчаас гаргуулж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хангуулах хүсэлтэй тул холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд охинийн эцэг мөн эсэх дээр маргахгүй учраас тухайн эцэг тогтоох ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Хариныг охинтай сар бүр 4-өөс дээш цагаар уулзах уулзалтын цаг тогтоолгох,ыг охинд дараах баярын өдрүүдэд баярын мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах шаардлагын тухайд нь аймагт ажиллаж амьдардаг, гэр бүлтэй тул тус шаардлагыг байнга биелүүлэх боломжгүй байна.

Мөн өнгөрсөн хугацаанд гарсан зардал 35,271,000 төгрөгийг бүтнээр нь гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу “сургуульд орсон” гэх үндэслэл хамаарч байгаа боловч нэхэмжлэгч нь охинийг төлбөртэй, хувийн сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2 дах хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан нь хүүхдийг төлбөртэй сургуульд сургах, түүнд зориулагдах төлбөрийг эцэг, эх заавал адил тэнцүү хуваан төлөх үүрэгтэй гэсэн ойлголт биш. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “... Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно ...” гэж заасан.

Эцэг эх хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч, өндөр төлбөртэй хувийн сургууль сонгох тохиолдолд нэг талын хүсэлтээр бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий нөгөө этгээдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүний хүсэл зоригоос гадуур шийдвэрлэх учиргүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгч хүүхдийг өндөр төлбөр бүхий сургуульд оруулахдаа эцэгтай харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилах талаар тохиролцоо хийсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна

Үүнээс гадна, тухайн хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор дугуйланд сургасан зардал нь зайлшгүй гарах нэмэлт зардал гэж үзэхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, асрах болон халамжийн газрын асрамжид байгаа эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингээс бага, бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгоно. Үүний зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээг үүнд хүрэлцэхгүй байх нөхцөл байдал хамаарна.

Гэтэл нэхэмжлэгчийн нэрлэн заасан дээрх зардал нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон учир зайлшгүй гарах нэмэлт зардалд хамаарахгүй байх бөгөөд тухайн тохиолдолд хүүхдийн эрүүл мэнд, эрх зүйн байдал нь дордох нөхцөлд байсны улмаас зарцуулагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр “өнгөрсөн хугацаанд гарсан зардал 35,271,000 төгрөгийг бүтнээр нь гаргуулах,ыг охинтай сар бүр 4-өөс дээш цагаар уулзах уулзалтын цаг тогтоолгох,ыг охинд дараах баярын өдрүүдэд баярын мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тус шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн******* дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, орон сууц хөлслөх гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Голомт банкны шилжүүлгийн мэдээлэл, М Банкны шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн баримт, Ерөнхий боловсролын Монгени сургууль болон суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, хамтран дэмжигч хооронд байгуулсан гэрээ, төлбөрийн баримт, орон сууц түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтуудаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Охинийн төрсөн эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна түүнд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт зардал төлөх, баяр ёслолын өдрүүдэд баярлуулах, түүнтэй сар бүр уулзах үүрэгтэй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хүүхдийн эцэг мөн эсэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн эмчилгээний зардал 510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй. Харин хүүхдийн сургалтын төлбөр 5,661,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 12,000,000 төгрөг, дугуйлангийн төлбөр 400,000 төгрөг, хүүхдийн амьдарч буй орон сууцны түрээсийн төлбөр 16,700,000 төгрөгийн зардал нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Хариуцагч нь орон нутагт оршин суудаг тул охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөх боломжгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас охин*******015 оны дүгээр сарын-ний өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд*******015 оны дүгээр сарын-ний өдөр төрсөн охинийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан хувь хэмжээгээр сар бүр эцэгаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            6. Нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн тухайд, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заасан.

 

            7. нь*******021-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын Монгени сургуульд суралцаж байгаа ба сургалтын төлбөрт 5,661,000 төгрөг, өдөр өнжүүлэхий төвийн төлбөрт 12,000,000 төгрөг, бүжгийн дугуйланд суралцаж 150,000 төгрөг, англи хэлний дугуйланд суралцаж*******50,000 төгрөг, эрүүл мэндийн зардалд 510,000 төгрөг, орон сууц хөлслөх зардалд*******023 оны 5 дугаар сараас*******024 оны 08 дугаар сар хүртэл 16,700,000 төгрөг тус тус төлсөн болох нь Ерөнхий боловсролын Монгени сургууль болон суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, хамтран дэмжигч хооронд байгуулсан гэрээ, орон сууцны түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2.3-т зааснаар эцэг эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь охинийг англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэх сургуульд сонгон суралцуулж, охины аюулгүй байдал, өдрийн хоол, гэрийн даалгавараа хийх нөхцөл боломжоор хангах үүднээс тус сургуулийн өдөр өнжүүлэх сургалтын төв, бүжгийн болон англи хэлний дугуйланд тус тус суралцуулсан явдлыг буруутгах боломжгүй тул хариуцагчийн гаргасан “төрөөс хүүхдийн ерөнхий боловсролыг үнэгүй олгож байхад төлбөртэй сургалтад сургах шаардлагагүй” гэх татгалзалаар үгүйсгэх боломжгүй байна.

           

            9. Хариуцагч талаас хүүхдийн эмчилгээний зардал 510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар маргаагүй.

 

            10. Мөн нэхэмжлэгч нь өөрийн орон байргүй, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, бусдын орон сууцыг 1 сарын 1,000,000 төгрөгөөр хөлсөлж байгаа хариуцагч хүүхдийн эцгийн хувьд түүний эрх ашгийн үүднээс орон сууц хөлслөх зардлыг хариуцуулах шаардлага гаргасан.

           

           . Хүүхдийн эрхийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2-д хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүргийг эцэг, эх хоёулаа хүлээнэ, тэд тусдаа амьдарсан нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

           

            12. Нэхэмжлэгч нь хүүхдийг асрамждаа авч, хамт амьдарч байгаагийн хувьд орон байраар хангах зайлшгүй хэрэгцээтэйн улмаас орон сууц хөлслөхөд санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон нь онцгой нөхцөлд хамаарна. 

 

            13. Хариуцагч талаас хүүхдийн сургууль, орон байрны талаар харилцан зөвшилцөөгүй гэж маргаж байх боловч хариуцагч зөвшилцөх санал гаргасан болохоо нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч хариуцагчтай холбоо барих боломжгүй байдаг гэж тайлбарласан тул зөвхөн нэхэмжлэгчыг дээрх асуудлын талаар хариуцагчтай зөвшилцөөгүй гэж буруутгах боломжгүй.

 

            14. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1, 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул*******021-2024 оны сургалтын төлбөр 5,661,000 төгрөг, өдөр өнжүүлэх төвийн төлбөр 12,000,000 төгрөг, бүжиг, англи хэлний дугуйлангийн төлбөр 400,000 төгрөг, нийт 18,061,000 төгрөгийн тал хувь болох 9,030,500 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 16,700,000 төгрөгөөс барьцаа 700,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийн тал хувь болох 8,000,000 төгрөг, эмчилгээний зардал 510,000 төгрөг зэргийг хүүхдийн нэмэлт зардалд тооцож, хариуцагчаас 17,540,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,730,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

15. Хариуцагчыг охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, тодорхой баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь*******023 оны 08 дугаар сараас охинтай огт холбоогүй болсон бөгөөд охин аавыгаа санаж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр байгаа тул аавтай нь холбоотой байлгах шаардлагатай гэж тайлбарлаж байна.

 

16. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

 

17. Охинийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хариуцагчыг охинтай сард дөрвөөс дээш цагаар уулзах, мөн охинд тодорхой баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах хэлбэрээр байнгын харилцаатай байх эрхээ хэрэгжүүлэхээр шаардлага гаргасан нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасантай нийцнэ.

 

18. Хариуцагч орон нутагт оршин суудаг шалтгаанаар хүүхэдтэй уулзах, тодорхой баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч хүүхэд эцэгтэйгээ биечлэн уулзахаас гадна бусад хэлбэрээр байнгын харилцаатай байх боломжтой тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

            19. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.

 

           *******0. Хариуцагчыг охинтай сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, баярын өдрүүдэд (хүүхдийн төрсөн өдөр, шинэ жилийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хичээлийн шинэ жилийн эхний өдөр) мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг тус тус даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

21. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,705 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 386,052 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2,5.2.2,6,8, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1-д зааснаар*******015 оны дүгээр сарын 16-ны өдөр төрсөнийн эцэг болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар*******015 оны дүгээр сарын 16-ны өдөр төрсөнийг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэгаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2.1-д зааснаар хариуцагчыг сар бүр дөрвөөс дээш цагаар уулзах, охинд баярын өдрүүдэд (хүүхдийн төрсөн өдөр, шинэ жилийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хичээлийн шинэ жилийн өдөр) мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг тус тус даалгасугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2.2,  48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагчаас 17,540,500 /арван долоон сая таван зуун дөчин мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,730,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,705 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 386,052 төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгосугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн9 дүгээр зүйлийн9.4,9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ